-19.9 C
Ulaanbaatar
Лхагва, 12 сар 31, 2025

Улс төр

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Нийгмийн хурдацтай хөгжлийн шаардлагад нийцүүлэн, эрх зүйн зохицуулалтыг цаг алдалгүй гаргана

УИХ-ын 2024 оны ээлжит бус чуулганыг нээж УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн хэлсэн үг Монгол Улсын Ерөнхий сайд, УИХ-ын эрхэм гишүүд, нийт ард иргэдээ 2024 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуулиар байгуулагдсан 126 гишүүнтэй манай парламентын өмнө хууль эрх зүйн орчныг шинэ цагийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн төгөлдөржүүлэх өндөр хариуцлагатай, өргөн цар хүрээтэй үйл хэрэг хүлээгдэж...

Улсын Их Хурлын 2024 оны ээлжит бус чуулган нээлтээ хийлээ

Улсын Их Хурлын 2024 оны ээлжит бус чуулган өнөөдөр (2024.08.15) нээлтээ хийж, нэгдсэн хуралдаан 10 цаг 04 минутад гишүүдийн 54.8 хувийн ирцтэйгээр эхлэв. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан ээлжит бус чуулганыг нээж, үг хэлэв. Тэрбээр, 2024 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуулиар байгуулагдсан 126 гишүүнтэй манай парламентын өмнө хууль эрх зүйн орчныг шинэ цагийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн төгөлдөржүүлэх өндөр хариуцлагатай, өргөн цар хүрээтэй үйл хэрэг...

УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барив

Монгол Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяад (2024.08.14) Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар, Н.Батсүмбэрэл, П.Сайнзориг, Д.Энхтуяа, Дам.Цогтбаатар, Х.Тэмүүжин нар өргөн мэдүүллээ.  Уг хуулийн төсөл нь Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу сонгуулийн холимог тогтолцоогоор бүрдсэн, 126 гишүүнтэй парламентын гишүүдээс өргөн мэдүүлж буй анхны хуулийн төсөл гэдгийг хууль...

Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад төрийн айлчлал хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусар энэ сарын 20-21-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийж, энэ сарын 22-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болох Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтад Хүндэт зочноор оролцоно. Айлчлалын үеэр хоёр улсын Төрийн тэргүүн албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, даян дэлхийн тогтвортой хөгжлийн зорилтууд тухайлбал,...

Орон сууцтай холбоотой анхдагч хуулийн төслүүдийг боловсруулж, УИХ-д өргөн барина

Засгийн газрын хуралдаанд Төрөөс орон сууцжуулалтын талаар 2024-2028 онд баримтлах бодлого, чиглэлийг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь танилцууллаа. Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг, МАН, АН, ХҮН намын мөрийн хөтөлбөр, эвслийн гэрээтэй уялдуулан ирэх дөрвөн жилийн хугацаанд баримтлах бодлого, хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлсон байна. Судлаачид Монгол...

Орон сууцжуулалтын талаар 2024-2028 онд баримтлах бодлого, чиглэлтэй танилцав

Засгийн газрын хуралдаанд Төрөөс орон сууцжуулалтын талаар 2024-2028 онд баримтлах бодлого, чиглэлийг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь танилцууллаа. Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг, МАН, АН, ХҮН намын мөрийн хөтөлбөр, эвслийн гэрээтэй уялдуулан ирэх дөрвөн жилийн хугацаанд баримтлах бодлого, хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлсон байна. Судлаачид Монгол...

Засгийн газрын хуралдаанаар иргэдийг орон сууцжуулах асуудлыг хэлэлцэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна. Хуралдаанаар “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийг эрчимжүүлэн хөгжүүлэх бүс тогтоох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, иргэдийг орон сууцжуулах зэрэг асуудлыг хэлэлцэж буй. Тус хуралдааны товд 10 орчим багтсан аж.

Айлчлал хойшлогдсонтой холбоотойгоор Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишида нар утсаар ярилцав

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишида-тай Японы талын хүсэлтийн дагуу 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдөр утсаар ярилцав. Ярианы эхэнд Ерөнхий сайд Ф.Кишида-гийн зүгээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн урилгаар 2024 оны 08 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр төлөвлөгдөж байсан хэдий ч тус улсын Миязаки мужид энэ сарын 08-ны өдөр болсон...

Улсын Их Хурлын ээлжит бус чуулган хуралдах захирамж гарлаа

Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2024 оны наймдугаар сарын 15-ны өдрөөс наймдугаар сарын 27-ны өдрүүдэд хуралдуулах Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн захирамж гарлаа. Ээлжит бус чуулганаар “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай”, “Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай”, “Дэд хорооны бүрэлдэхүүний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүд болон Зарим дэд хорооны даргыг сонгох...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахара-г хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахара-г 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч уулзав. Уулзалтаар Элчин сайд М.Игавахара Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн урилгаар Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишида-гийн 2024 оны 08 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд Монгол Улсад хийхээр төлөвлөгдөж байсан албан ёсны айлчлал тус улсад энэ сарын 08-ны өдөр...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
-19.9 ° C
-19.9 °
-19.9 °
77%
0kmh
1%
Пүр
-13 °
Баа
-11 °
Бям
-12 °
Ням
-14 °
Дав
-14 °
- Advertisement -

Шинэ мэдээ