Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д айлчилна
Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чяны урилгаар 2023 оны зургадугаар сарын 26-нaaс долдугаар сарын 1-нд Бүгд Найрамдах Хятад Ард Улсад албан ёсны айлчлал хийнэ. Айлчлалын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай албан ёсны хэлэлцээ хийж, БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны...
Хөдөөгийн сэргэлтийн хүрээнд Баянхонгор аймаг “Шинэ суурьшлын бүс” байгуулж, гэр хорооллоо орон сууцжуулж байна
Монгол Улсын Засгийн газар “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд түгжрэлийг бууруулж, төвлөрлийг сааруулах бодлого баримталж, аймгууд онцлог, боломждоо тулгуурласан нээлттэй хөтөлбөр гарган ажиллаж байна.
26778 өрх, 90 гаруй мянган хүн амтай Баянхонгор аймаг “Шинэ суурьшлын бүс” байгуулж, гэр хорооллоо орон сууцжуулж, ажлын байр бий болгох зэрэг төсөл хэрэгжүүлж эхэлжээ.Баянхонгор суманд улсын төсвийн 25,7 тэрбум төгрөгийн санхүүжилтээр инженерийн...
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”, “Хөтөлийн цемент шохой”, “Эрдэнэт үйлдвэр”-ийн удирдлагуудтай уулзлаа
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”, “Хөтөлийн цемент шохой” ТӨХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлагуудтай уулзаж, нөхцөл байдлын талаар ярилцлаа. Монгол Улсын стратегийн орд газарт хэсэг бүлэг цөөн хүн, хэдэн компани эрх мэдэл, улс төр, мэдээлэлд ойр байдлаа ашиглаж үйл ажиллагаа явуулж, иргэдийн эрх ашгийг хангаж чадахгүй байгааг ЗГХЭГ-ын дарга онцлов.
“Эрдэнэт үйлдвэр”...
Түүхий эдийн үнэ өсвөл малчдын амьжиргаа, бэлчээрийн доройтлын асуудлыг давхар шийдэх боломжтой гэж малчид ярьж байна
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 15 дахь “Өглөөний уулзалт”-аа Баянхонгор аймгийн залуу малчдын төлөөлөлтэй хийлээ. Баянхонгор аймагт 13112 малчин өрхөд 46503 мянган хүн хөдөлмөрлөж байна.
Ерөнхий сайд улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, “Шинэ сэргэлтийн бодлого”, Хөдөөгийн сэргэлтийн хүрээнд хийгдэж буй ажлууд, Засгийн газрын үйл ажиллаагааны талаар товч танилцуулж, мал аж ахуйн салбар, малчдын нийгмийн асуудлын талаар малчидтай...
ИЦББХ: Цахим шилжилтийг эрчимжүүлэх тухай тогтоолын төслийн хэрэгжилтийг сонслоо
Өнөөдрийн /2023.06.20/ Инноваци, цахим бодлогын байнгын хорооны хуралдаанаар 2022 оны 10 дугаар сарын 24-ны өдөр баталсан Засгийн газарт чиглэл өгөх тухай 01 дүгээр тогтоолын хэрэгжилтийг сонсох, Төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэхтэй холбоотойгоор хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт оруулах тухай бусад хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Төр, засаг, ард түмэн онцгой байдлын алба хаагчдаараа үргэлж бахархдаг
Энэ өдрүүдэд Онцгой байдлын алба байгуулагдсаны 19 жилийн ой тохиож байна. Монгол Улсын Засгийн газрын 2004 оны нэгдүгээр тогтоолоор Гал түймэртэй тэмцэх газар, Улсын иргэний хамгаалалтын газар, Улсын нөөцийн газрыг нэгтгэж Онцгой байдлын албыг байгуулсан юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Онцгой байдлын албаны өдөрт зориулсан хүндэтгэлийн ёслолд оролцож, нийт бие бүрэлдэхүүнд болон тэдний гэр...
Онцгой байдлын алба хаагчдад төрийн дээд цол, одон, медаль гардуулав
Онцгой байдлын байгууллагын 19 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, эрхэлсэн ажил, салбартаа үр бүтээлтэй ажиллан, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж буй алба хаагчдыг төрийн дээд цол, одон, медалиар шагналаа.
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:
Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, Бригадын генерал Батмөнхийн Ууганбаяр,
ЦЭРГИЙН...
УИХ-ын дарга Г.Занданшатар ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володины урилгаар Оросын Холбооны Улсад албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын эхний өдөр /2023.06.19/ Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенкотой уулзаж, албан ёсны хэлэлцээ хийлээ.
Уулзалтын эхэнд ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко, Монгол Улс ОХУ-ын стратегийн хамгийн чухал түнш гэдгийг тодотгоод, хоёр...
МАН-ын бүлэг Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дэмжжээ
УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдөр /2023.06.19/-ийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн мэдээлэлтэй танилцаж, хэлэлцэх эсэхийг дэмжжээ.
Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслөөр:
Нийгмийн даатгалын багц хуульд жил бүр итгэлцүүрийг баталж, инфляцитай уялдуулж тэтгэврийг нэмнэ.Тэтгэврийг 7 биш 5 жилээр тогтооно.Нэрийн дансны тодорхой хувийг мөнгөжүүлэхээр тусгасан байна....
"Хааны эрэлд-2023" энхийг дэмжих ажиллагааны сургуульд 26 орны алба хаагч оролцож байна
“Хааны эрэлд-2023” энхийг дэмжих ажиллагааны 19 дэх удаагийн олон улсын сургуулийн нээлт Тавантолгой дахь Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд болж, Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх оролцлоо.
Тэрбээр хэлсэн үгэндээ, Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлогыг амжилттай хэрэгжүүлж, Нэгдсэн үндэстний байгууллага, дэлхийн улс орнуудтай найрсаг, хамтын ажиллагаагаа жилээс жилд өргөжүүлсээр байгааг...
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-15.9
°
C
-15.9
°
-15.9
°
72%
0kmh
0%
Ням
-17
°
Дав
-21
°
Мяг
-18
°
Лха
-17
°
Пүр
-15
°
- Advertisement -










































