-24.9 C
Ulaanbaatar
Баасан, 12 сар 26, 2025

Улс төр

Хилс хэрэгт хэлмэгдэгчдэд 80 сая хүртэлх тэтгэмж олгоно

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэлж, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн 84.6 хувийн саналаар дэмжин, баталлаа.  УИХ-аас дээрх хуулийг баталснаар улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн ар гэрийнхэнд 40 саяаас 80 сая хүртэлх төгрөгийн нөхөн олговор олгох болж байна. Ингэхдээ хэлмэгдэгч нь улс төрийн хилс хэрэгт гүтгэгдэж, амь насаа алдсан бол...

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслөөр хэлэлцүүлэг зохион байгууллаа

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс өнөөдөр “Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-өөр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд, Улаанбаатар хотын өмнөх болоод одоогийн удирдлагууд, НИТХ-ын төлөөлөгчид, иргэд, судлаачид оролцлоо. Д.Эрдэнэбат: Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөлд бүрхэг зүйл олон байна Хэлэлцүүлгийн эхэнд УИХ дахь Ардчилсан намын дарга Д.Эрдэнэбат "Нийслэлийн эрх зүйн байдлыг шинэчлэхэд онцгой нөхцөл байдлуудыг эргэж...

Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр УИХ-аас байгуулагдсан Ажлын хэсгийн гишүүд Сонгинохайрхан дүүрэгт ажиллав

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдын захирамжаар “Улсын Их Хурал болон Байнгын хороо, Дэд хорооноос агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр өгсөн тогтоол, шийдвэрүүдийн хэрэгжилтийг дүгнэх, шаардлагатай тохиолдолд хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл боловсруулж, санал, дүгнэлт гарган Засгийн газарт чиглэл өгөх” үүрэг бүхий Ажлын хэсгийг УИХ-ын НББСШУ-ны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэгээр ахлуулан, 15 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан. Энэ хүрээнд Ажлын хэсэг хоёр удаа хуралдсан юм. Ажлын хэсгээс гаргасан...

Дипломат корпусын тэргүүн, гишүүд, Элчин сайд нарт Ерөнхийлөгч байр сууриа илэрхийллээ

Манай Улсад үйл ажиллагаа явуулдаг гадаадын дипломат корпус, олон улсын байгууллагын удирдлагуудыг төрийн гурван өндөрлөг шинэ оныг тохиолдуулан хүлээн авч уулздаг уламжлалтай юм. Энэ дагуу өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Улаанбаатарт суугаа дипломат корпусын тэргүүн, гишүүд, Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтад, Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нар оролцож, Элчин сайд нарыг хүлээн...

“Цэргийн гэрээт алба хаах журам”-ыг баталлаа

Цэргийн албаны тухай хууль батлагдсаны дагуу “Цэргийн гэрээт алба хаах журам”-ыг шинэчлэн боловсруулж мөрдөх шаардлагатай болсон байна. Журам батлагдсанаар тухайн иргэн цэргийн байгууллагад ахлагч, офицерын албан тушаалд гэрээгээр алба хаах нөхцөл бүрдэх юм. Мөн тодорхой хугацаанд хэрэгжих төсөл, хөтөлбөрт чухал шаардлагатай мэргэжилтэй хүнийг оролцуулах, цэргийн сургуульд бэлтгэх боломжгүй мэргэжилтнийг их, дээд сургуульд захиалгаар сургаж бэлтгэх төсөв, зардал болон алба хаагч тэтгэвэрт гарахад олгох нэг...

Төрийн өмчит зарим үйлдвэрийн газрыг татан буулгана

“Аж үйлдвэрийн цогцолбор”, “Монгол тариалан корпораци”, “Монгол мах корпораци”, “Монгол тамга”, “Авто замын тоног төхөөрөмжийн түрээс” төрийн өмчит үйлдвэрийн газруудыг татан буулгахаар боллоо. Дээрх газрууд байгуулагдсанаасаа хойш үйл ажиллагаа явуулаагүй, их хэмжээний өртэй, санхүү, хөрөнгийн эх үүсвэргүй зэрэг үндэслэлээр Засгийн газар дээрх шийдвэрийг гаргажээ. Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн алдагдлыг зогсооно Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд дээд шатныхаа болон төрийн захиргааны байгууллагын зарим...

Иргэдэд "Эрдэнэт"-ийн давуу эрхийн хувьцаа олгох шийдвэр гаргажээ

“Эрдэнэт үйлдвэр” хязгаарлагдмал хариуцлагатай компанийг нээлттэй хувьцаат компани болгож, нийт хувьцааны тодорхой хувийг иргэдэд эзэмшүүлэхээр Засгийн газрын хуралдаанаас шийдлээ. Хувьцаат компани болгох болон хувьцааг нь иргэдэд эзэмшүүлэх талаар санал боловсруулж УИХ-аар хэлэлцүүлэн батлуулахыг сайд Г.Занданшатар, Ч.Хүрэлбаатар, Д.Сумьяабазар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт даалгав. Нийт хувьцааны хэдэн хувийг, ямар хугацаагаар тасалбар болгон ямар нөхцөлөөр иргэдэд эзэмшүүлэх, иргэд хувьцаагаа худалдах, худалдан авахтай холбоотой журмыг Засгийн газар батлах...

Монгол, Францын Гадаад харилцааны яам хоорондын зөвлөлдөх уулзалт болно

Энэ сарын 12-ны өдөр Монгол, Францын Гадаад харилцааны яам хоорондын зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотноо болох гэж байна. Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар өнөөдөр Франц Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Элизабет Барсакийг хүлээн авч уулзан энэ талаар ярилцав. Зөвлөлдөх уулзалтын бэлтгэл бүрэн хангагдсан. Францын тал, тэр дундаа Монгол Улсад тууштай үйл ажиллагаа явуулахыг эрмэлздэг аж ахуйн нэгжүүд...

С.Эрдэнэ: Шаардлагатай бол ажлаа хийж чадахгүй Засгийн газрыг огцруулах хүртэл тэмцэнэ

АН болон УИХ дахь АН-ын бүлгээс УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт татварын нэмэгдлийг цуцлах, агаарын бохирдлыг бууруулах бодитой, үр дүнтэй арга хэмжээг нэн даруй авч хэрэгжүүлэх, Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг зогсоох үндсэн гурван заалт бүхий шаардлагыг хүргүүллээ. Шаардлагын талаар АН-ын дарга С.Эрдэнэ болон УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд мэдээлэл хийсэн юм. Мэдээллийн эхэнд АН-ын дарга С.Эрдэнэ “МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт “Таны амьдралын үе...

Үндсэн хууль баталсан АИХ-ын депутатуудад нэмэгдэл олгоно

Донорын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаархи Ажлын хэсгийн танилцуулгыг тус Ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Д.Гантулга танилцуулсны дараа гишүүд асуулт асууж, хариулт авсан. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан хүний эд, эрхтний наймаа бий болох зэрэг...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
few clouds
-24.9 ° C
-24.9 °
-24.9 °
77%
1kmh
20%
Бям
-11 °
Ням
-18 °
Дав
-22 °
Мяг
-17 °
Лха
-16 °
- Advertisement -

Шинэ мэдээ