Сахилга, хариуцлагыг чангатгаж, дэг журам тогтоохыг үүрэг болгов
Төрийн ажлын хариуцлага, сахилга, дэг журмыг чангатгах зорилгоор Засгийн газраас бүх сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга, агентлагийн дарга, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагуудад Албан даалгавар хүргүүлэв.
Албан даалгаварт:
Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, улс төрөөс ангид байж, мэргэжлийн өндөр мэдлэг, ур чадвар, ёс суртахуунтай байх
Төрийн албыг хувийн ашиг хонжооны гишгүүр болгох гэсэн оролдлогыг тухай...
Энэ оны төсвийн тодотголыг баталлаа
УИХ-ын чуулганы өчигдөрийн хуралдаанаар энэ оны төсвийн тодотголыг хэлэлцэн баталлаа.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Г. Тэмүүлэн, "Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлийн эх үүсвэрт улсын төсвөөс нэмж олгохоор тусгасан мөнгийг хасч, төрийн албан хаагчдад 300 мянган төгрөг олгохоор болжээ.
Уг нь жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төсөлд энэ мөнгөө тусгасан хэвээр нь үлдээвэл зөв байсан юм. Улс орны цаашдын эрх ашгийг хангах үүднээс бэлэн мөнгө тараахын оронд...
С.Баатаржавыг Цагдаагийн ерөнхий газрын даргаар томилов
Өөр ажилд шилжсэнтэй нь холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын дарга, хурандаа Ө.Энхтөрийг ажлаас нь чөлөөлж Хууль сахиулахын их сургуулийн захирал, хурандаа С.Баатаржавыг томиллоо.
“Эрдэнэт үйлдвэр, “Монголросцветмет” компанид Ажлын хэсэг ажиллана
“Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” компанийн талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 23 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг шинэчлэн байгууллаа.
Ажлын хэсгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар ахлах бөгөөд гишүүдээр Хууль зүй, дотоод хэрэг, Уул уурхай, хүнд үйлдвэр, Зам, тээврийн хөгжлийн сайд болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ТУЗ-ийн дарга, Монголбанкны дэд ерөнхийлөгч, ТЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч,...
Ц.Нямдорж: Б.Хурц өөрөө улс төрийн тагнуул байсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна
ТЕГ-ын дарга Б.Хурц өнөөдөр Хууль зүй, Дотоод хэргийн сайд Ц.Нямдоржтой холбоотой мэдээлэл хийсэн. Тэгвэл энэхүү мэдээллийн хариуд ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж хариу тайлбар өглөө.
-ТЕГ-аас С.Зоригийн хэргийн ажлын хэсгийг солихыг эсэргүүцэж мэдэгдэл хийлээ. Та үүнд тайлбар өгөөч?
-Б.Хурц хэвлэлийн хурал хийсэн гэж сонссон. Зул бөхөхийнхөө өмнө бадамлаж асдаг. Тэр л болж байгаа болов уу. Би УИХ-д байр сууриа хэлсэн. Намд үйлчилдэг хууль хяналтынхныг илчилнэ гэж. Тэр бүлэглэлийн гол зохион байгуулагч...
Б.Хурц: Ц.Нямдоржийг гадны тагнуултай холбоотой гэх хэргийг нууцлалын зэргээс гаргахад бэлэн
Тагнуулын Ерөнхий газрын дарга Б.Хурц УИХ-ын гишүүн Ц.Нямдоржтой холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр "Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж сүүлийн үед С.Зоригийн хэргийн талаар нилээд ярьж байна. Тиймээс энэ хэрэгтэй холбоотой зарим мэдээллийг иргэдэд өгөх нь зөв гэж үзлээ. Ц.Нямдорж гуай С.Зоригийн хэргийг дандаа цагдаагаас салгаж ирсэн. Ямар санаа зорилготойг мэдэхгүй. Одоо тэр дахиад энэ хэрэг рүү орж байна.
Аюулгүй байдлын зөвлөмжийн дагуу С.Зоригийн хэргээр ажлын хэсгийг тогтвортой ажиллуулах тухай заасан...
Б.Чойжилсүрэн: Д.Эрдэнэбат гишүүдэд 72.5 тэрбум төгрөг тавьсан гэж ярих нь зөв л дөө
Сангийн сайд асан, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн мэдээлэл хийлээ. Тэрбээр бонд, жижиг дунд үйлдвэрлэлийн зээлийн 72 тэрбумын асуудлаар мэдээлэл өгөв. Тэрбээр "Ж.Эрдэнэбатын Засгийн газар 650 сая ам.долларын бонд босгохоор ажиллаж байсан. Энэ бол манай Засгийн газрын сүүлчийн бонд. Би гэрээ хэлэлцээрийг нь эхлүүлж, гарын үсэг зурж байсан. Тэгэхээр бондын өрийг бондоор нь дарна гэж ойлгож болно. “Чингис” бонд нэг жилийн 4.125 хувийн хүүтэй байсан. Шинээр...
2018 оны төсвийн төслийг УИХ-аар хэлэлцэнэ
Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Төслийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэнэ.
Засгийн газар стартегийн салбар болох МЦХ компанийн хувьцааг худалдаж авна
“Монголын цахилгаан холбоо” хувьцаат компани дахь БНСУ-ын “Кореа Телеком” корпорацийн эзэмшлийн 10,348,111 ширхэг хувьцааг худалдан авахад шаардагдах 2. 550, 000 /хоёр сая таван зуун тавин мянга/ ам.доллартай тэнцэх хөрөнгийг ирэх оны төсөвт тусгахыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар болон холбогдох агентлагийн дарга нарт даалгав.
“Монголын цахилгаан холбоо” компанийг цаашид үр ашигтай ажиллуулах, менежментийг сайжруулах, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх бодлого, зохицуулалтын чиглэлээр шаардлагатай арга хэмжээ авахыг мөн үүрэг...
Д.Эрдэнэбат: Энэ Засгийн газар байгуулагдсанаас хойш хоёр тэрбум ам.долларын зээл авчихсан байхад валютын ханш яагаад буурахгүй байгаа юм
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах Үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэцэв. Энэ үеэр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат "Банкны хүүг бууруулах тухай асуудал сүүлийн үед яригдаад байгаа. Сангийн шинэ сайд Ч.Хүрэлбаатар ч гэсэн бууруулна гэж байсан. Миний ойлгож байгаагаар банкны хүүг бууруулахад Монголбанкны бодлогын хүү онцгой нөлөөтэй байдаг. Гэтэл Монголбанкны...
Цаг агаар
Ulaanbaatar
scattered clouds
-9.9
°
C
-9.9
°
-9.9
°
79%
0kmh
40%
Баа
-20
°
Бям
-21
°
Ням
-16
°
Дав
-11
°
Мяг
-19
°
- Advertisement -







































