Ерөнхийлөгчид “Цахим халдлагаас хүүхдээ хамгаалъя” аяны удирдамж гардууллаа
Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбоо болон иргэний нийгмийн байгууллагууд хамтран “Цахим халдлагаас хүүхдээ хамгаалъя” нэг сарын аяныг эхлүүлээд байгаагаа Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулж, удирдамжаа гардууллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад удирдамж гардуулах үеэр аяныг санаачлан зохион байгуулагч Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны тэргүүн С.Одонтуяа “Бид хүүхдээ хамгаалж чадахгүй бол Үндэсний аюулгүй байдал гэж яриад ч нэмэргүй” хэмээн хэлсэн юм. Цахим орчинд хүүхдүүд донтож, хүчирхийлэлд өртөх гэх мэт маш олон сөрөг...
Г.Занданшатар: Газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах нөхцөлийг бүрдүүлнэ
“Газрын нэгдсэн бодлого, нэгдмэл тогтолцоо, газрын суурь үнэлгээг шинэчлэх асуудал” хэлэлцүүлгийг Барилга, хот байгуулалтын яам, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас зохион байгууллаа. Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэх эрхлэх газрын дарга Г.Занданшатар хэлэлцүүлгийг нээж үг хэлэв.
Тэрээр “Дэлхийн улс орнууд “Нэг төр, нэгдсэн нэг бүртгэл” буюу газрын нэгдсэн бүртгэлийн тогтолцоотой байх гэсэн зарчмаар ажилладаг. Гэтэл Монгол Улсад өнөөдөр иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын...
Х.Баттулга: УИХ унхиагүй байвал УИХ-ыг тараахад санаачлагатай ажиллана
https://www.youtube.com/watch?v=Kg8Fa2-tBZY&feature=youtu.be
У.Хүрэлсүх: Гэр хорооллыг орон сууцжуулахын тулд ипотекийн зээлийг үргэлжлүүлнэ
Гэр хорооллын дахин төлөвлөлт, орон сууцжуулах хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын талаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ-ын чуулганд мэдээлэл хийснийг бүрэн эхээр нь хүргэж байна.
УИХ-ын дарга аа,
УИХ-ын эрхэм гишүүд ээ,
Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Улаанбаатар хот болон томоохон хотуудыг дахин төлөвлөж, хөгжүүлэх бодлогын хүрээнд барилга байгууламжийг шинэчлэх, гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлж, агаарын бохирдлыг бууруулах нөхцөлийг бүрдүүлнэ” гэсэн...
О.Магнай: Ёс зүйгүй, увайгүй эрх баригчдаар Үндсэн хуульд өөрчлөлт хийлгэхгүй
АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан, Нарийн бичгийн дарга О.Магнай, АЗХ-ны Ерөнхийлөгч С.Эрдэнэболд нар татварын нэмэгдэл, эдийн засгийн өнөөгийн байдал, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт, Чингис бондтой холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.
АН-ын ЕНБД Ц.Туваан: МАН мөрийн хөтөлбөртөө шинээр татвар бий болгож, нэмэхгүй хэмээн амлаж, УИХ-д 65 суудал авсан. Гэтэл одоо ОУВС-гийн шаардлага гэдгээр халхавчилж есөн төрлийн татвар нэмсэн нь иргэдийн амьдралд хүнд тусаж байна. Энэ...
Засгийн газар татварын уян хатан бодлого барина
Засгийн газар хөрөнгө оруулалт, бизнесийн таатай орчин бүрдүүлэх, татвар төлөгчийн эрх ашгийг хамгаалах, татварын хууль тогтоомжийг энгийн, ойлгомжтой болгох, олон улсын татварын шинэлэг зарчмуудтай нийцүүлэх зорилгоор татварын хоёрдахь шатны шинэчлэл хийхээр ажиллаж байна.
Жижиг, дунд бизнесийг дэмжих зорилгоор жилийн 50 сая хүртэл төгрөгийн борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжийн /өөрийн хүсэлтээр e баримтын кассын системд холбогдсон нөхцөлд/ борлуулалтын орлогоос нэг хувь, 1.5 тэрбум төгрөгөөс доош бол...
Утааг шийдэж чадахгүй бол УИХ-ыг тараах хэрэгтэй
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга агаарын бохирдолтой “Онц байдал” зарлан тэмцэх асуудлаар өнгөрсөн оны сүүлээр буюу 12-р дугаар сарын 28-нд УИХ-ын даргад албан бичгээр санал хүргүүлсэн билээ. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга чуулганы хуралдаанд оролцож үг хэлсэн юм.
Төрийн тэргүүн хэлсэн үгэндээ:
Агаарын бохирдол онц байдлын хэмжээний асуудал болоод байна. Үүнийг УИХ-аар хэлэлцүүлээч гэж саналаа өгсөн. Өнөөдөр хэлэлцэж байгаа ч,...
“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрийн мэдэлд авах шийдвэр гаргалаа
Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2018 оны 01 дүгээр сарын 4-нд боллоо. Тус хуралдаанаас УИХ-ын 2017 оны 23 дугаар тогтоолыг үндэслэн ОХУ-ын Засгийн газрын эзэмшлээс “Монголиан Коппер Корпорейшн” ХХК-д шилжсэн “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг төрийн өмчид буцааж авах шийдвэр гаргалаа.
Монгол Улсын Хөгжлийн банк, “Кью Эс Си” ХХК хооронд 2014 оны 12 дугаар сарын 1-ний өдөр байгуулсан зээлийн гэрээ, барьцааны...
Тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүг бууруулах чиглэл өглөө
Тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүг үе шаттай бууруулах чиглэлээр Монголбанк, арилжааны банктай хамтран ажиллахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригт Засгийн газрын хуралдаанаас даалгалаа.
Зээлийн хугацааг бүх банкинд адил байхаар тогтоох, тэтгэвэр барьцаалсан зээл олгох зориулалтаар банкинд байршуулж байгаа Нийгмийн даатгалын сангийн эх үүсвэрт заавал байлгах нөөцийн хэмжээг тогтоохгүй байх талаар судлан шийдвэрлэхийг Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханд зөвлөв.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлээс онцгой нөхцөлтэйгээр...
60 мянган айл өрхийг цахилгаан халаагуураар хангах боломж бүрдэнэ
Агаар, орчны бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд Дулааны III цахилгаан станцын чадлыг 250 МВ-таар нэмэх, цахилгаан, дулаан дамжуулах сүлжээг өргөтгөх, IV цахилгаан станцын турбингенераторыг шинэчлэх төслийг ОХУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэхийг Засгийн газрын хуралдаанаас Эрчим хүчний болон Сангийн сайд нарт даалгав.
III цахилгаан станцын чадлыг нэмснээр хүчин чадал нь дулаанаар 1,5 дахин, цахилгаанаар хоёр дахин нэмэгдэж, тоноглолын тасралтгүй ажиллах хугацаа уртсах юм. Мөн засвар, үйлчилгээ хийх хугацаа...
Цаг агаар
Ulaanbaatar
broken clouds
-27.9
°
C
-27.9
°
-27.9
°
69%
0kmh
75%
Лха
-20
°
Пүр
-14
°
Баа
-16
°
Бям
-12
°
Ням
-16
°
- Advertisement -






































