Монгол, Хятадын бизнес эрхлэгчид 4.6 тэрбум ам.долларын гэрээ, хэлцэл байгууллаа
БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо болсон Монгол, Хятадын бизнес форумын үеэр хоёр улсын бизнес эрхлэгчид 4.6 тэрбум ам.долларын санхүүжилт бүхий 36 гэрээ, хэлцэл байгууллаа.
Хоёр орны аж ахуйн нэгжүүд байгаль орчин, уул уурхай, усан хангамж, гэр хорооллын дахин төлөвлөлт, худалдаа, зочид буудал, барилга, мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр, төмөр зам, эрчим хүч, банк, санхүү, аялал жуулчлал зэрэг чиглэлээр хамтран ажиллах юм. Тухайлбал Бөөрөлжүүтийн Дулааны цахилгааны станцийн...
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол, Хятадын бизнес форумд оролцов
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийж байгаа албан ёсны айлчлалын хүрээнд хоёр орны бизнес эрхлэгчдийн форум болж, хамтран ажиллах баримт бичигт гарын үсэг зурлаа.
Форумын нээлтэд Ерөнхий сайд оролцон үг хэллээ. Тэрээр хоёр улс эдийн засгийн харилцаагаа улам гүнзгийрүүлэх нөөц боломж байгааг тэмдэглэв. БНХАУ-тай хийж байгаа худалдааны эргэлтээ нэмэгдүүлэх, экспортын барааны нэр төрлийг олшруулах, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн, хөдөө аж ахуйн гаралтай, органик...
Ерөнхийлөгч Х.Баттулга 2018-2019 оныг авилгатай тэмцэх жил болгон зарлалаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр “Авлигаас татгалзах, илчлэх, авлигын гэрч, мэдээлэгчийг хамгаалах жил зарлах тухай” 38 дугаар зарлиг гаргалаа. Зарлигийн хувийг өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасанд гардуулан өгөв.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд зарлигийг гардуулж өгөхдөө “Авлига, эрх мэдлээ урвуулан ашиглах байдал нь үндэсний аюулгүй байдалд ноцтой хохирол учруулах хэмжээнд хүрч,...
Монгол Улсын XXV, XXVIII дахь Ерөнхий сайдуудыг баривчиллаа
Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг АТГ-аас баривчилж Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж байна. Тэднийг Оюутолгой хөрөнгө оруулалтын гэрээ болон Дубайн гэрээний асуудлаар ийнхүү баривчилжээ.
Монгол Улсын Засгийн газар 2009 онд Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг 'Рио Тинто'-той байгуулсан. Энэ гэрээг С.Баярын засгийн үед, Сангийн сайдаар ажиллаж байсан С.Баярцогт, Уул уурхайн сайдаар ажиллаж байсан Д.Зоригт, Байгаль орчин, аялал жуучлалын сайдаар ажиллаж байсан Л.Гансүх...
“Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хэрэгжилтэд ОУВС сэтгэл хангалуун байна
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Боаогийн чуулга уулзалтад оролцох үеэрээ Олон улсын валютын сангийн Гүйцэтгэх захирал Кристин Лагардтай уулзав.
Монгол Улс ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг амжилттай хэрэгжүүлж байгаагийн дүнд эдийн засгийн өсөлт хурдасч, хөрөнгө оруулалт нэмэгдэн, төсвийн тэнцэл сайжирч буйг Ерөнхий сайд тэмдэглэв. Мөн эдийн засаг хүнд байх үед дэмжлэг туслалцаа үзүүлсэнд ОУВС-д талархал илэрхийллээ. Монгол Улсын Засгийн газар төсвийн сахилга батыг сайжруулах, зарлагыг багасгах...
Ж.Энхбаяр: Туул голын сав газруудыг хувааж дууссан байна
Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо Туул голын дагуу аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллага, холбогдох албан тушаалтнуудаас тайлбар, мэдээлэл авах хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг удирдаж, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Г.Солтан, А.Сүхбат, Б.Пүрэвдорж, Ё.Баатарбилэг, М.Билэгт, Ц.Гарамжав, мөн Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Нийслэлийн ЗДТГ, түүний харьяа газруудын удирдах...
Төв цэвэрлэх байгууламж, Гэр хорооллын дахин төлөвлөлт зэрэг төслийг ойрын үед эхлүүлэхээр боллоо
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчяны урилгаар 2018 оны 4 дүгээр сарын 8-12-нд БНХАУ-д хийх албан ёсны айлчлал эхлэв.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг угтах ёслол, хоёр улсын Ерөнхий сайд нарын албан ёсны хэлэлцээ 2018 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн үдээс өмнө болов. Хэлэлцээний үеэр хоёр улсын Ерөнхий сайд нар Монгол, Хятадын улс төрийн харилцаа, худалдаа, эдийн засаг,...
Ерөнхий сайд БНХАУ-ыг зорино
Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2018 оны 4 дүгээр сарын 8-12-нд БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчяны урилгаар БНХАУ-д албан ёсны айлчлал хийнэ. Айлчлалаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай албан ёсны хэлэлцээ хийж, БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Ли Жаньшу нарт тус тус бараалхана.
Уулзалт, хэлэлцээний үеэр талууд Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн...
Хаврын ээлжит чуулган нээлтээ хийлээ
УИХ-ын 2018 оны хаврын чуулган өнөөдөр нээлтээ хийлээ. Цаазын ялыг сэргээх тухай Ерөнхийлөгчийн саналаас эхлээд хэлэлцэх халуухан сэдвүүдтэй хаврын чуулган өнөөдрөөс ирэх долоодугаар сарын нэгэн хүртэл үргэлжилнэ.
УИХ-ын дарга М.Энхболд энэ хаврын чуулганаар гишүүдийн хариуцлага, ёсзүйг сайжруулах шаардлагатай байгааг хэлэв. Тэрбээр чуулганы нээлтэнд хэлсэн үгэндээ "Иргэдийг бухимдуулж, төрд итгэх итгэлийг алдуулж байгаа хариуцлага, ёсзүйн асуудалд төр, түмнээ гэсэн сэтгэлээр хандаж, шийдвэртэй арга хэмжээ авах цаг...
Швейцарын Гадаад хэргийн сайд И.Кассис Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхлаа
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын урилгаар албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр Монгол Улсад ирсэн Швейцарын Холбооны Улсын Гадаад хэргийн сайд Игнацио Кассис айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа.
Ерөнхийлөгч түүнийг Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд угтаж, Швейцарын хөгжлийн хамтын ажиллагааны зарим төсөл, хөтөлбөрийн талаар ярилцав.
Юун түрүүнд, ноён Игнацио Кассис өөрийг нь хүлээн авч уулзаж байгаад Төрийн тэргүүнд талархаж буйгаа илэрхийлээд “Би хувь хүнийхээ хувьд болон Швейцарын...
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-16
°
C
-16
°
-16
°
65%
1.7kmh
5%
Бям
-13
°
Ням
-15
°
Дав
-15
°
Мяг
-16
°
Лха
-15
°
- Advertisement -







































