-27.9 C
Ulaanbaatar
Бямба, 12 сар 13, 2025

Улс төр

Ерөнхийлөгч ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэнг өнөөдөр хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэнг өнөөдөр хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр зуншлага, өвлийн бэлтгэл, ургац, үр тариа, хадлангийн байдал, мал, мах бэлтгэлийн талаар ярилцлаа. Энэ зун хур бороо багатай, нийт нутгаар маш гандуу, говийн аймгуудын нутгаар маш их гантай байгааг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ярианыхаа эхэнд дурдаад хадлан, ургац алдах, гурилын үнэ өсөх, зуд болох зэрэг эрсдэл үүсэх...

Ж.Эрдэнэбат: Засгийн газар зуух тарааж, түлш шинэчилж агаарын бохирдолтой тэмцэхгүй

Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанд тус Үндэсний хорооны дарга, гишүүд болон бусад төрийн байгууллагын газар, хэлтсийн дарга, төсөл хэрэгжүүлэгч нар оролцлоо. Монгол Улсын Ерөнхий сайд, Үндэсний хорооны дарга Ж.Эрдэнэбат “Зуны улиралд агаарын бохирдол бага ч бид өвлөөс урьтаж боломжит бүх бэлтгэлийг дор бүрнээ хангаж, иргэн бүрийн эрүүл орчны төлөө идэвхтэй, үр дүнтэй ажиллах хэрэгтэй”-г онцоллоо. Хурлаар “Ногоон зээл”-ийн сан, өвөлжилтийн бэлтгэл, цахилгааны...

УИХ дахь Ардчилсан намын бүлэг Үндсэн хуулийн асуудлаар мэдэгдэл гаргав

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр ээлжит бусаар хуралдав. Хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг дараах тодорхой зарчмын байр суурийг илэрхийлж байна. Үүнд Үндсэн хууль нь ард түмэн, төр хоорондын суурь харилцааг зохицуулах дээд хууль мөн тул Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг бүх нийтээр хэлэлцүүлэн “Ард нийтийн санал асуулга”-ыг явуулж, тогтоох нь зүйтэй гэж үзлээ. Мөн...

ХХААХҮ-ийн сайд ургац хураалтын технологийг тодорхой болгох үүрэг өглөө

Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн тариалангийн бүс нутагт Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, холбогдох хүрээлэнгийн ажилтнуудыг гангийн нөлөөллийг тогтоож зураглал гаргах, ургацын төлөв байдал, ургац хураалтын бэлтгэл ажлын явцтай танилцаж эрчимжүүлэх, дүгнэлт гаргах, тариаланчдад зөвлөгөө өгөх, тариа хураалтын технологийг тодорхой болгох үүрэг чиглэл өгөв. Үүрэг чиглэлийн дагуу Сэлэнгэ, Төв, Булган, Орхон, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн тариалангийн бүст...

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ОУВС-гийн төлөөлөгчидтэй уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өчигдөр ОУВС-гийн Монгол Улсыг хариуцсан Ажлын хэсгийн ахлагч Коши Ма тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын зорилго нь ОУВС-гийн Монгол Улсыг хариуцсан Ажлын хэсгийн ахлагч Коши Ма өөр ажилд шилжиж буйтай холбогдуулан манай улсад сүүлийн удаа ажиллаж, Монгол Улсын ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн явцыг мэдээлэхэд оршиж байв. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат эдийн засгийн хүндрэлийг даван туулахын төлөө...

Монгол Улсын Төлөөллийн байгууллагыг бэхжүүлнэ

Монгол Улсын Их Хурал, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Швейцарийн хөгжлийн агентлагийн хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсын Төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн Удирдах зөвлөлийн хурал өнөөдөр боллоо. Хуралд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, Төслийн Удирдах зөвлөлийн дарга Н.Энхболд, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, Төслийн үндэсний захирал Ц.Цолмон, УИХ-ын гишүүн, УИХ-ын Нутгийн удирдлагын дэд хорооны дарга Б.Жавхлан, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн,...

Элчин сайд З.Батбаярыг эгүүлэн татах зарлигийг хүчингүй болголоо

Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн гучин дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Ерөнхийлөгчийн зарлиг хуульд нийцээгүй бол Ерөнхийлөгч өөрөө буюу Улсын Их Хурал хүчингүй болгоно” гэж заасныг баримтлан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 176 дугаар зарлигийг хүчингүй болгов. Монгол Улсаас Унгар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зэнээмядарын Батбаярыг эгүүлэн татахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн гучин гуравдугаар зүйлийн 1...

Н.Алтанхуягийг Ерөнхийлөгчийн ахлах зөвлөхөөр томилсон зарлиг гараагүй гэв

Сүүлийн өдрүүдэд Ерөнхийлөгч орон тооны болон орон тооны бус зөвлөхүүдээ томилж байгаа тухай зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичиж буй. Тухайлбал, Ерөнхий сайд Н.Алтанхуягийг ахлах зөвлөхөөр томилсон гэх мэдээлэл зарим сайтууд дээр гараад байна. Энэ талаар тодруулахад, "Ерөнхийлөгч Х.Баттулга нь Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар З.Энхболдыг томилсон. Одоогоор үүнээс өөр томилгоо хийгээгүй байна" хэмээн эх сурвалж мэдээллээ. Эх сурвалж: МОНЦАМЭ

Ерөнхийлөгчийн ахлах зөвлөхөөр Н.Алтанхуяг томилогджээ

Ерөнхийлөгч өмнөх төрийн тэргүүний орон тооны бус зарим зөвлөхүүдийг ажлаас чөлөөлсөн. Ингэхдээ Д.Сосорбарам, Х.Цагаанбаатар, Ч.Отгочулуу, Ц.Бямбажав, Б.Бямбасайхан нарыг үргэлжлүүлэн ажиллуулахаар болсон. Одоогийн байдлаар Ерөнхийлөгчид зөвлөх орон тооны зөвлөхүүд тодорхой болоогүй байгаа юм. Тэгвэл Ерөнхий сайд асан Н. Алтанхуяг Ерөнхийлөгчийн Ахлах зөвлөхөөр томилогджээ. Мөн яруу найрагч Ц. Хулан, Баянзүрх дүүргийн Засаг дарга асан Д.Пүрэвдаваа нар зөвлөхөөр болсон гэх мэдээлэл байна.

З.Энхболд: Элчингүүдийг эргүүлэн татах нь Ерөнхийлөгчийн хэнтэй ч хуваалцахгүй үндсэн эрх

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд УИХ-ын дарга М.Энхболдод зарим Элчин сайдуудыг эгүүлэн татах асуудлаар зөвшилцөхөөр энэ долдугаар сарын 19-ний өдөр албан бичиг хүргүүлсэн билээ. Уг албан бичигт УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон долдугаар сарын 20-нд хариу бичиг өгөөд байсан юм. Тэгвэл өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмонгийн ирүүлсэн бичигт хариу...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
-27.9 ° C
-27.9 °
-27.9 °
69%
2kmh
0%
Ням
-12 °
Дав
-11 °
Мяг
-13 °
Лха
-9 °
Пүр
-6 °
- Advertisement -

Шинэ мэдээ