-17.9 C
Ulaanbaatar
Лхагва, 12 сар 17, 2025

Улс төр

Байгалийн хий нийлүүлэх хоолойг барих төслийн явцыг хэлэлцэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан эхэллээ.  Тус хуралдаанаар ОХУ-аас Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх хоолойг барьж байгуулах төслийн явц, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай, Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг хамтран хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тухай, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийсэн үнэлгээний тайлангийн тухай, “Иргэдийн санал санаачилгын...

Мансууруулах бодис улсын хилээр оруулж ирдэг найман бүлгийг илрүүлжээ

-Төрийн тусгай алба хаагчдын 36 сарын тэтгэмжийг зогсооно гэдэг худал-  Ерөнхий сайд Г.Занданшатар Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар,  Цагдаагийн ерөнхий газрын дарга Т.Сүхболд нартай уулзлаа. Засгийн газрын 2025 оны долоодугаар сарын 23-ны хуралдаанаар Хар тамхи, мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодистой тэмцэх арга хэмжээний талаар хэлэлцэж, шийдвэр гаргасан. Энэ төрлийн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл, гэмт...

Австралийн Холбооны Улсын Амбан захирагч /төрийн тэргүүн/ Саманта Мостины төрийн айлчлал өндөрлөлөө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Австралийн Холбооны Улсын Амбан захирагч Саманта Мостин, нөхөр Симеон Бэкэтт нарын төрийн айлчлал өндөрлөлөө. Айлчлалын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Амбан захирагч Саманта Мостин нар албан ёсны уулзалт хийж, найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн бэхжүүлэх, ард иргэдийн харилцан ойлголцол, нөхөрлөлийг өргөжүүлэх талаар санал солилцож, уулзалтын үр дүнгийн талаар хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлд мэдээлэл...

“Газрын тос дамжуулах хоолойн төсөл”-ийн дэд бүтцийн ажилд шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах талбайн солбицлыг тогтоов

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна.  Улсын хэмжээнд 2025 онд эзэмшүүлэх, ашиглуулах зарим газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалтыг батлав.  Газрын сан нэгдмэл, төрийн хяналт, хамгаалалтад байх зарчмыг баримтлан газар эзэмшүүлэх, ашиглуулах үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын  даргад үүрэг болголоо.  Засгийн газрын тогтоолд нийт 2195 нэгж...

Засгийн газар Монгол Улсын 2026 оны төсвийн төслийг УИХ-д өргөн барилаа

Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслийг холбогдох хууль, тогтоомжийн төслийн хамт Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өргөн мэдүүллээ. Монгол Улсын 2026 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 31.6 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлага 32 их наяд 980 тэрбум төгрөг, төсвийн тэнцэл ДНБ-ий 1.3 хувийн алдагдалтай байхаар төлөвлөлөө. Ирэх жилийн төсвийн  бодлого макро түвшинд...

Ерөнхий сайд Г.Занданшатар: Авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэхэд Төрийн нарийн бичгийн дарга нар манлайлах үүрэгтэй

Нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх, авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний хүрээнд Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлж, шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх, авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй хатуу тэмцэж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх эрх зүйн орчныг сайжруулах, Монгол Улсын авлигын төсөөллийн индексийн оноо, эрэмбэ сүүлийн жилүүдэд тогтмол уруудахад нөлөөлж буй хүчин зүйлсийг тодорхойлж, “Транспэрэнси Интернэшнл”...

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр боловсрол, эрүүл мэнд, онцгой байдлын салбарт дөрвөн төсөл хэрэгжүүлнэ

Монгол Улс болон Азийн хөгжлийн банк /АХБ/ хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төслийг хэлэлцэн дэмжээд Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороодтой зөвшилцөхөөр тогтлоо. Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт туссан, эдийн засгийн үр өгөөжтэй, тус банкны санхүүжилтээр хэрэгжүүлэх боломжтой, боловсрол, эрүүл мэнд, онцгой байдлын салбарын дөрвөн төслийг хэрэгжүүлэхээр хоёр тал санал солилцсон тул санхүүжилтийг баталгаажуулахаар “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төслийг...

Засгийн газрын хуралдаанаар ирэх оны төсвийг хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болж байна. Хуралдаанаар 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төсөл болон эдгээртэй холбогдуулан боловсруулсан бусад хууль тогтоомжийн төсөл, “Төрийн өмчит хуулийн этгээдийн үйл ажиллагаа, засаглалыг сайжруулах, шинэчлэл хийх талаар авах арга хэмжээний...

Засгийн газрын агентлагийн газар, хэлтэс, албаны даргын тоог 54-өөр цөөлөв

Монгол Улсын Засгийн газраас “Цомхон, чадварлаг, бүтээмжтэй” төрийн албыг төлөвшүүлэх, төрийн албаны шинэчлэлийг эрчимжүүлэх зорилтын хүрээнд төрийн байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг оновчтой болгох, удирдах, гүйцэтгэх албан тушаалын зохистой харьцааг хангаж чиг үүргийн давхардлыг арилгах, төрийн байгууллагын үйл ажиллагааны шат дамжлагыг цөөлөх, албан хаагчдын ажлын гүйцэтгэл, бүтээмжийг нэмэгдүүлэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.  Агентлагуудын удирдлага, зохион байгуулалтын ерөнхий бүтэц, газар,...

Хэмнэлтийн бодлогыг төрийн болон төрийн өмчит компаниуд манлайлан хэрэгжүүлэх ёстойг сануулав

Төрийн өмчийн компани, үйлдвэрийн газруудын засаглалыг сайжруулах зорилгоор бүтэц, бүрэлдэхүүнийг оновчтой тогтоох, үр ашиггүй зардлыг танах, хэмнэх талаар Ерөнхий сайдын албан даалгавраар хугацаатай үүрэг өгсөн. Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр “Эрдэнэс Монгол” нэгдэл, харьяа компаниудын удирдлагуудтай уулзаж албан даалгаврын биелэлттэй танилцлаа. “Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогт тус нэгдлийн өөрчлөлт, шинэчлэл, цаашид хэрэгжүүлэх төлөвлөгөөг танилцуулав. Орлогоо нэмэгдүүлж, зардал бууруулах гурван...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
scattered clouds
-17.9 ° C
-17.9 °
-17.9 °
78%
1kmh
40%
Пүр
-6 °
Баа
-20 °
Бям
-20 °
Ням
-15 °
Дав
-11 °
- Advertisement -

Шинэ мэдээ