Ө.Энхтүвшин: Стандарт сонголттой байх тусмаа хэрэгжүүлэхэд дөхөм байх болно
Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин Стандарт, хэмжил зүйн газарт ажиллалаа. Энэ нь Шадар сайд Ө.Энхтүвшиний хувьд Стандарт, хэмжил зүйн газрын ажилтнуудтай нүүр тулан ярилцаж, ажил хэрэгтэй нь танилцав.
Ийнхүү Шадар сайд өөрийн харьяа бүх агентлагийн ажил байдлыг сонсож салбар, салбарт зайлшгүй гүйцэтгэх үүрэг даалгавар өгч шинэ оны босгон дээр дараа жилийн ажлаа тодорхой төлөвлөх зорилтоо биелүүлэв.
Стандарт, хэмжил зүйн газрын дэргэдэх Үнэт металлын сорьцын газрын алт...
УИХ дахь АН-ын бүлэг хуралдана
УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр Төрийн ордонд ээлжит хуралдаанаа хийнэ.
Тус бүлгийн хуралдаанаар энэ 7 хоногт хэлэлцэх хууль тогтоомжийн төслүүдийг хэлэлцэж, байр сууриа нэгтгэх юм. УИХ дахь Монгол Ардын намын бүлгийн хувьд хуралдаанаа маргааш хийхээр болжээ.
Мөн өнөөдөр Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсэг, Стандартчилал, техникийн зохицуулалт,...
Мэдээллийн технологийн бодлогын зөвлөл хуралдлаа
Мэдээллийн технологийн бодлогын зөвлөлийн хурал 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр болж журмын төсөл, ирэх оны үйл ажиллагааны чиглэл, гадаадын зээл, тусламжаар хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, цаашдын зорилтын талаар хэлэлцэв.
“Төрийн үйлчилгээг цахимжуулснаар хүн хүч, цаг хугацаа хэмнэхээс гадна авлига, хүнд суртал үгүй болж, иргэдэд ил тод, нээлттэй байх боломж бүрдэнэ” гэж Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Мэдээллийн технологийн...
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг ОХУ-д ажлын айлчлал хийлээ
ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг ОХУ-д 2017.12.14-15-ны өдрүүдэд ажлын айлчлал хийж, тус улсын Хөдөө аж ахуйн орлогч сайд Е.В.Громыкотой уулзлаа.
Тэрбээр хоёр орны найрамдалт харилцааг бататгах, ялангуяа Хүнс, хөдөө аж ахуйн салбар дахь уламжлалт харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор анхны айлчлалаа ОХУ-аас эхлүүлж байгаагаа уулзалтын эхэнд онцлон хэллээ. ОХУ-ын Хөдөө аж ахуйн орлогч сайд Е.В.Громыко Сайд Б.Батзоригт хандан анхныхаа айлчлалыг Хөдөө аж ахуйн салбарын чухал түнш болох манай...
Ерөнхийлөгч үндэсний аюулгүй байдлын асуудлаар мэдээлэл хийлээ
Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганы өчигдрийн (2017.12.15) үдээс хойшхи нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож, улс орны үндэсний аюулгүй байдлын асуудлаар мэдээлэл хийлээ. Ерөнхийлөгчийн мэдээллийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хаалттай горимоор сонсож, мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж тодруулан үг хэлж байр сууриа илэрхийлсэн байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Ерөнхийлөгч Улсын...
УИХ-ын гишүүд Б.Хурцыг элчин сайдаар томилохыг дэмжлээ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Б.Хурцыг БНСУ-д элчин сайдаар томилох асуудлыг хаалттай хэлэлцлээ. Б.Хурцыг БНСУ-д суух бүрэн эрхэт элчин сайдаар томилох асуудлыг УИХ-ын гишүүдийн 90 орчим хувь нь дэмжсэн байна.
Энэ үеэр Ц.Нямдорж сайд "Та нар хаалттай хэлэлцэж, нэг хүнийг өөгшүүлж байна. Би энэ хуралдаанд тань оролцохгүй" гэсэн байр суурь илэрхийлэсэн байна.
Л.Болд: Би сүүлийн гурав, дөрвөн жил айдастай амьдарсан...
Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцтай холбоотой иргэдээс ирүүлсэн өргөдлийг хэлэлцэх нээлттэй хэлэлцүүлэг Төрийн ордны “А” танхимд болж байна. Хэлэлцүүлгийн эхэнд УИХ-ын гишүүн Л.Болд “Б.Хурц УИХ дээр Элчин сайдад нэр дэвшиж орж ирчхээд намайг элдвээр гүтгэж, доромжилсон.
Дараа нь бүлгийн даргын өрөөнд орж ирээд арай л барьж авч зодоогүй. Б.Хурц бүр ОХУ-ын холбогдох албан тушаалтантай ярьж, “Эрдэнэт” үйлдвэрийг Монголын компанид авч өгсөн гэж ярьсан.
Хууль хяналтын...
Төрийн ордонд өнөөдөр зөвхөн Б.Хурцын асуудлаар хурлууд болж байна
Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцтай холбоотой иргэдээс ирүүлсэн өргөдлийг хэлэлцэх нээлттэй хэлэлцүүлэг Төрийн ордны “А” танхимд эхлээд байна. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүдээс Л.Болд, Ж.Батзандан, А.Сүхбат нар оролцож байгаа бол мөн С.Зориг агсны хэрэгт холбогдож ял авсан А.Содномдаржаагийн ээж н.Жавзмаа, Ц.Амгаланбаатарын гэр бүл мөн Т.Чимгээгийн төрсөн ах, нөхөр, Дамирангийн Энхбатын гэр бүл, ТЕГ-ын Сөрөх тагнуулын газрын дарга асан Д.Цогбаатар, ТЕГ-ын Улсын төсөв, орлого хяналтын газрын...
Д.Гантулга УИХ-ын гишүүн биш яллагдагч болох нь
УИХ-ын гишүүн Д.Гантулга өнгөрсөн зургадугаар сард Н гэх бүсгүйг хүчирхийлсэн гэх хэрэгт холбогдсон. Тухайн үед Н бүсгүй Баянзүрх дүүргийн цагдаад гомдол гаргасан бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Батбаяр хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг. Харин өнгөрсөн наймдугаар сарын 25-нд уг хэргийн материалыг Улсын ерөнхий прокурор хянаад эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай дүүргийн прокурорын шийдвэрийг цуцалж, хэргийг сэргээн шалгахаар болсон. Тэгвэл уг хэргийн шалгалтын ажиллагаа...
Ж.Батзандан:Б.Хурцаас болж хохирсон, хэлмэгдсэн бүх хүмүүст энэ сонсгол нээлттэй байх болно
Л.Болд: Бүлэглэлийн захиалгаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулах гэж байна
УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар Үндсэн хуулийн өөрчлөлт болоод ТЕГ-ын дарга асан Б.Хурцын томилгооны сонсголын талаар мэдээлэл хийлээ. Нээлттэй сонсголд Б.Хурцтай холбоотой УИХ-д ирсэн бүх гомдлыг уншиж танилцуулан, түүнээс шалтгаалан хохирсон гэх Д.Энхбат агсан, Д.Цогтбаатар нарын ар гэрийнхэн оролцоно гэлээ.
УИХ-ын гишүүн Л.Болд “Бид Ардчилсан хувьсгалыг зохион байгуулж, Үндсэн хуулиа батлаж байсан. Өнөөдөр эрх баригч нам Үндсэн хуульд гар хүрэхдээ...
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-28.9
°
C
-28.9
°
-28.9
°
69%
0kmh
2%
Пүр
-13
°
Баа
-11
°
Бям
-13
°
Ням
-14
°
Дав
-14
°
- Advertisement -










































