-21.9 C
Ulaanbaatar
Ням, 12 сар 28, 2025

Улс төр

Төрийн ордны арын цэцэрлэгийг нээлттэй болгохоор боллоо

УИХ-ын чуулганы өчигдөрийн  хуралдаанаар хэлэлцэх асуудалтай холбогдуулан гишүүд саналаа хэлэх үеэр Ц.Мөнх-Оргил гишүүн УИХ-ын даргад хандан чуулган завсарлахаас өмнө Төрийн ордны арын цэцэрлэгийг олон нийтэд нээлттэй болгож өгөхийг хүслээ. Тэрбээр "Төрийн ордны арын цэцэрлэгт хүрээлэнг олон нийтэд нээлттэй болгох саналыг сарын өмнө Төрийн тусгай хамгаалалттын газар хандсан юм.Өнгөрсөн сарын 17-нд өгсөн албан бичигт одоо болтол хариу өгөхгүй байна. Утсаар ярих гэхээр дарга нар нь утсаа...

Л.Оюун-Эрдэнэ: М.Энхболд УИХ-ын даргаасаа түдгэлзэж, шалгуулах ёстой

УИХ-ын гишүүн, УИХ дахь Авлигын эсрэг лобби бүлгийн ахлагч Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Авлигатай тэмцэх газраас дуудсаны дагуу 15.00 цагт очиж мэдүүлэг өглөө. Мэдүүлэг өгснийхөө дараа сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм. УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ"Стандарт банктай холбоотой асуудлыг АТГ шалгаад удлаа. Яагаад энэ асуудлыг одоо хүртэл түдгэлзүүлээд яваад байна вэ гэдгийг асуулаа. Эрдэнэтийн 49 хувийн дуулиантай холбоотой асуудал УИХ-ын шийдвэр гараад байхад мартагдах шатандаа орлоо. Энэ асуудал авлигатай холбоотой...

Н.Оюундарь: Ашигтай ажиллаж байгаа компаниудыг үнэгүйдүүлж хувьчлах гээд байна

video
“Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцлээ. Тогтоолын төсөлд “МИАТ”, “Хөрөнгийн бирж”, “Арилжааны төлбөр тооцоо” болон “Мэдээлэл холбооны сүлжээ”,  Орон нутгийн Автозам, засвар арчлалтын компаниуд зэрэг 27 компанийг хувьчлах асуудлыг тусгажээ. Тухайлбал Автозам, засвар арчлалтын компаниудыг 100 хувь, бусад компанийн 49 хүртэл хувийг олон нийт болон стратегийн хөрөнгө оруулагчдад борлуулахаар төлөвлөснийг ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар төсөл санаачлагчийн илтгэлд дурьдав. Хэлэлцэж буй...

Ажлын хэсгийн зөвлөмжийн хариуг зохих хугацаанаас хоцруулан хүргүүлжээ

УИХ-ын даргын өнгөрсөн дөрөвдүгээр сарын 13-ны өдрийн 77 дугаар захирамжаар "Эрдэнэт үйлдвэр"ХХК-иас баталгаа гаргаж Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын "Стандарт" банкнаас авсан зээл, түүнтэй холбоотойгоор Лондон хотын Олон улсын Арбитрын шүүхээс гаргасан шийдвэрийн талаар судалж санал дүгнэлт гаргах ажлын хэсэг байгуулсан. УИХ-ын дарга Я.Санжмятаваар ахлуулсан тус ажлын хэсэг өнгөрсөн тавдугаар сарын 01-12-ны өдрүүдэд Эрдэнэт хотод ажиллаж, албан тушаалтнуудыг байлцуулан үүсээд байгаа нөхцөл байдлыг холбогдох гэрээ,...

Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Х.Баттулга “Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны хамтарсан сургуулийн нээлтэд оролцлоо

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Х.Баттулга өнөөдөр Монгол Улсад уламжлал болгон зохион байгуулагддаг “Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны олон улсын хамтарсан сургуулийн нээлтэд хүрэлцэн очлоо. Нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Х.Баттулга, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, дэслэгч генерал Д.Даваа, “Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны олон улсын хамтарсан сургуульд оролцож буй орнуудын Элчин сайд нар зэрэг...

Д.Гантулгыг УИХ-ын гишүүнээс чөлөөлөв

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүнийг чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж дэмжлээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн Д.Гантулга энэ сарын 11-нд гишүүнээс татгалзах өргөдлөө өгсөн юм. Тэрбээр ”Д.Гантулга би 2016 оны УИХ-ын ээлжит сонгуулийн 42 дугаар тойргоос сонгогдон ажиллаж байна. Миний бие УИХ-ын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6.3 дахь заалтыг үндэслэн өөрийн хүсэлтээр гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлт гаргаж байна” хэмээжээ. Хэлэлцүүлгийн үеэр Ж.Батзандан гишүүн, “Үндсэн хуулийн төсөлд УИХ-ын гишүүний насны...

Д.Мурат: Ерөнхийлөгчийн хоригийг дэмжиж байна, Би шалгуулахад бэлэн

УИХ-ын гишүүн Д.Гантулга, Д.Мурат нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг прокурорын байгууллагаас УИХ-д хүргүүлсэн ч чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх шаардлагагүй хэмээн үзсэн юм. Тэгвэл уг УИХ-ын уг шийдвэрт Ерөнхийлөгч Х.Баттулга хориг тавиад байгаа билээ.  Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүн Д.Мурат албан ёсоор тайлбар өглөө. Тэрбээр "Ерөнхийлөгчийн хоригийг дэмжиж байна. Их хурлын гишүүн байна уу, жирийн хүн байна уу хамаагүй. Тэгш эрхтэй. Би шалгуулахад бэлэн байна....

С.Баярцогт, Б.Бямбасайхан нарыг батлан даалтад гаргалаа

Сангийн сайд асан С.Баярцогт, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Бямбасайхан нарыг батлан даалтад гаргаж, хилийн хориг тавих шийдвэрийг шүүх гаргалаа.  Прокуророос Б.Бямбасайханыг батлан даалтад гаргаж, хилийн хориг тавих хүсэлт ирүүлснийг шүүх ийнхүү хүлээж авсан байна.  Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 01-ний өдөр цагдан хорьж, түүнээс хойш хоёр ч удаа хорих хугацааг сунгасан юм. Эргэн сануулахад, Сангийн сайд асан С.Баярцогтыг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахдаа бусдад...

Д.Мурат, Д.Гантулга нарын бүрэн эрхийн тухай УИХ-ын тогтоолд Ерөнхийлөгч хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Улсын Их Хурлын 45, 47 дугаар тогтоолуудад хориг тавьж, УИХ-ын шийдвэрт хориг тавих тухай албан бичгийг Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод хүргүүллээ. Ингэснээр: Д.Муратын УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түлгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцсэн тухай Монгол Улсын Их Хурлын 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 45 дугаар тогтоол Д.Гантулгын Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэх асуудлыг...

Хатуу хог хаягдал боловсруулах үйлдвэр байгуулна

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Улаанбаатар хотод хатуу хог хаягдлын боловсруулах үйлдвэр байгуулах төслийг Европын сэргээн босголтын банкны зээл, буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх болжээ. Энэ талаар өнөөдөр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийв. Уг үйлдвэр барилгын хог хаягдлыг дахин боловсруулах зориулалттай бөгөөд 2019 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа аж. Уг төсөлд нийт 14.2 сая евро зарцуулах бөгөөд Европын сэргээн босголтын банкнаас 4.5 сая еврог буцалтгүй тусламжаар, 9.7 сая...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
-21.9 ° C
-21.9 °
-21.9 °
77%
3kmh
0%
Дав
-19 °
Мяг
-18 °
Лха
-17 °
Пүр
-15 °
Баа
-12 °
- Advertisement -

Шинэ мэдээ