С.Зориг агсанд Монгол Улсын баатар цол нэхэн олгох санаачилга гаргав
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл С.Зориг агсанд Монгол Улсын баатар цолыг нэхэн олгох санаачилгыг эхлүүлж буйг өнөөдөр зарлав.
Энэхүү санаачилгад Монгол Улсын иргэдээс гарын үсэг цуглуулах аян өрнүүлэхээ мэдэгдээд, С.Зориг агсны төрсөн өдөр буюу дөрөвдүгээр сарын 20-нд нэхэн шагнах асуудлаар Ерөнхийлөгчид хандана гэлээ. Мөн шаардлагатай тохиолдолд УИХ-ын гишүүний хувьд, нэг удаагийн хууль, тогтоолын төсөл өргөн барихаа тодотгов.
Мөн...
Б.Жавхлан: Нийт олгох ёстой хүүхдийн 87 хувьд нь мөнгийг шилжүүлж байна
Сангийн сайд Б.Жавхлан өнөөдөр хүүхдийн мөнгө олгох хүрээнд явагдаж буй ажлын явцын талаар хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.
Тэрбээр “Мэдээллийн давхардал, зөрүүг арилгах тал дээр идэвхтэй ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар, 1.095.352 хүүхдийн мөнгө дансанд нь орно. Энэ нь нийт олгох ёстой хүүхдийн 87 хувь нь гэсэн үг. Үлдэж буй 43.820 хүүхдийн мэдээллийн давхардлыг арилгах шаардлагатай. Иймд эцэг эхчүүд өөрсдөө энэ тал...
ШХАБ-ын ээлжит хуралдаанд Монгол Улс ажиглагч статустайгаар оролцов
2021 оны 9 сарын 16-18-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Тажикистан Улсын нийслэл Душанбе хотод Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүнүүдийн уулзалт, хуралдаан амжилттай болж өнгөрлөө.
Энэхүү хуралдаанд тус байгууллагын гишүүн Энэтхэг, Казахстан, БНХАУ, Киргиз, Пакистан, ОХУ, Тажикистан, Узбекистан, ажиглагч Беларусь, Иран, Монгол Улсын төлөөлөгчид, мөн Туркменистан Улсын Ерөнхийлөгч, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болон олон улсын байгууллагуудын...
Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих хуулийн төслийн хүрээнд уран бүтээлчидтэй санал солилцов
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар (2023.12.11) “Монголын дуу хөгжим бүтээгчдийн ассоциаци”-ийн төлөөлөл бүхий уран бүтээлчдийг хүлээн авч уулзан, Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийн хүрээнд санал солилцлоо. Уулзалтын эхэнд, “Монголын дуу хөгжим бүтээгчдийн ассоциаци”-ийн уран бүтээлчдийн зүгээс оюуны өмчтэй холбоотой хууль эрх зүйн орчныг сайжруулах, зохиогчийн эрхийн тухай хуулийн хэрэгжилт болон оюуны өмчийг хэрэглээнд оруулах, үнэлэх, хянах нэгдсэн системийг нэвтрүүлэх талаар...
Ерөнхий сайд Г.Занданшатар: Төсвийг ил тод нээлттэй хэлэлцсэнээр авлигын индексийг бууруулахад нөлөөлнө
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026 оны улсын төсвийн боловсруулалт, төсвийн төсөлд иргэдээс ирүүлсэн саналын явц зэрэг мэдээллийг холбогдох яамдын сайд нараас сонслоо.
2026 оны төсвийн чиглэлийн талаар E-Mongolia болон Засгийн газрын 11-11 дугаарын утсанд ирүүлсэн иргэдийн санал асуулгын урьдчилсан дүнг Ерөнхий сайдын ахлах зөвлөх, Ажлын албаны дарга Б.Даваадалай танилцууллаа. Тэрбээр, өнөөдрийн байдлаар 154 мянга гаруй иргэд саналаа өгснөөс...
Хөдөлмөрийн баатар Б.Чимидийн нэрэмжит шагналыг доктор, профессор Н.Лүндэндоржид олголоо
Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Үндсэн хуулийн эхийг баригч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч, доктор, профессор Бяраагийн Чимидийн нэрэмжит шагнал гардуулах ес дэх удаагийн ёслол өнөөдөр (2024.01.12) Төрийн ёслол хүндэтгэлийн Их танхимд боллоо.
Монгол Улсын Их Хурлын даргын 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 176 дугаар захирамжаар судалгаа шинжилгээнд суурилсан...
Улаанбаатар хотын агаарын бохирдол 80 хувь буурна
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх эрчим хүчний салбарын 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын явцтай танилцав. Тэрээр “Тавантолгой түлш”, “ДЦС-IV” компани, Эрчим хүчний яам, “Диспетчерийн үндэсний төв” компанид ажиллалаа. Ерөнхий сайд эхлээд “Тавантолгой түлш” компанийн хоёрдугаар үйлдвэрийн шугам, савлагааны хэсэг, шинээр суурилуулсан тоног төхөөрөмж зэрэгтэй танилцав.
“Тавантолгой түлш” ХХК-ийнБаруун бүсийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэр 12 шугамтай, жилд 600 мянган тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай. Одоогоор зургаан...
Д.Хаянхярваа: Валютын ханшийг өсгөхгүй байхад анхаарч ажиллана
УИХ дахь Монгол Ардын намын бүлгийн ээлжит хуралдаан 2018.10.08-ны өдөр болж, Валютын зохицуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэв.
Бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, Дэд дарга Б.Саранчимэг, Ажлын албаны дарга Н.Энхтайван нар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал өөрчлөгдсөнтэй холбоотойгоор Валютын зохицуулалтын тухай хуулийг өөрчлөх шаардлагатай гэдэгт гишүүдийн олонхи нь санал нэгдсэн байна. Ингэхдээ Валютын зохицуулалтын тухай...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гэргий Л.Болорцэцэгийн хамт Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм Дээд Хатан Масако нарт бараалхав
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, гэргий Лувсандоржийн Болорцэцэгийн хамт Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм Дээд Хатан Масако нарт 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Эзэн Хааны ордонд бараалхав.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Япон Улсад айлчилж, Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито-д бараалхаж байгаадаа...
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Баянхошуунд ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх шинээр баригдаж буй төв цэвэрлэх байгууламжийн барилгын ажлын явцтай биечлэн танилцаж мөн Сонгинохайрхан дүүргийн Баянхошууны гэр хороололд ажиллаж байна.
Нийслэлийн гэр хорооллыг хөгжүүлэх дэд төвийг байгуулах хүрээнд хийгдэж буй дэд бүтцийн бүтээн байгуулалт, ажлын гүйцэтгэлийн явцыг газар дээр нь үзэж,зарим үүрэг даалгаврыг өгч тулгамдаж буй асуудлуудтай холбогдуулан шийдвэр гаргаж байна.
Нийслэлийн гэр хорооллыг нэгдсэн төлөвлөлтөөр хөгжүүлэх дэд бүтцийн Дэд төвүүд байгуулах...
Цаг агаар
Ulaanbaatar
scattered clouds
-9.9
°
C
-9.9
°
-9.9
°
79%
0kmh
40%
Баа
-20
°
Бям
-21
°
Ням
-16
°
Дав
-11
°
Мяг
-19
°
- Advertisement -





































