-15.9 C
Ulaanbaatar
Пүрэв, 12 сар 18, 2025

Улс төр

Ц.Элбэгдорж: Тусгаар тогтнол минь бат, туг сүлд минь цэх, түмэн олны минь үйлс дэлгэрэх болтугай

Төрийн далбааны өдөрт зориулсан хүндэтгэлийн ёслол Чингис хааны талбайд өнөөдөр боллоо. Хүндэтгэлийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд, иргэдийн төлөөлөл оролцсон юм. Ёслолын арга хэмжээг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ: “Эрхэм хүндэт ард, иргэд ээ! Эрхэм генерал, офицер, ахлагч, сонсогч, түрүүч, байлдагч нар аа! Эрхэм хүндэт...

Х.Баттулга: Эв нэгдлийг эрхэмлэсэн Ерөнхийлөгч байна

Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон Х.Баттулга өнөөдөр Төрийн ордны их танхимд тангарагаа өргөлөө. Тэрбээр Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, эрх чөлөө, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн хамгаалж, Үндсэн хуулийг дээдлэн сахиж, Ерөнхийлөгчийн үүргийг шударгаар биелүүлэхээ батлан тангараглаж, Төрийн далбаанаас адис авав. Ийнхүү Х.Баттулга тангарагаа өргөсөн тул бүрэн эрх нь дуусгавар болж буй өмнөх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж төрийн тамгыг шинэ ерөнхийлөгчид гардууллаа. Ерөнхийлөгч Х.Баттулга нийт ард...

Х.Баттулгад В.Путин мэндчилгээ ирүүлжээ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР СОНГОГДСОН ЭРХЭМСЭГ НОЁН ХАЛТМААГИЙН БАТТУЛГА ТАНАА Улаанбаатар хот Хүндэт ноён Х. Баттулга Танаа, Ерөнхийлөгчийн албан тушаалд сонгогдсонтой холбогдуулан Танд чин сэтгэлийн баяр хүргэж буйг минь хүлээн авна уу. Манай хоёр орны харилцаа нь найрсаг, сайн хөршийн уламжлалт шинж чанарыг агуулж байдаг билээ. Бид харилцан ашигтай хамтын ажиллагааг цаашид бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байна. Чингэх нь Орос, Монголын ард түмнүүдийн язгуур эрх ашигт бүрэн нийцэх...

“УИХ-ын ээлжит бус чуулган товлон зарлах тухай” захирамж гаргалаа

“УИХ-ын ээлжит бус чуулган товлон зарлах тухай” захирамж гаргалаа УИХ-ын дарга М.Энхболд “УИХ-ын ээлжит бус чуулган товлон зарлах тухай”, “Ажлын хэсэг байгуулах тухай” хоёр захирамж гаргалаа. Эхний захирамжид УИХ-ын ээлжит бус чуулганыг 2017 оны долдугаар сарын 10-ны өдөр зарлан хуралдуулж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай хуулийн төсөл “Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх тов тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төсөл хэлэлцэхээр...

Ерөнхийлөгч найман наадмын түрүү бөхийг хүлээн авч уулзав

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2009-2016 оны үндэсний их бар наадмын түрүү бөхчүүдийг хүлээн авч уулзаж, дурсгалын зураг татуулсан байна. Тэрбээр энэ талаар өөрийн цахим хуудаснаа "Найман наадмын түрүү, найман бөх. 2009 - 2016 он. Дөрвөн аварга, дөрвөн арслан. Миний Монгол түмэн: Дэлхий даяараа сайхан наадаарай" хэмээн бичжээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Ц.Элбэгдорж найман жил төр барьсан бол маргааш шинэ Ерөнхийлөгч Х.Баттулга тангарагаа өргөх юм.

Төрийн дээд цол, одон, медалиар шагналаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд цол, одон, медалиар шагнах ёслол өнөөдөр Төрийн ордонд боллоо. Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 811 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жил, Ардын хувьсгалын 96 жил, Үндэсний их баяр наадмыг тус тус тохиолдуулан Монгол Улсын аж үйлдвэр, байгаль орчин, боловсрол, эрүүл мэнд, соёл урлаг, спорт, мал аж ахуй, хууль эрх зүй болон бусад...

Гурван хүнд генерал цол хүртээлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өнөөдөр зарим хүнд цэргийн дээд цол хүртээлээ. Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Түвшингийн Бадралд хошууч генерал, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, хурандаа Халзанхүүгийн Батбилэгт бригадын генерал, Тагнуулын ерөнхий газрын Цэргийн тагнуулын газрын дарга, хурандаа Наваансүрэнгийн Ганболдод бригадын генерал цол тус тус хүртээв. Цолыг Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж гардуулан өгөв.

УИХ-ын дарга М.Энхболдод Сонгуулийн ерөнхий хорооны тогтоолыг өргөн мэдүүлэв

Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрүүлэх тухай тогтоолыг Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн мэдүүллээ. Тогтоолд Сонгуулийн тухай хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэг, Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.7 дахь заалт, 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн хоёр дахь санал хураалтад оролцсон нийт...

Х.Баттулга: Монгол яллаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тав дахь удаагийн сонгуулийн урьдчилсан дүнгээр АН-ын удирдлагууд нэр дэвшигч Х.Баттулгын хамт 01:10 цагийн үед мэдээлэл хийлээ. АН-ын дарга С.Эрдэнэ энэ үеэр, "Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны хоёр дахь шатны санал хураалт өнөөдөр амжилттай болж өндөрлөлөө. Одоогоор саналын дүнгээ ирүүлээгүй 40 орчим хэсэг байна. СЕХ-ноос өгсөн дүн мэдээнээс үзвэл, тус намаас нэр дэвшигч Х.Баттулга нийт сонгогчдын 50.7 хувийн саналыг авснаар ялагч болсон...

Сонгуулийн ирц улсын хэмжээнд 60.41 хувьд хүрч, 1.199.840 сонгогч саналаа өгчээ

СЕХ-ноос Монгол Улсын Eрөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн хоёр дахь шатны санал хураалтын ирцийн мэдээллийг 00.15 цагт танилцууллаа. Аймаг, дүүргийн сонгуулийн хороод 21.30-22.00 цагийн хооронд хэсгийн хороодоос авсан урьдчилсан мэдээллээ СЕХ-нд ирүүлжээ. Монгол Улсын хэмжээнд нийт 1 сая 199 мянга 84 сонгогч санал өгч, ирц 60.41 хувьд хүрчээ. Энэ дээр гадаадын сонгогчдын саналын тоо нэмэгдэх юм. Гадаадад байгаа сонгогчдын сүүлчийн саналын хуудас маргааш 06.45-10.45 цагт...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
scattered clouds
-15.9 ° C
-15.9 °
-15.9 °
78%
1kmh
40%
Баа
-20 °
Бям
-21 °
Ням
-16 °
Дав
-11 °
Мяг
-22 °
- Advertisement -

Шинэ мэдээ