УИХ-ын гишүүн Ж.Батзанданг шүүхэд өгчээ
ТЕГ-ын дарга асан Б.Хурц албан тушаалаасаа буунгуутаа БНСУ-д суух элчин сайдаар томилогдохоор УИХ-ын чуулганыг хүлээж байгаа. Тэгвэл үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Ж.Батзандан эсэргүүцэж, хэвлэлийн хурал хийгээд амжсан. Ингэхдээ Б.Хурцыг Д.Энхбатын үхэлд буруутай хэмээн мэдэгдээд “Хууль бусаар хүн хулгайлсан хэргээр Герман, Англи, Европын холбоо Б.Хурцыг шалгаж байна. Тэр Европын холбоо руу орох эрхгүй болсон. Энэ хэргийг шалгах ёстой” хэмээсэн. Мөн "Саяхан С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг шийдээд...
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын ажлын нэг өдөр ...
Энэ удаагийн “Танайд өнжье” буландаа сайдын ажлын нэг өдөр хэрхэн өнгөрдгийг сурвалжилсан юм. Төрийн албаны ажил өглөөний 8.30 цагаас албан ёсоор эхэлдэг бол өнгөрсөн баасан гаригийн 8.00 цагт Гадаад харилцааны яамны ажил хэдийнэ эхэлсэн байв. Хамгийн эхэнд Технологи, инновацийн судалгаа, мэдээллийн зөвлөл байгуулах тухай ажлын хэсгийн хуралдаан болсон бөгөөд тус яамны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газар болон Төрийн захиргааны удирдлагын газрын захирлуудтай...
Г.Занданшатар сайд Дэлхийн банкны төлөөлөгчийг хүлээн авч уулзав
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар өчигдөр Дэлхийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Жэймс Андерсон, Олон улсын санхүүгийн корпорацийн Монгол дахь суурин төлөөлөгч Туен Нгуен тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Монгол Улсын сайдаар томилогдсонд нь төлөөлөгчид баяр хүргэж ажлын амжилт хүсч, цаашид хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлэв.
Засгийн газар сахилга, дэг журмыг сайжруулан, хүнд суртал, авлигаас ангид байж, иргэдэд хүртээмжтэй, шуурхай...
Газар хөдлөлтийн чичирхийллийн давтамж 10 дахин нэмэгджээ
“Газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл” хуралдлаа. Хуралдаанаар тус зөвлөлийн өмнөх хуралдаанаас өгсөн үүрэг, даалгаврын биелэлтийг хэлэлцэж, оны эхний 10 сарын байдлаар явуулж буй үйл ажиллагааны талаархи нэгдсэн мэдээлэлтэй танилцлаа.
2017 оны эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд 1000 гаруй удаагийн газар хөдлөлтийн чичирхийлэл бүртгэгдсэн байна. Энэ нь сүүлийн жилүүдтэй харьцуулахад 10 дахин нэмэгдсэн үзүүлэлт. Тухайлбал 2010 онд 200 гаруй бүртгэгдэж байж.
Энэ...
Цөмийн хэмжүүр ашиглахтай холбоотой дүрмүүдийг баталлаа
Цөмийн энергийн комиссын хуралдаан 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр болж “Суурин болон зөөврийн хэмжүүр ашиглахад мөрдөх цацрагийн аюулгүй ажиллагааны дүрэм”, “Цооногийн каротажийн судалгаанд цацраг идэвхт битүү үүсгүүр ашиглахад мөрдөх аюулгүйн дүрэм”-ийн төслийг хэлэлцэн баталлаа.
Суурин цөмийн хэмжүүр ашиглахтай холбоотой дүрэм нь цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагааг хангах, тунгийн зөвшөөрөгдөх хязгаарыг хэтрүүлэхгүй байх, тунгийн хэмжээг хамгийн доод түвшинд байлгах зорилготой юм.
Харин зөөврийнх нь автозам, барилгын...
Д.Эрдэнэбат: 65-ын бүлгийн дотоод хагарлаас болж, 2018 оны төсөв өнөөдрийг болтол батлагдаагүй байна
-Намрын чуулганы хүрээнд УИХ ганц ч хуулийн төсөл хэлэлцсэнгүй, бүтэн хуралдсангүй-
УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2017.11.13/ хуралдаж, Намрын чуулганаар хэлэлцэх хуулиудын бодлогын асуудал, нөхөн болон дахин сонгуулийн хүрээнд үүсээд байгаа нөхцөл байдал, УИХ-ын үйл ажиллагааны талаар, бусад асуудлыг хэлэлцэв. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн удирдлагууд мэдээлэл хийлээ.
Намрын чуулганы хугацаанд зохион байгуулах хэлэлцүүлгүүдийн төлөвлөгөөг гаргав
Намрын чуулганы хугацаанд Ардчилсан намын...
Ерөнхийлөгч Б.Хурцыг Элчин сайдаар томилохыг зөвшөөрчээ
ТЕГ-ын дарга асан Б.Хурц Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн талаар нэлээд ноцтой мэдээлэл хийсэн билээ.
С.Зоригийн хэргийг шалгах ажлын хэсгийнхныг Ц.Нямдорж тараадаг, түүний хуурай дүү н.Анхбаяр болон хүү Н.Анхбаяр нар нь мөнгө угаасан байх магадлалтай хэмээн мэдэгдсний дараа тэрбээр албан тушаалаасаа буусан.
Түүний ийн буусны дараа "Сайдаараа оролдсон Б.Хурц сайн явахгүй нь" хэмээн олон хүн ярьж байсан ч Ерөнхий сайд У.Хүрэлсүх түүнийг Монгол Улсаас БНСУ-д...
У.Хүрэлсүх нарын яриад байгаа хулгайн хэргийг ч шалгаарай прокурорынхоон !!!
Сүүлийн үед УИХ-ын нэр бүхий гишүүдээс УИХ-ийн чуулганы нэгдсэн хуралдаан дээр яригдаж олон нийтэд тархаад байгаа ноцтой гэж хэлж болохуйц олон баримтууд дэлгэгдэх болсон. Гишүүд санаатай болон санамсаргүйгээр "хулгайгаагаа" ярих болсон. Энэ нь мэдээж МАН-ын дотоод хагаралтай шууд холбоотой.
Тэгвэл чуулганы танхимд яригдаж байгаа зарим асуудлыг прокуророос шалгахаар болсон байна. Тодруулбал, Ерөнхийлөгчийн хориг тавихдаа дурьдсан 30 гэр бүлийн гэх хэргийг прокуророос шалгахаар болсон байна. Тодруулбал, '..Монгол...
Х.Баттулга: Хүүхдийн мөнгөнөөс бусад халамжийн бодлогоос бид татгалзах ёстой
-Би бүрэн эрхийнхээ дагуу хориг тавьсан. Хэрэв Монгол Улсын үндэсний эрх ашгийн эсрэг зүйл яригдаж байгаа бол дахиад хориг тавина-
УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдааны эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль болон Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль тус бүрт бүхэлд нь тавьсан хоригийг хэлэлцлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга...
Төрийн албан хаагчдад 300.000 төгрөгийн үр дүнгийн урамшуулал олгохыг УИХ дэмжлээ
Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2017.11.09) нэгдсэн хуралдаан 10 цаг 25 минутад гишүүдийн 52,6 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдааны эхэнд Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудад бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэв. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцсон.
Энэ талаар Монгол...
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-28.9
°
C
-28.9
°
-28.9
°
69%
0kmh
2%
Пүр
-13
°
Баа
-11
°
Бям
-13
°
Ням
-14
°
Дав
-14
°
- Advertisement -








































