Царцсан 1562 айлын орон сууцны барилгыг энэ онд ашиглалтад оруулна
“Төрийн орон сууцны корпораци”-д бүртгэлтэй байсан Говь-Алтай /120/, Дундговь /20/, Орхон /315/, Хөвсгөл /135/, Улаанбаатар хотод /972/ байх нийт 1562 айлын орон сууцны дуусаагүй барилгыг Хөгжлийн банкны балансад шилжүүлэв. Барилгыг гүйцээн барихад шаардагдах хөрөнгийг шийдвэрлэж, энэ онд ашиглалтад оруулахыг банкны Төлөөлөн Удирдах зөвлөлд даалгалаа.
Барилгуудыг ашиглалтад оруулсны дараа түрээсийн орон сууцны санд шилжүүлэх асуудлыг дахин авч үзэхээр болжээ.
Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан
https://www.youtube.com/watch?v=umgNwgQYbvs
Зургаадугаар сарын 1-н хүртэл БҮХ аймаг сумдад хурдан морины уралдаан хийхийг ХОРИГЛОЛОО
Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин өргөн барьсан Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчинтэй тэмцэх талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа.
Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний тархалтыг хязгаарлах зорилгоор 2018 оны 06-р сарын 01-ний өдрийг хүртэл бүх аймаг, суманд хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглов. Мөн шүлхий өвчний голомттой болон өвчин илэрсэн аймаг, сумдад малын шилжилт хөдөлгөөн хийхийг хориглосон...
ОУПХ-ноос С.Зоригийн хэргийн талаар 35 дахь тогтоол гаргажээ
Швейцарын холбооны улсын Женев хотноо ОУПХ-ны ассамблейн 138 дугаар чуулган энхтайван, хүний эрхийн чиглэлээр энэ сарын 24-28-нд хуралдаж байна. Чуулганд 140 гаруй орноос 1600 орчим гишүүн оролцож байгаа аж. Энэ удаагийн чуулганд Монгол Улсын их хурлыг төлөөлж УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Л.Болд, Б.Саранчимэг, О.Баасанхүү нар оролцож байгаа юм байна.
Чуулганы хоёр дахь өдөр буюу өнөөдөр УИХ-ын гишүүн Б.Саранчимэг ОУПХ-ны Ардчилал, Хүний эрхийн байнгын...
Оюутолгойн гэрээний хэрэгжилтийг шалгах УИХ-ын ажлын хэсэг байгууллаа
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд өнөөдөр (2018.03.23) Захирамж гаргаж, “Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах” үүрэг бүхий Ажлын хэсгийг байгууллаа.
Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир ахалж, Дэд ахлагчаар УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва ажиллана. Гишүүдээр УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, О.Баасанхүү, Б.Бат-Эрдэнэ, Б.Жавхлан, З.Нарантуяа, Я.Содбаатар, А.Ундраа нар томилогджээ.
Ажлын хэсэгт туслалцаа үзүүлэх мэргэжлийн баг байгуулан ажиллаж, шалгалтын дүнг УИХ-д...
С.Баярцогт: Ардчилсан намаас гаргасан шийдвэр маш эмгэнэлтэй байна
-Би 4 найзтайгаа нийлж 1 сая ам.доллар босгож Швейцарийн дансанд мөнгө хийсэн-
Швейцарийн Холбооны Улсын Прокурорын байгууллагаас С.Баярцогтын дансыг зарцаасан гэдгээ мэдэгдээд буй. Үүнтэй холбогдуулан АН-аас С.Баярцогтыг намын гишүүнчлэлээс түдгэлзүүлсэн. Тэгвэл С.Баярцогт уг асуудалтай холбогдуулан мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Өнгөрсөн даваа гарагт Ройтерс агентлаг надтай холбогдох мэдээллийг гаргасан. Мөн нам дээр тодорхой хэмжээнд шийдвэр гаргаж, намайг намын гишүүнчлэлээс түдгэлзүүлсэн байгаа. Яригдаж байгаа асуудлын хүрээнд Оюутолгойн гэрээ нэрлэгдэж...
Ө.Энхтүвшин: Наадам хүртэл хурдан морины уралдаан зохион явуулахыг хориглоё
Шадар сайд Ө.Энхтүвшин өчиглөр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэд дарга Б.Халиун, Цагдаагийн ерөнхий газрын дарга С.Баатаржав, ММСУХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч, тод манлай уяач Д.Дагвадорж нартай уулзлаа. Морин спорт, уяачдын холбооноос энэ сарын 18-нд Говьсүмбэр аймгийн Баянтал суманд зохион байгуулсан хурдан морины уралдааны талаар бодит мэдээлэл цуглуулж, уралдаанч хүүхдүүдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалахад чиглэсэн Засгийн газрын тогтоолыг зөрчсөн,...
АТГ: С.Баярцогт болон нэр бүхий хүмүүсийн Швейцарийн банкин дахь хөрөнгийг битүүмжилсэн
Монгол Улсын Сангийн сайдаар ажиллаж байсан С.Баярцогтын болон нэр бүхий хүмүүсийн Швейцарийн банкинд байршуулсан 1.836.851 евро, 161.393 ам.долларын хөрөнгийг 2016 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр Швейцарьт битүүмжилжээ.
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс нь С.Баярцогтын 9.2 сая ам.доллартай холбогдох эрүүгийн хэргийг Швейцарь улсын холбооны прокурорын газартай хамтран мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Хэргийг прокурорын хяналтан дор шалгаж байна.
У.Хүрэлсүх: Засгийн газрын бодлогын цөм нь монгол хүн
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзахдаа “Засгийн газрын бодлогын цөм нь монгол хүн. Монгол хүн эх орондоо амар амгалан, гэдэс цатгалан, айх аюулгүй амьдрах ёстой.
Үүний төлөө Засгийн газар ажиллана. МАН, АН-ын Монгол Улсын гэж байхгүй. Улс орноо гэсэн нэгэн үзүүрт сэтгэлээр хамтрах ёстой. Иргэд ч төр, засгаа аль болох дэмжиж, зөвд зөөлөн, бурууд хатуу байя” гэж хэллээ.
Олон жил яригдаж байгаа Эрдэнэбүрэнгийн...
С.Эрдэнэ тушаал гаргаж, С.Баярцогтыг намаасаа хөөлөө
АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан, Нарийн бичгийн дарга О.Магнай нар мэдээлэл хийж Сангийн сайд асан С.Баярцогтыг АН-аас хөөснөө илэрхийллээ.
АН-ын удирдлагууд хурал хийж Швецарь улсын шүүхийн байгууллагаас Сангийн сайд асан С.Баярцогтыг Рио Тинто компаниас 10 сая ам доллар авсныг мэдээлээд, Монгол Улсын эрх ашгийг илэрхий зөрчсөн гэж үзэж АН-аас хөөжээ. Ингээд дээрх хурлын талаар АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан, нарийн бичгийн дарга О.Магнай...
Зэвсэгт хүчний 089 дүгээр ангийг цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж Монгол цэргийн өдрөөр зэвсэгт хүчний 089 дүгээр ангийг цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа. Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд гардуулж, хэлсэн үгэндээ
“Эрхэм хүндэт генерал, офицер, ахлагч, албан хаагчид аа,
Бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмад дайчид аа,
Та бүхэнд Зэвсэгт хүчний 97 жилийн ой, Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 089 дүгээр анги үүсгэн байгуулагдсаны 96 жилийн ойн баярын...
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-27.9
°
C
-27.9
°
-27.9
°
69%
2kmh
0%
Пүр
-14
°
Баа
-14
°
Бям
-13
°
Ням
-17
°
Дав
-22
°
- Advertisement -








































