-24.9 C
Ulaanbaatar
Пүрэв, 1 сар 1, 2026

Улс төр

Ерөнхийлөгчийн Эдийн засаг, аж үйлдвэрийн бодлогын асуудал хариуцсан зөвлөхөөр Ц.Эрдэнэбатыг томиллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр захирамж гаргаж, Цэвээндоржийн Эрдэнэбатыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөхийн албан тушаалд томилж, Эдийн засаг, аж үйлдвэрийн бодлогын асуудлыг хариуцууллаа. Цэвээндоржийн Эрдэнэбатын товч намтар: Боловсрол: 1992 он – Улаанбаатар хотын Технологийн дээд сургууль 1996 он – Сингапурт Мэдээллийн удирдлагын системч 2008 он – АНУ-д Бизнесийн удирдлагын бакалавр 2011 он – Денверийн Их сургуульд Олон улсын улс төр, эдийн засаг судлалын магистр Ажлын туршлага: Монголын...

Ерөнхийлөгч гурван генералын цолыг хураах зарлиг гаргалаа

Жил бүрийн дөрөвүгээр сарын 28-ны өдрийг “Монгол генералын өдөр” болгон тэмдэглэж, алтан мөрдэстэй генералууддаа тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагууд ээлжлэн хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай билээ. Энэ жилийн хувьд Монгол Улсад генерал цол олгогдож эхэлсний түүхт 74 жилийн ой энэ сарын 27-нд буюу нөгөөдөр болно. Уг арга хэмжээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар зохион байгуулахаар болсон байгаа юм. Тэгвэл генералын өдрийг угтаж гурван генералын цолыг хураах зарлигийг Монгол...

Наадмын нээлт, хаалт, хүндэтгэлийн концертын найруулагчдын багийг сонгон шалгаруулна

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ойн баяр наадмыг Зохион байгуулах Үндэсний хорооны хуралд тус хорооны гишүүд, салбар хороодын дарга нар оролцлоо. Зохион байгуулах Үндэсний хороо нь Үндэсний бөх, Хурдан морь, Үндэсний сур, Шагайн харваа, Төрийн ёслол, үйлчилгээ, Урлаг соёлын арга хэмжээ, Тохижилт, засвар, худалдаа үйлчилгээ, Хэв журам, Хэвлэл мэдээлэл сурталчилгааны гэсэн есөн салбар хороотой байх бөгөөд хурлаар салбар хороодын...

"Асуудлаа шийдвэрлэхгүй бол Бөхийн өргөөг улсад авч, ёс зүйгүй бөхчүүдэд хариуцлага тооцно"

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдөр Монголын Үндэсний бөхийн холбоонд үүссэн Зөрчил, тэмцлийг таслан зогсоох тухай албан бичиг гаргалаа. Албан бичгийн хувийг: Монгол Улсын Их хурлын гишүүн, Дархан аварга Б.Бат-Эрдэнэ Монгол Улсын Их хурлын гишүүн, Дархан аварга А.Сүхбат Дархан аварга Г.Өсөхбаяр “Гацуурт” ХХК-ийн захирал, Хөдөлмөрийн баатар Л.Чинбат нарт хүргүүлж байгаа юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын Зөрчил тэмцлийг арилгах тухай Е/06 дугаартай албан...

З.Энхболд: АТГ-ын дарга, дэд даргад нэр дэвшигчдийг иргэдийн саналаар тодруулна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэргэдэх “Иргэний танхим”-д Авлигатай тэмцэх газар (АТГ)-ын дарга, дэд даргад нэр дэвшүүлэх асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. Монгол Улсын Авлигын эсрэг хуулийн 21-р зүйлийн 21.1-д: “Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосноор Улсын Их Хурал 6 жилийн хугацаанд томилно” гэж заасан байдаг. Хэвлэлийн хурлын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга...

Д.Эрдэнэбат: Шинэ Засгийн газар бүрдээд Монголын аж үйлдвэрийн бодлого үндсэндээ задран унасан

УИХ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс бэлтгэдэг "УИХ-ын гишүүнтэй ярилцах цаг" нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт УИХ-ын гишүүн УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Дондогдоржийн Эрдэнэбат оролцсон байна. Нэвтрүүлгийг бүрэн эрхээр ньхүргэж байна: https://www.youtube.com/watch?time_continue=601&v=mxo90hIl2Pw

Д.Эрдэнэбат: Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээний тухайд та бүхэн том ухралт хийсэн

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ-бүх нийтийн хамралт”сэдвээр мэдээлэлд өгөх УИХ дахь Ардчилсан намын бүлгийн санал дүгнэлтийг бүлгийн дарга Д.Эрдэнэбат уншиж,  танилцууллаа. Монгол Улсын  их хурлын дарга,  Ерөнхий сайд, УИХ-ын эрхэм гишүүдээ Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ-бүх нийтийн хамралт”сэдвээр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд хийсэн мэдээлэлтэй холбогдуулан УИХ дахь АН-ын бүлгээс дараах дүгнэлтийг хийж байна. 2015 онд НҮБ дэлхийн улс...

Ө.Энхтүвшин: Ярьж тохирсноо яв цав хэрэгжүүлэх нь чухал

Бүс хоорондын Стандартчиллын холбооны (MAC)27 дугаар ерөнхий чуулган Бүгд найрамдах Турк улсын Стандартын байгууллагын санаачилгаар энэ сарын 18-19-нд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна. Энэхүү чуулганд Турк, Монгол, Азербайжан, Гүрж, Киргыз, Узбекстан, Молдав, Казахстан, Тажикстан, Украин, Беларусь зэрэг улсын 40 гаруй төлөөлөгч оролцож байгаа юм. Бүс хоорондын Стандартчиллын холбооны27 дугаар ерөнхий чуулганы хүрээнд Монгол Улсын Стандарт, хэмжилзүйн газрын дарга Г.Гантөмөр, Туркийн Стандартын байгууллагын ерөнхийлөгч Себахиттин Коркмаз...

Г.Занданшатар: Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт 44.6 хувьтай байна

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар УИХ-ын Төрийн байгуулалтын Байнгын хорооны хуралдаанд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар танилцууллаа. Тэрбээр “Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт 2017 оны байдлаар 44,6 хувьтай” байна гэлээ. Хэрэгжилтийн бодлогоор нь авч үзвэл Эдийн засгийн хүндрэлийг даван туулах бодлого 53,9 хувь Эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах бодлого 39,8 хувь Нийгмийн бодлого 46,0 хувь ...

У.Хүрэлсүх: Хилийн боомтуудаа өргөтгөж хүчин чадлыг нь нэмнэ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Гашуунсухайтын хилийн боомтод хил, гааль, мэргэжлийн хяналт, Гадаадын иргэн, харьяатын асуудал хариуцан ажиллаж байгаа албан хаагчидтай уулзахдаа “Боомтуудын хүчин чадлыг нэмж, өргөтгөнө. Хүндрэлтэй байгаа асуудлыг яаралтай шийднэ” гэлээ. “Засгийн газар боомтуудын дэд бүтэц зэргийг цогцоор нь сайжруулж тэнд ажиллагсдын амьдрал, нийгмийн асуудлыг давхар шийдэхийг зорьж байгаа. Ерөнхий сайдын БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр Замын-Үүд, Гашуунсухайтын боомтыг тус улсын 148 сая юанийн...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
-24.9 ° C
-24.9 °
-24.9 °
70%
2kmh
0%
Баа
-10 °
Бям
-13 °
Ням
-15 °
Дав
-16 °
Мяг
-17 °
- Advertisement -

Шинэ мэдээ