АН-ын гишүүд хөдөө орон нутагт ажиллаж байна
УИХ-ын даргын зөвлөлийн хурлаар баталсан хуваарийн дагуу шинэ долоо хоногийн эхний өдөр УИХ дахь намын бүлгүүд хуралдана. УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд, АН-ын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис Хаан” танхимд тус тус болох учиртай. Бүлгүүд энэ долоо хоногт чуулганаар хэлэлцэх Төв банкны тухай хууль, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төсөл...
Ерөнхийлөгч Х.Баттулга Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яаманд ажиллалаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга , Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг болон газар, хэлтсийн дарга, мэргэжилтнүүдтэй албан уулзалт хийж, яамны үйл ажиллагаатай танилцлаа.
Уулзалтын эхэнд ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулагад салбар яамны бодлогын хэмжээнд хийж хэрэгжүүлж байгаа ажлынхаа талаар мэдээлэл өглөө.
ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар нь ДНБ-ний 39,1 хувийг, нийт ажиллах хүчний 53,9 хувийг эгнээндээ нэгтгэсэн,...
Х.Баттулга:Хүүхэд хүчиндсэн этгээдийг цаазаар авах ялыг сэргээх хүсэлт гаргасан
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Хүүхэд, эмэгтэйчүүдийг хүчирхийллээс хамгаалах төрийн бодлогын хэрэгжилтийг сайжруулах, олон нийтийн оролцоо, хяналт" сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд өнөөдөр хийж байна. Хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож үг хэллээ. Тэрбээр "Өглөө босмогцоо л бид сэтгэл сэртхийлгэм хэргүүдийг сонсож байна. Тиймээс энэ асуудлуудад төр анхаарлаа хандуулахаас аргагүй юм. Очир төвд 13 настай охин маш өндөр согтолттой амиа алдсан ноцтой хэргийг шийдвэрлэх ёстой....
Хойд Солонгосоос ирсэн 1 бичиг ба 3 өөр тайлбар
С.УЯНГА
Тагнуулын ерөнхий газрын дарга асан, хошууч генерал Б.Хурц “дуугарснаас” болж Монголын улс төрд жигтэй үйл явдлууд өрнөж байна. Олон жил хүлээсэн С.Зоригийн хэргийн захилагчийг илрүүлэхэд Ц.Нямдорж сайд саад болсоор ирсэн. Төрийн өндөр албан тушаал хашиж байгаа хүмүүс нэгнээ сүрдүүлсэн, хэмжээлшгүй их мөнгө зувчуулсан, хүний аминд хүрсэн зэрэг ноцтой мэдээлэл хөвөрсөн ч нөгөөх нь үгүйсгээд өнгөрдөг. Мөн хил дамнасан хуулийн байгууллагын бичиг цаас нь зурагтаар...
МАН-ын генсекээр Д.Амарбаясгалан сонгогдлоо
МАН-ын Бага хурал анхны хурал өчигдөр буюу энэ сарын 23-нд Тусгаар тогтнолын ордонд болсон. МАН-ын Бага хурлын анхдугаар хуралдаанаас намын ерөнхий нарийн бичгийн даргаар Д.Амарбаясгалан 74.5 хувийн саналаар улиран сонгогдсон байна.
Хурлаар намын Ерөнхий нарийн бичгийн дарга, нарийн бичгийн дарга, Удирдах зөвлөлийн гишүүдийг сонгосон аж. МАН-ын дүрэмд “Ерөнхий нарийн бичгийн даргыг намын дарга санал болгоно“ гэж заасан байдаг. Тиймээс У.Хүрэлсүхийн зүгээс МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж...
Ж.Батзандан: Бүлгийн дарга намайг Б.Хурцтай эвлэр гэсэн
УИХ-ын гишүүн Ж.Батзандангаас зарим асуудлаар хариулт авлаа.
-Д.Эрдэнэбат даргын өрөөнд та эхлээд “ална” гэж хэлсэн юм биш үү?
-Б.Хурц гэж хүнийг Өмнөд Солонгост элчин сайдаар томилохтой холбоотой нийтийн сонсгол явуулахыг дэмжсэн гишүүдийн тоо эрс нэмэгдэж байна. АН-ын бүлэг энэ долоо хоногт Б.Хурцын томилгоотой холбоотой нийтийн сонсгол хийх нь зөв гэж үзлээ. Ингэснээр гишүүдийн тоо 30 гарлаа. Манай цензуртэй байгууллагын дарга цензургүй ярианд орохдоо хэд хэдэн ноцтой,...
Б.Батзориг: Түүхий эдийг бүрэн боловсруулж дэлхийн зах зээлд гаргана
2017.11.17
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ноён Андре Де Фэлипийг хүлээн авч уулзлаа
Уулзалтын эхэнд Сайд Б.Батзориг найрсаг харилцаатай, Итали Улсын Засгийн газар болон Италийн Элчин сайд, Элчин сайдын яамны хамт олонд гүн талархал илэрхийлээд хоёр орны хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар дахь идэвхтэй хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд онцгой ач холбогдол өгч...
Д.Эрдэнэбат: Эрх баригчид 60 хүнд үйлчилсэн хуулийг оруулж ирж байна
УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнгөрсөн даваа гарагт /2017.11.20/ хуралдаж, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, УИХ-ын гишүүн Ж.Батзандан нарын 21 гишүүний санаачилгаар нийтийн сонсгол явуулах тухай асуудлаар мэдээлэл сонсов. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын талаар өнөөдөр /2017.11.22/ УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, дэд дарга Ж.Батзандан,...
Ардчилсан залуучуудын холбоог С.Эрдэнэболд тэргүүлнэ
Ардчилсан залуучуудын холбооны Ерөнхийлөгч, нийслэлийн Ардчилсан залуучуудын холбооны тэргүүнийг тодруулах нээлттэй санал тооллого өчигдөр боллоо.
Санал хураалтад нийт 6000 гаруй гишүүн санал өгснөөс 5293 оноогоор С.Эрдэнэболд олонхийн санал авч, Ардчилсан Залуучуудын холбоог удирдахаар болов.
АЗХ-ны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх С.Эрдэнэболд, Б.Болор-Эрдэнэ нар 10 дугаар сарын 29-нд нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авч, өнгөрсөн хугацаанд 21 аймаг, есөн дүүргийн тус холбооны 90 гаруй мянган гишүүнтэй уулзаж, өөрсдийн мөрийн хөтөлбөрөө...
Ерөнхий сайд У.Хүрэлсүх намын даргын тамгаа гардан авлаа
МАН-ын XXVIII Их хурал хоёр өдрийн турш хуралдаж намынхаа дүрмийг шинэчилж, өнөөдөр 21.40 минутад 1309 төлөөлөгчийн 63.1 хувийн саналаар тус намын 15 дахь даргаар Монгол Улсын Eрөнхий сайд У.Хүрэлсүхийг сонгогдсоныг албан ёсоор зарлав.
МАН-ын даргад Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа нар нэр дэвшин өрсөлдсөн бөгөөд төлөөлөгчид аймаг, дүүргээрээ хуваагдан санал өгөв. У.Хүрэлсүх нийт сонгогчдын 63,1 хувь буюу 775 хүний санал авсан...
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-31.9
°
C
-31.9
°
-31.9
°
62%
2kmh
0%
Ням
-16
°
Дав
-9
°
Мяг
-20
°
Лха
-18
°
Пүр
-12
°
- Advertisement -








































