-19.9 C
Ulaanbaatar
Лхагва, 12 сар 31, 2025

Улс төр

Нүүрсний экспортын тээвэрт зохицуулалт хийнэ

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар Тавантолгой, Оюутолгой ордын ашиглалт, нүүрсний тээвэр, Цагаан хадны гаалийн баталгаат агуулахын өнөөгийн байдлын талаар Засгийн газрын хуралдаанд танилцуулав. Үүнтэй холбогдуулан Цагаан хадны гаалийн хяналтын талбайн ажлыг идэвхжүүлэх, экспортын нүүрсний тээвэрлэлтэд зохицуулалт хийх санал боловсруулж танилцуулахыг холбогдох сайд нарт даалгалаа. Мөн нүүрсний тээвэр эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдэд нэгдсэн шалгалт хийхийг Зам, тээврийн хөгжлийн сайдад үүрэг болгов. Уул уурхай, хүнд үйлдвэрийн...

Төв цэвэрлэх байгууламжийн шинэ барилгыг ирэх онд барьж эхэлнэ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих асуудлыг судалж, саналаа танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделханаар ахлуулан сарын өмнө байгуулсан. Ажлын хэсгийн боловсруулсан саналыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр Төв цэвэрлэх байгууламжийн шинэ барилгын ажлыг ирэх оны хоёрдугаар улиралд багтаан эхлүүлэхээр шийдвэрлэлээ. Одоогийн Төв цэвэрлэх байгууламжид хуримтлагдсан лагийг зайлуулах, үнэргүйжүүлэх, байгаль орчинд үзүүлэх хор нөлөөг арилгах, тоног...

У.Хүрэлсүх: Засгийн газар хотын бүх айлыг эрчим хүчээр хангана

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр “ДЦС-4” төрийн өмчит хувьцаат компанид ажиллалаа. Тус компани одоогоор 185 мянган тонн нүүрс, 64 тонн мазут нөөцөлж, өвөлжилтийн бэлтгэлээ үндсэнд нь хангаад дуусч байгаа гэдгээ Ерөнхий сайдад танилцууллаа. Мөн Багануурын уурхайд нүүрсний өр төлбөргүй, Шивээ-Овоогийн нүүрсний уурхайн хувьд тухайн онд хэрэглэсэн нүүрсний төлбөрийг бүрэн төлсөн, 2001 оноос хуримтлагдсан өрийг 1,2 тэрбум төгрөгөөр бууруулж чаджээ. Компанийн санхүүгийн байдал ч сайжирч, богино...

Байнгын хороо Б.Хурцыг БНСУ-д суух Элчин сайдаар томилохыг дэмжлээ

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Б.Хурцыг БНСУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилохыг гишүүдийн 78.6 хувийн саналаар дэмжив. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Б.Хурцтай холбоотой Д.Энхбат агсны гэр бүл болон бусад асуудлаарх УИХ-д ирсэн өргөдөл байна. С.Зориг агсны аллагын захиалагчийг 14 хоногийн дараа зарлах гэж байна. Тиймээс Б.Хурцыг Элчин сайдаар томилохтой холбоотой томилгооны сонсгол хийхээр УИХ-ын 21 гишүүн санал гаргаж,...

Н.Түвшинбаярыг “Чингис хаан” одон хүртэх эрхмээр зарлалаа

Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан жил бүр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор шагнадаг...

Б.Хурцыг асуудлаар нээлттэй сонсгол хийхийг УИХ-ын 21 гишүүн дэмжжээ

УИХ-ын гишүүн Ж.Батзандан УИХ-ын дарга М.Энхболдод Элчин сайдаар томилогдохоор нэр дэвшиж байгаа Б.Хурцыг томилох асуудлыг хойшлуулаад, УИХ-ын  нээлттэй сонсгол явуулах нь зүйтэй гэсэн хүсэлтээ өгчээ. Энэ талаараа тэрбээр "Нийтийн сонсгол бол Монгол Улсын хуулийн дагуу хийгдэж буй үйлдэл. Нийтийн сонсголын тухай хуулийн 10.10.1-т  “УИХ-аас албан тушаалтныг томилохтой холбогдуулан УИХ-ын нийт гишүүний дөрөвний нэгээс доошгүй гишүүд хүсэлт гаргасан бол томилгооны сонсголыг явуулна” гэсэн заалт бий....

Өнөөдөр элчин сайд нарын асуудлыг хэлэлцэнэ

Өнөөдөр хоёр Байнгын хороо хуралдана. Тодруулбал, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд Элчин сайдыг эгүүлэн татах, томилох тухай санал /Монгол Улсын Ерөнхийлөгч 2017.11.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх, Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэх юм. Өнгөрсөн хаврын чуулганаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АНУ, Япон, Канад, Швейцарь, Франц, ХБНГУ-д суух Элчин сайд нарыг эгүүлэн татаж, оронд нь АНУ-д суух...

Аймаг бүрт долоон тэрбум төгрөг төсөвлөсөн гэв

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар 2018 оны төсвийг баталсан. Тэгвэл төсөв батлагдсантай холбогдуулан Сангийн сайд Ч.Хүрэлбаатар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Энэ өны төсвийн орлогыг Сангийн яам 7.2 их наяд гэж тооцсон бол зарлагыг 9.9 их наяд, алдагдал нь 2.7 их наяд байхаар тооцжээ. Энэ нь 2017 онтой харьцуулахад буурсан үзүүлэлт гэдгийг Ч.Хүрэлбаатар сайд онцоллоо. Ирэх онд эдийн засгийн өсөлт 4.2 хувьтай байх бол боловсролын салбарт хамгийн...

УИХ 2018 оны төсвийн төслийг баталлаа

УИХ-ын чуулганы 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын 2018 оны төсөв”, “Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсөв”, “Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсөв”-ийн төслийг хэлэлцэн баталлаа. Үүнтэй холбогдуулан Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Төрийн ордонд сэтгүүлчдэд мэдээлэл хийв. Ирэх онд эдийн засгийн өсөлт 4.2 хувь байхаар тооцсон байна. Нэгдсэн төсвийн нийт алдагдал Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь энэ онд 9.5 хувь, ирэх...

Гэртээ хүүхдээ асарч байгаа ээжүүд 50 мянган төгрөгийн цалингаа авна

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар 2018 оны төсвийг баталлаа. Ирэх оны төсөвт өрхийн амьжиргаанд тустай хэд хэдэн зүйл бий. Тухайлбал: 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч буй эх бүр 50.0 мянган төгрөг 0-18 насны гурав болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг эхэд улирал бүр 240 мянган төгрөг олгох 2018 оны Төсвийн тухай хууль ирэх нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Тэгэхээр эхчүүд нэгдүгээр сараас эхлэн сард төрөөс...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
-19.9 ° C
-19.9 °
-19.9 °
77%
0kmh
1%
Пүр
-13 °
Баа
-11 °
Бям
-12 °
Ням
-14 °
Дав
-14 °
- Advertisement -

Шинэ мэдээ