Оюу толгой төслийн хувь нийлүүлэгчдийн хамтарсан ажлын хэсэг байгуулахаар тохиролцлоо
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Рио Тинто группын гүйцэтгэх захирал Жан Себастъяан Жакийг хүлээн авч уулзлаа
Ерөнхий сайд У.Хүрэлсүх уулзалтын эхэнд хэлэхдээ; Хөрөнгө оруулагч талуудын хувьд бид Оюу толгой төслийг Монголын ард түмэнд өгөөжтөй байлгах, Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалтыг үр ашигтай хэрэгжүүлэх шаардлагатай.
Хамтарсан ажлын хэсэг байгуулах нь зүйтэй. Хувь нийлүүлэгчийн хувьд Монголын төр, Монголын ард түмэн Оюу толгой төслийн үр ашгийг нэмэгдүүлж өгөөжийг...
Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хамтран ажиллахыг уриалав
Монгол дахь Америкийн худалдааны танхимын нэгдүгээр сарын уулзалт өнөөдөр Шангри-Ла зочид буудалд болж Засгийн газартай хамтран ажиллах талаар ярилцлаа.
Уулзалтад Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар оролцож эдийн засгийн өнөөгийн байдал, цаашид хувийн хэвшлийг дэмжих, гадаадын хөрөнгө оруулалт татах зэрэг чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа ажлын талаар мэдээлэл хийв.
Тэрээр Засгийн газар төрийн албаны тогтвортой байдлыг хангах, хууль дээдлэн сахилга, хариуцлагыг өндөржүүлэх, хөрөнгө...
Шадар сайд Замын-Үүд чөлөөт бүсийг эрчимжүүлэхэд АХБ-наас дэмжлэг хүслээ
Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн газрын захирал ноён Инду Бушан тус банкнаас Монгол Улсад хэрэгжүүлж буй төслийн үйл явцын талаар санал солилцохоор өчигдөр Шадар сайд Ө.Энхтүвшинтэй уулзлаа.
Инду Бушан “АХБ санхүүжилтийн зөвшөөрлийг Монголд олгосоор ирсэн боловч зарим тодорхой төслийн хэрэгжих явц хэтэрхий удаашрах боллоо. Одоо хэрэгжиж байгаа ажил доголдож байгаагаас үүдэн шинэ төсөл, хөтөлбөр батлах, хэрэгжүүлэхэд хүндрэлтэй болно” гэж мэдэгдэв. Тухайлбал, АХБ-ны санхүүжилтээр эхэлсэн боловч...
Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд өгсөн хугацаатай шаардлагын хариуг шаардлаа
Ардчилсан намаас энэ сарын 03-нд УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт нэмэгдсэн татваруудыг цуцлуулах талаар хугацаатай шаардлага хүргүүлсэн. Гэвч Засгийн газар өнөөдрийг хүртэл ганц ч дорвитой алхам хийгээгүй, шаардлагад хариу өгөөгүй.
Харин ч бүр шаардлага хүргүүлснээс хойш буюу энэ сарын дундаас эхлэн шатахууны үнэ өсч, зохиомол хомсдол бий болж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байна. Тиймээс өнөөдөр /2018.01.22/ УИХ дахь Ардчилсан намын бүлгээс...
Д.Хаянхярваа: БНСУ-аас авах 500 сая ам.долларын зээлийг орон сууцжуулахад зарцуулна
УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНСУ-д хийсэн албан ёсны айлчлалын үр дүн, Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийж хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Засгийн газрын танилцуулгыг сонслоо.Бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, дэд дарга Б.Саранчимэг, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Ажлын албаны дарга Н.Энхтайван нар сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм.
Засгийн газраас төвлөрсөн хотуудад ахуйн зориулалтаар түүхий нүүрс оруулахыг хориглосон тогтоолын төсөл боловсруулж,...
О.Баасанхүү: МАХН намаас хөөсөн гэж 8 дахь удаагаа зарлаж байна
УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр Төрийн ордонд сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ “Тэтгэврийн насыг эрэгтэй 60, эмэгтэй 55 болгож бууруулах хуулийн төсөл боловсруулсан” гэв.
Тэрбээр уг хуулийн төслөө өргөн барихын өмнө олон нийтийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулах гэнэ. Учир нь өмнө нь 5-6 хуулийн төсөл боловсруулж УИХ-д өргөн барихын өмнө Хууль зүй, дотоодын хэргийн яаманд хүргүүлсэн ч түдгэлзсэн хариу өгч байсан аж Хууль тогтоомжийн хуулиар бол тухайн...
У.Хүрэлсүх: Энэ онд боловсролын салбарт урьд өмнө байгаагүй их хэмжээний бүтээн байгуулалт өрнөнө
Тогтвортой хөгжил-Ерөнхий боловсролын улсын II зөвлөгөөнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэе.
Эрхэм хүндэт,
Багш, сурган хүмүүжүүлэгчид ээ,
Хатагтай, ноёд оо,
Монголчууд бид эрт дээр үеэсээ эрдэм ухааныг баян баяны дээд, эрхэм дээд баянд тооцож, эрдэм мэдлэгийг түгээгч багшийг шүтэж ирсэн оюунлаг ард түмэн билээ.
Багшийн гараас хөтлөөгүй, багшаар бичиг эрдэм ухаан заалгаагүй хүмүүн гэж нэгээхэн ч үгүй биз ээ.
Хүн бүхэнд л багштай холбооотой...
Д.Эрдэнэбат: Иргэдийн бухимдал дээд цэгтээ хүрвэл Засгийн газрыг огцруулах асуудлыг тавих болно
-Засгийн газар үнийг тогтвортой барих, нэмэгдсэн татваруудаа цэгцлэх цаг тооны тоолуур гүйж эхэлсэн-
УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2018.01.22/ хуралдаж, Улсын бүртгэлийн багц хуулиудын шинэчилсэн найруулгын төсөл болоод цаг үеийн тулгамдаж буй асуудлаар гишүүдийн байр суурийг сонслоо. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн З.Нарантуяа нар мэдээлэл хийлээ.
Улсын бүртгэлийн хуулийн төслүүдийг багцаар нь хэлэлцэх зүйтэй гэв
"Улсын бүртгэлийн багц хууль...
Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга генералуудтай уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга Монгол Улсын генералуудтай уулзлаа. Уулзалтыг Монгол генерал төвтэй Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар хамтран зохион байгуулсан юм.
Уулзалтыг нээж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэлсэн үгэндээ "1990 оноос хойш бид Ардчилсан нийгэмд амьдарч байна. Өнөөдөр бид хөгжлөөрөө дэлхийн улс орнуудын хаана нь явааг та бүхэн надаар хэлүүлэлтгүй мэдэх байх. Наанадаж, бид агаарын бохирдлоосоо салах гэж мунгинаж байна. Мунгинах...
Л.Болд: “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр цоо шинэ зүйл биш
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд /2018.01.19/ Монгол Улсын Ерөнхий сайдын “Элэг бүтэн-Монгол” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын талаар хийсэн мэдээлэлтэй холбоотойгоор УИХ дахь Ардчилсан намын бүлгийн санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Болд уншиж, танилцууллаа.
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн санал дүгнэлтийг бүрэн эрхээр нь хүргэж байна:
Эрхэм УИХ-ын дарга, гишүүдээ!
Та бүхний энэ өдрийн амгаланг айлтгая.
Монгол Улсын Ерөнхий сайдын "Элэг бүтэн Монгол" үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын талаарх мэдээллийг сонслоо. Хийж...
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-24.9
°
C
-24.9
°
-24.9
°
77%
2kmh
0%
Бям
-12
°
Ням
-17
°
Дав
-21
°
Мяг
-20
°
Лха
-17
°
- Advertisement -









































