“Эрдэнэс Тавантолгой” ХК таван сарын хугацаанд 1.3 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ
УИХ-ын чуулганы хуралдаанаар Засгийн газраас ирүүлсэн “Онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд, "Тогтоолын төслийг сайжруулах шаардлагатай" хэмээн үзсэн тул анхны хэлэлцүүлэгт буцаалаа.
Засгийн газрын өнгөрсөн оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 385 дугаар тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоож, тус компанид Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгчийг томилон ажиллуулж буй. Онцгой дэглэмийн хугацаанд олборлолт, тээвэрлэлтийг оновчтой...
Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалт эхэлнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ховд аймагт ажиллах үеэрээ Эрдэнэбүрэн сумын иргэдтэй уулзав.
Тэр бээр Галдан бошигт, зоригт эх орончдын өлгий нутгийн зон олонтой уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийллээ.
Ерөнхийлөгч улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, томоохон төсөл, хөтөлбөр, тэр дундаа эрчим хүчээр хэрэгцээгээ дотоодоос хангах чиглэлээр төр, засгаас баримталж байгаа бодлого, зорилтын талаар товч...
Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Соёлын сайд Ч.Номин Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.
Соёлын сайд Ч.Номин Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод “Бүтээлч үйлдвэрлэл хөгжлийн бодлогын суурийг тавьж, бүтээлч үйлдвэрлэлийг эдийн засгийн бие даасан салбар болгон хөгжүүлнэ” гэж заасан болохыг дурдаад, манай улсын хувьд соёлын салбарын үйл ажиллагааг...
Я.Содбаатар: Намуудыг татан буулгах хүртэл арга хэмжээ авдаг байхаар хуулийн төсөлд оруулж өгсөн
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар хуулийн төслийн талаар танилцуулгадаа, "Ерөнхийлөгч иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийн нэгдэл болох улс төрийн намын эрх зүйн шинэтгэлд анхаарал хандуулж, парламентад суудалтай намууд болон бусад нам, эрдэмтэн судлаачид,...
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний 123 дугаар ангид ажиллалаа
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Ховд аймагт ажиллах үеэрээ Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн алба хаагчидтай уулзав.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийг тус ангид хүрэлцэн ирэхэд бие бүрэлдэхүүн жагсан угтаж, ангийн захирагч, хурандаа Х.Энхболд үйл ажиллагаагаа танилцууллаа.
“Ховдын хороо” хэмээн ард олонд алдаршсан, Цэргийн гавьяаны улаан тугийн одонт, Хатанбаатар С.Магсаржавын...
АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын Улс төрийн асуудал эрхэлсэн орлогчийг хүлээн авч уулзав
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын Улс төрийн асуудал эрхэлсэн орлогч Элчин сайд Виктория Нуландыг хүлээн авч уулзлаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Засгийн газар чухал гуравдагч хөрш АНУ-тай хөгжүүлж буй харилцаандаа өндөр ач холбогдол өгдгийг онцлоод, цаашид ардчиллын нийтлэг үнэт зүйлсэд суурилсан Стратегийн түншлэлээ улам бататган бэхжүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, ялангуяа...
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймагт ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг Ховд аймагт хүрэлцэн ирэхэд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Пүрэвганди, Засаг дарга Э.Болормаа нар угтан авав.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийг Ард Аюушийн талбайд Ховд цэргийн хүрээний бие бүрэлдэхүүн жагсаж угтав.
Дараа нь аймгийн удирдлагууд нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдлын талаар товч танилцуулав.
Тус аймаг “Амьдралын чанар”,...
ТББХ: Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр /2023.04.19/ хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар хуулийн төслийн талаар танилцууллаа.
Тэрбээр, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021-2027 оны бодлого үйл ажиллагааны...
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацааг сунгахыг дэмжлээ
УИХ-ын Эдийн засгийн болон Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хамтарсан хуралдаанаар “Онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай” тогтоолын төслийг хэлэлцэн дэмжлээ.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан танилцуулгадаа "Засгийн газраас гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, экспортыг эрчимжүүлэх зорилгоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-д өнгөрсөн оны аравдугаар сарын 26-ны өдрөөс эхлэн 6 сарын хугацаатай онцгой дэглэм тогтоон, Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийг томилон ажиллуулж буй. Өнгөрсөн хугацаанд 13...
Цахим шилжилтийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүргэнэ
УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооноос цахим шилжилтийг эрчимжүүлэх, хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудтай уулзалтуудыг хийж байна. Улс даяар цахим шилжилт хурдацтай явагдаж байгаа ч хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжгүй хэвээр байна. Эдгээр иргэд төрийн байгууллагын үйлчилгээг цахимаар авах, мэдээ мэдээллээр хангагдах, санал бодлоо илэрхийлэх зэргээр цахим шилжилтийн үр дүнг тэгш хүртэж, нийгмийн харилцаанд хүртээмжтэйгээр оролцох эрхтэй. Тиймээс энэ ажлыг...
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-22.9
°
C
-22.9
°
-22.9
°
70%
3kmh
0%
Дав
-19
°
Мяг
-18
°
Лха
-14
°
Пүр
-15
°
Баа
-12
°
- Advertisement -









































