-15.9 C
Ulaanbaatar
Баасан, 12 сар 26, 2025

Улс төр

Дээд шүүх О.Баасанхүүг бүртгэхээс татгалзаж, Н.Энхбаяр намын даргаараа үлдлээ

Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхим өнөөдөр УИХ-ын гишүүн О.Баасанхүүг МАХН-ын даргаар бүртгэх эсэх асуудлыг хэлэлцэж, татгалзах шийдвэр гаргажээ. МАХН-ын II Их хурлыг өнгөрөгч 12 дугаар сард УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Нийслэлийн МАХН-ын хорооны дарга Г.Бямбасүрэн нар зарлан хуралдуулсан. Тус хурлаар оролцогчдын дийлэнх олны саналаар МАХН-ын дарга Н.Энхбаярыг чөлөөлж, УИХ-ын гишүүн О.Баасанхүүг оронд нь сонгосон юм. Уг шийдвэрийг үндэслэн МАХН-ын дүрмийн өөрчлөлт болон шинээр сонгогдсон даргыг бүртгүүлэхээр...

Ерөнхий сайдын мэдээллийг хойшлуулж, өвөлжилтийн бэлтгэл ажлын асуулгад хариулахаар боллоо

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн мэдээллийг хойшлуулж, УИХ-ын гишүүн С.Бямбацогтоос тавьсан өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, өвлийг өнөтэй давах асуудлаар тавьсан асуулгад хариулахаар боллоо. Чуулганаар хэлэлцэх асуудлаар санал авах үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Зуншлага гандуу байсантай холбоотойгоор өвөлжилт хүндрэх нь тодорхой боллоо гэдгийг мэргэжлийн байгууллагууд анхааруулж байна. Өнөөдрийн байдлаар 113 сумдад зудын байдалтай болж, 40 хэм хүрч хүйтрэх төлөвтэй байна. Иймээс бид өвөлжилтийн бэлтгэл...

ОХУ-ын Буриадын БНУ-ын тэргүүн Цыденов Алексей Самбуевичид Алтан гадас одон гардуулав

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Буриадын Бүгд Найрамдах Улсын тэргүүн Цыденов Алексей Самбуевичийг Алтан гадас одонгоор шагнагдсанд баяр хүргэж өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Юун түрүүнд Танд баяр хүргэе. Сүүлийн жилүүдэд хоёр орны харилцаа, бүс нутгийн хамтын ажиллагаа ард түмний харилцаа сайжирч байгаа. Ялангуяа, хоёр улсын тээврийн салбарын бүхий л хамтын ажиллагааг хариуцан, шинэ түвшинд гаргахад өндөр хүчин зүтгэл гаргасныг...

УИХ-ын гишүүн О.Баасанхүүг намын дарга болох эсэхийг өнөөдөр шийднэ

УИХ-ын гишүүн О.Баасанхүү оны өмнө намын Их хурлаа Төрийн ордонд зохион байгуулж, намын даргаар сонгогдсон. Улмаар тэрбээр МАХН-ын даргаар сонгогдсоноо бүртгүүлэхээр Улсын дээд шүүхэд хандаад байсан юм. Намын удирдлагатай холбоотой энэ асуудлыг шийдэх хурал нэгдүгээр сарын таванд товлогдсон  ч МАХН-ын дарга Н.Энхбаяр, УИХ-ын гишүүн О.Баасанхүү нар хойшлуулах санал гаргаснаар хурал болоогүй. Долоо хоногоор хойшилсон Шүүх хурлын хугацаа өнөөдөр буюу нэгдүгээр сарын 19-ний өдрөөр дуусч...

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНСУ-д хийсэн айлчлалын үеэр шийдвэрлэгдсэн 16 асуудал

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНСУ-д хийсэн албан ёсны айлчлал амжилттай өндөрлөлөө. Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин-д бараалхаж, Ерөнхий сайд Ли Наг Ен-тэй албан ёсны хэлэлцээ хийв. Түүнчлэн БНСУ-ын Үндэсний Ассамблейн болон Засгийн газрын зарим гишүүнтэй уулзаж, Монгол, Солонгосын бизнес форумд оролцож үг хэлэв. Мөн тус улсад ажиллаж, амьдарч байгаа монгол иргэдтэйгээ уулзлаа. Ерөнхий сайдын айлчлалын хүрээнд шийдвэрлэсэн тодорхой асуудлуудын талаар дараах...

“Аж үйлдвэрийн мэдээллийн нэгдсэн цахим сан”-тай болно

Монголын Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар 21 аймгийн удирдлага болон холбогдох албан тушаалтнуудтай цахим хурал хийлээ. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу “Аж үйлдвэрийн мэдээллийн нэгдсэн цахим сан”-г байгуулахаар ажиллаж байна. Энэ хүрээнд ЗГХЭГ-ын даргын тушаалаар аж үйлдвэрийн нэгдсэн тооллого хийж цахим сан бүрдүүлж байна. Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй аж үйлдвэр эрхлэгч аж ахуй нэгжүүдийг бүртгэлжүүлснээр үйл ажиллагааны чиглэл, үйлдвэрлэлийн хэмжээ, ажилчдын...

Ерөнхийлөгч Сонгинохайрхан, Баянгол дүүргийн иргэдтэй уулзалт хийнэ

Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 20-нд Сонгинохайрхан, Баянгол дүүргийн иргэдтэй уулзалт хийнэ. Тодруулбал тус өдрийн 11:00 цагаас МҮЭСТО-д Сонгинохайрхан дүүргийн, 15:00 цагаас "Улаанбаатар палас"-т Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж цаг үеийн асуудлаар нээлттэй ярилцаж, тэдний санал бодлыг сонсохоор болжээ. Ерөнхийлөгч нийт дүүргийн иргэдтэй уулзалт хийх бөгөөд одоогоор Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзаж, улс төр, нийгэм, эдийн засаг, агаарын бохирдол зэрэг олон сэдвээр иргэдийн санал сэтгэгдлийг сонсоод байна.

У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ен нар албан ёсны хэлэлцээ хийв

БНСУ-д айлчилж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр тус улсын Ерөнхий сайд Ли Наг Ентэй ганцаарчлан уулзсаны дараа албан ёсны хэлэлцээ хийв. Мөн өдөр хоёр улсын Ерөнхий сайд харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцов. Талууд “Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сангаас 2017-2019 онд зээл авах тухай”, “Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн салбарт хамтран ажиллах тухай”, “Хөдөлмөр...

НИТХ дахь АН-ын бүлэг хуралдлаа

Агаарын бохирдол өмнөх оны энэ үеэс эрс нэмэгджээ. Бохирдлын pm10 үзүүлэлт гэхэд 35 хувиар нэмэгдсэн байна.Агаарын бохирдол ийм хэмжээнд нэмэгдсэн талаар тодорхой мэдээлэл одоогоор байхгүй байгаа аж. Агаарын бохирдлоос хүүхдүүдийг хамгаалахаар Нийслэлийн хэмжээнд сургууль, цэцэрлэгийн дотоод орчны агаар шүүгч тавихад зориулан 3,7 тэрбум төгрөгийг шийдвэрлэсэн. Гэвч Засгийн газрын тогтоол дээр зөвхөн 1, 2 дугаар бүсэд оршдог сургуулиуд орсон байгаа аж. Иймд тогтоолд өөрчлөлт оруулсны дараагаар...

БНСУ гэрээт ажиллагсдын квотыг нэмэхээр төлөвлөжээ

БНСУ-д айлчилж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг тус улсын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн сайд Ким Ён Жүү хүндэтгэн өглөөний зоог барив. 2017 онд Монгол Улсаас хөдөлмөрийн гэрээгээр ирсэн хүмүүс сайн ажилласан, мөн хууль бусаар хөдөлмөр эрхлэгчдийн тоо тодорхой хэмжээнд буурсан тул энэ жилийн квотыг өмнөхөөс нэмэх төлөвлөгөөтэй байна гэдгээ сайд Ким Ён Жүү хэллээ. Цаашид БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор ажил...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
-15.9 ° C
-15.9 °
-15.9 °
60%
1kmh
5%
Бям
-11 °
Ням
-18 °
Дав
-20 °
Мяг
-19 °
Лха
-16 °
- Advertisement -

Шинэ мэдээ