-16.9 C
Ulaanbaatar
Мягмар, 12 сар 23, 2025

Улс төр

ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөв

Засгийн газрын баасан гаригийн ээлжит бус хуралдаанаар ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбатыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Гүйцэтгэх засаглалын өмнөх хуралдаануудаар Сангийн яам болон ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм. Ийнхүү Төрийн нарийн бичгийн дрга нарын сэлгээ үргэлжилж магадгүй байна.

Монгол Улсыг “хар жагсаалт”-аас нэн яаралтай гаргахыг ЕХ-ноос хүслээ

Европын Холбооны Зөвлөлөөс 2017 оны 12 дугаар сарын 5-ны өдөр Монгол Улсыг “татварын асуудлаар хамтран ажилладаггүй улсын жагсаалт”-д оруулах шийдвэр гаргасан. Үүнтэй холбогдуулан Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар ЕХ-ны Гадаад бодлого, Аюулгүй байдлын Дээд төлөөлөгч бөгөөд Европын Комиссын Дэд Ерөнхийлөгч Федерика Могерини, Европын Холбоог даргалж буй Болгар Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Екатерина Захариева болон тус Холбооны бусад 27 гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд...

Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-д айлчлал хийхээр мордлоо

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөө өглөө БНСУ руу албан айлчлал хийхээр "Чингис хаан" олон улсын нисэх буудлаас 07 цагийн үед мордлоо. Ерөнхий сайд У.Хүрэлсүх нь тус Ерөнхий сайд Ли Наг Енгийн урилгаар энэ сарын 15-17-ны өдрүүдэд айлчлах юм. Ерөнхий сайдын айлчлалын зорилго нь гуравдагч хөрш болох БНСУ-тай иж бүрэн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх хүрээнд улс төрийн итгэлцлийг бататгах, хоёр орны хоорондын худалдаа, хөрөнгө оруулалт, хөнгөлөлттэй зээл,...

Ерөнхийлөгч маргааш иргэдтэй уулзана

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны нэгдүгээр сарын 14-ний өдөр иргэдтэй уулзана. Төрийн тэргүүн энэ өдөр МҮЭСТО-нд 13:00 цагаас Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзаж, ярилцана. Уулзалтаар, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга улс төр, нийгэм, эдийн засаг, агаарын бохирдол зэрэг олон сэдвээр иргэдийн санал, сэтгэгдлийг чөлөөтэй сонсоно.

Б.Чимидийн нэрэмжит шагналыг академич С.Нарангэрэл хүртлээ

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч, доктор, профессор Бяраагийн Чимидийн нэрэмжит шагнал гардуулах ёслол өнөөдөр Төрийн ёслол хүндэтгэлийн их танхимд боллоо. Шагнал гардуулах ёслолд Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон, Захиргаа, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга П.Цэрэн, Ардын багш, Гавьяат хуульч, доктор,...

АИХ-ын дөрвөн депутатыг төрийн одон медалиар шагнав

Ардчилсан Үндсэн хууль баталсаны 26 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан, Үндсэн хууль батлахад оролцсон Ардын их хурлын дөрвөн депутатыг төрийн одон медалиар шагналаа. Ерөнхийлөгчийн зарлигаар Гавьяат эдийн засагч цолоор А.Бааст, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Д.Лонжидсүрэн, Р.Чойжинням, Л.Батчулуун нарыг шагнасныг УИХ-ын дарга М.Энхболд гардуулав. Энэ үеэр УИХ-ын дарга, “Одоогоос 26 жилийн өмнө Ардын их хурал 76 хоногийн турш...

Хилс хэрэгт хэлмэгдэгчдэд 80 сая хүртэлх тэтгэмж олгоно

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэлж, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн 84.6 хувийн саналаар дэмжин, баталлаа.  УИХ-аас дээрх хуулийг баталснаар улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн ар гэрийнхэнд 40 саяаас 80 сая хүртэлх төгрөгийн нөхөн олговор олгох болж байна. Ингэхдээ хэлмэгдэгч нь улс төрийн хилс хэрэгт гүтгэгдэж, амь насаа алдсан бол...

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслөөр хэлэлцүүлэг зохион байгууллаа

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс өнөөдөр “Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-өөр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд, Улаанбаатар хотын өмнөх болоод одоогийн удирдлагууд, НИТХ-ын төлөөлөгчид, иргэд, судлаачид оролцлоо. Д.Эрдэнэбат: Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөлд бүрхэг зүйл олон байна Хэлэлцүүлгийн эхэнд УИХ дахь Ардчилсан намын дарга Д.Эрдэнэбат "Нийслэлийн эрх зүйн байдлыг шинэчлэхэд онцгой нөхцөл байдлуудыг эргэж...

Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр УИХ-аас байгуулагдсан Ажлын хэсгийн гишүүд Сонгинохайрхан дүүрэгт ажиллав

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдын захирамжаар “Улсын Их Хурал болон Байнгын хороо, Дэд хорооноос агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр өгсөн тогтоол, шийдвэрүүдийн хэрэгжилтийг дүгнэх, шаардлагатай тохиолдолд хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл боловсруулж, санал, дүгнэлт гарган Засгийн газарт чиглэл өгөх” үүрэг бүхий Ажлын хэсгийг УИХ-ын НББСШУ-ны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэгээр ахлуулан, 15 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан. Энэ хүрээнд Ажлын хэсэг хоёр удаа хуралдсан юм. Ажлын хэсгээс гаргасан...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
-16.9 ° C
-16.9 °
-16.9 °
78%
0kmh
6%
Лха
-19 °
Пүр
-14 °
Баа
-14 °
Бям
-13 °
Ням
-17 °
- Advertisement -

Шинэ мэдээ