-28.9 C
Ulaanbaatar
Пүрэв, 1 сар 1, 2026

Улс төр

Ерөнхийлөгч “Эрдэнэс-Тавантолгой” компани иргэдэд ногдол ашиг тараах хэрэгтэй гэв

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга У.Бямбасүрэн, Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Ганхуяг тэргүүтэй тус компанийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийг Монголын шилдэг 100 аж ахуйн нэгжийн хоёрдугаарт жагссанд тус компанийн удирдлагуудад болон олон зуун ажилтанд нь баяр хүргэв. “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга У.Бямбасүрэнгийн танилцуулгад дурдагдсанаар тус компани өнөөдрийн байдлаар 15 тэрбум зарласан хувьцаатай...

АТГ-ын дарга, дэд даргад нэр дэвшүүлэн томилуулах асуудлаар иргэдээс авч байсан санал авах хугацаа дууслаа

Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт “Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосноор Улсын Их Хурал 6 жилийн хугацаагаар томилно”, 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсэгт “Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга нөхөн томилогдвол түүний бүрэн эрх нь томилогдсон өдрөөс эхлэн энэ хуулийн 21.1-д заасан бүрэн эрхийн хугацаа дуустал үргэлжилнэ” гэж тус тус заасан байдаг. Монгол Улсын Ерөнхийлөгч...

Ирландын Парламентын Доод танхимын дарга Шон О’Фарел Монголд айлчилж байна

Манай улс 2020 онд болох НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүний сонгуульд Ирланд улсыг дэмжинэ гэдгээ илэрхийлжээ. Ирланд улсын парламентын Доод танхимын дарга Шон О’Фарел, УИХ-ын дарга М.Энхболд нар албан ёсны хэлэлцээ хийлээ. Хэлэлцээний эхэнд УИХ-ын дарга М.Энхболд хоёр орны харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, Парламент хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд Шон О’ Фарелийн айлчлал чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ. Айлчлалыг нь найрсгаар хүлээн авсанд Шон О’Фарел...

Засгийн газар 6 Элчин сайдыг хэлэлцэж, томилуулахаар дэмжив

Монгол Улсаас Шведийн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Очирын Энхцэцэг, Япон Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамбадаржаагийн Батжаргал, Канад Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ядмаагийн Ариунболд, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суух Элчин сайдаар Наранхүүгийн Тулга, Австралийн Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Гончигзэвэгийн Тэнгэр, Тайландын Вант Улсад суух...

Ирэх оны Үндсэн чиглэл, төсвийн хүрээний мэдэгдлийг УИХ-д өргөн барив

Засгийн газрын ээлжит бус хуралдаан “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл, нэгдсэн төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцэн УИХ-д өргөн барилаа. Үндсэн чиглэлд тусгасан зорилт, арга хэмжээнд нийт 8 их наяд 780 гаруй тэрбум төгрөг зарцуулахаар тооцсон байна. Үүний 5 их наяд 170 гаруй тэрбум төгрөгийг төр, хувийн хэвшлийн түншлэл болон...

Хууль зөрчиж буй сайдууддаа хариуцлага тооцохыг Ерөнхиий сайд У.Хүрэлсүхээс дахин шаардлаа

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2018.04.30/ ээлжит хуралдаанаа хийж үндсэн хоёр асуудлуудлууды хэлэлцлээ. Хэлэлцсэн асуудлуудын талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, бүлгийн ажлын албаны дарга Д.Золжаргал нар мэдээлэл хийлээ. Сэтгүүлчдэд гүйцэтгэх ажиллагаа явуулсан асуудлаар Тусгай хяналтын дэд хороог хуралдуулахыг шаардав Нэр бүхий есөн сэтгүүлчийг тагнасан, чагнасан тухай асуудал нийгмийн сүлжээнд цацагдаж, уг асуудлаар Хууль зүйн сайд өөрийн байр сууриаг өнгөрсөн долоо хоногт илэрхийлсэн....

Халх голд хууль зөрчин газар олгосон шийдвэрүүдийг цуцална

“Халх гол” төслийг хэрэгжүүлэх хугацаа дууссан тул төслийн нэгжийг татан буулгалаа. “Халх гол” үндэсний бүтээн байгуулалтын бүсийн зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд авсан газарт хууль зөрчин, газрыг давхардуулж олгосон шийдвэрүүдийг цуцлахыг салбарын сайдад даалгав. Бүсийн захиргааны өмнөх захирал дээрх бүс нутагт 24 аж ахуйн нэгжид 317 мянга гаруй га талбай хуваарилан гэрчилгээ олгосон байна. Ингэхдээ энэ бүсэд газар эзэмшиж, ашиглах эрхийг төсөл сонгон шалгаруулах, эсвэл дуудлага...

Сайжруулсан түлшний үйлдвэр байгуулна

Ухаа худагийн угаасан нүүрсийг ашиглан сайжруулсан түлш үйлдвэрлэх компанийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг түшиглэн байгуулахыг зөвшөөрөв. Үйлдвэр “Эрдэнэс Монгол” компанийн охин компани хэлбэрээр ажиллах юм байна. Энэ нь ирэх оны тавдугаар сарын 15-наас Улаанбаатар хотод түүхий нүүрс хэрэглэхийг хориглож, сайжруулсан түлшээр орлуулах, улмаар агаар, орчны бохирдлыг бууруулах зорилтыг хэрэгжүүлэх ажлын нэг юм. Үйлдвэр жилд 90 мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлэж борлуулалтын орлогоороо урсгал зардлаа санхүүжүүлнэ. Нэг тонн...

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Энэтхэгийн Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх манай улсад айлчлал хийж буй Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд Сушма Сваражийг өнөөдөр хүлээж авч уулзлаа. Монгол Улс түүх, соёлын олон зуун жилийн харилцаатай Энэтхэг улсыг бүс нутаг дахь гол түнш, “гуравдагч хөрш” хэмээн үздэг. Энэтхэг улстай хөгжүүлж буй Стратегийн түншлэлийн харилцаанд тэргүүлэх ач холбогдол өгдөг гэдгийг Ерөнхий сайд уулзалтын эхэнд тэмдэглэлээ. Энэтхэг Улсын Ерөнхий сайд Н.Модигийн 2015...

Шадар сайд ОХУ-ын цэргийн академийн захирал В.Б.Зарудницкийг хүлээн авав

Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн захирлын урилгаар Монгол Улсад айлчлалаар ирсэн ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын цэргийн академийн захирал, хурандаа генерал В.Б.Зарудницкийг Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин (2018.04.25) хүлээн авч уулзлаа. Шадар сайд Ө.Энхтүвшин “Бид батлан хамгаалах салбарын харилцаандаа цэргийн онол, цэргийн урлаг, зэвсэглэл техникийн хөгжлөөрөө дэлхийд тэргүүлдэг ОХУ-тай тогтоосон хамтын ажиллагаанд тэргүүлэх ач холбогдол өгдөг” гээд, ЗХУ-ын, дараа нь ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
-28.9 ° C
-28.9 °
-28.9 °
76%
1kmh
0%
Баа
-11 °
Бям
-13 °
Ням
-15 °
Дав
-15 °
Мяг
-16 °
- Advertisement -

Шинэ мэдээ