-21.9 C
Ulaanbaatar
Ням, 12 сар 28, 2025

Улс төр

Ц.Мөнх-Оргил: ШХАБ-ын асуудлыг нээлттэй хэлэлцэх ёстой

Манай улс 14 жил ажиглагчаар оролцсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний ээлжит уулзалт арав гаруй хоногийн дараа болох гэж буй. Үүнээс өмнө манай улс тус байгууллагын гишүүн болох шийдвэр гаргах эсэх нь олон нийтийн анхаарлын төвд байна. ШХАБ-д элсэх эсэх асуудлыг УИХ болон байнгын хорооны хуралдаанаар хаалттай хэлэлцэж байгаа гэх мэдээлэл цацагдаад байгаа. Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар уг асуудлыг...

Монгол Улсын нийгэм эдийн засгийн харилцааг 2020 оноос 750 орчим хууль, тогтоомж зохицуулна

Улсын Их Хурлын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Швейцарийн хөгжлийн агентлаг хамтран “Парламентын хяналт: хууль тогтоомжийн хэрэгжилтэд тавих хяналтыг боловсронгуй болгох асуудлууд” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг өнөөдөр /2018.06.06/ Төрийн ордонд зохион байгууллаа. Эрдэм шинжилгээний хуралд Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон, Швейцарийн хөгжлийн агентлагийн Монгол дахь суурин төлөөлөгч, Ерөнхий консул Габриела Спирли...

Өнөөдөр Ч.Сайханбилэг, С.Баяр нарыг батлан даалтад гаргах эсэхийг хэлэлцэнэ

АТГ-аас Оюутолгой төслийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар, “Айвенхоу Майнз Монголия Инк” ХХК, “Айвенхоу Майнз Лимитед”, “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” компанийн хооронд 2009 оны 10 дугаар сарын 6-ны өдөр байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нийлүүлэгчдийн гэрээ, 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг батлахад нэр бүхий албан тушаалтнууд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, илт хууль бус...

Л.Болд:Хоёр Ерөнхий сайдаа хорьчихоод парламент нь таг дуугүй байсаар л байх уу

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан эхэллээ. Хэлэлцэх асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүд үг хэлэх үеэр УИХ-ын гишүүн Л.Болдын горимын саналаар Олон улсын парламентын холбооны удирдах зөвлөлийн 2018 оны гуравдугаар сарын 28-ны өдрийн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгтэй холбоотой шийдвэрийг судалж холбогдох санал, дүгнэлт гарган Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн дүгнэлтийн ХЗБХ-ны хуралдаанаар сонсохоор боллоо. Тэрбээр энэ үеэр хоёр Ерөнхий сайд байсан хүмүүсээ хориод байгаа ч УИХ...

Г.Занданшатар: Сургууль, цэцэрлэгүүдийг барих ажлыг энэ сард багтаан эхлэх хэрэгтэй

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар сургууль цэцэрлэг барих ажлын явцтай танилцахаар холбогдох албан тушаалтан, асуудал хариуцсан мэргэжилтнүүдийг оролцуулан шуурхай хурал хийлээ. Улсын хэмжээнд 2018-2019 онд ерөнхий боловсролын 97 сургууль, 147 цэцэрлэгийг шинээр барьж аишглалтанд оруулахаар Засгийн газар шийдвэрлэж, 2018 оны улсын төсөвт тухайн жилийн төсвийг УИХ тусгасан билээ. Үүнтэй холбоотойгоор орон нутагт 81, ТӨБЗГ 51, НЗДТГ 46, БСШУСЯ 96 тендерийн...

Төрийн албан хаагчдын ажлын байрны шинжилгээ хийх үүрэг бүхий Ажлын хэсгийн анхны хурал боллоо

“Төрийн албаны тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн захирамжаар Төрийн албан хаагчдын ажлын байрны шинжилгээ хийх үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан юм. Ажлын хэсгийн ахлагчаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар ажиллаж буй бөгөөд өнөөдөр тус ажлын хэсгийн анхны хурал боллоо. Хурлаар Төрийн албаны зөвлөлийн “Ажлын байрны тодорхойлолт”, Удирдлагын...

Д.Эрдэнэбат: Төрийн банк жилд 14 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж байхад яагаад хувьчлах гээд байгаа юм

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалын хэлэлцэх эсэхийг хэлэлцэх үеэр УИХ дахь Ардчилсан намын бүлэг уг асуудлаар тав хоногийн завсарлага авлаа.  Завсарлага авах асуудлаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат " Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэлийн асуудлаар нэлээн олон төрийн өмчийн компаниуд хувьчлахаар орж ирж байна....

Б.Дэлгэрсайхан:Банкуудад төсвөөс мөнгө өгөх гэж байгаа асуудалдаа хариу өг

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх чиглэлээр Монголбанкнаас 2017 онд зохион байгуулсан ажлын талаарх Монголбанкны Ерөнхийлөгчийн мэдээлэлийг хэлэлцэж байна. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ынгишүүн Б.Дэлгэрсайхан сүүлийн өдрүүдэд байнгын хороо чуулганаар хаалттай хэлэлцээд байгаа банкуудын дахин хөрөнгөжүүлэх буюу төсвөөс банкуудад мөнгө өгөх гэж байгаа гэх асуудалд Монгол Банкны Ерөнхийлөгчөөс хариулт авлаа. Дүрс бичлэг: https://www.youtube.com/watch?v=cbIag8WGyQs&feature=youtu.be

Сумын Засаг дарга нар гадаадын иргэнд газар зарах эрхтэй болох уу

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар хэлэлцэж эхлээд байна. Уг хуулийн төслийг дагалдуулан хамт өргөн мэдүүлсэн Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнгөрсөн долоо хоногт холбогдох байнгын хороогоор хэлэлцсэн. Уг асуудлыг хэлэлцэх үеэр гадаадын иргэнд биржээр газар худалдах санал тусгасан эсэх тухай яригдаж УИХ болон иргэдийн дунд маргаан дэгдээгээд байна. Байнгын хорооны хурлын үеэр УИХ-ын гишүүн Ж.Энхбар энэ...

ШХАБ-ын асуудлаар чуулган хаалттай хуралдаж байна

Ерөнхийлөгч Х.Баттулга саяхан болж өнгөрсөн эдийн засгийн чуулганы хуралдаанд үг хэлэх үеэрээ ШХАБ-т элсэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. Тэгвэл өчигдөр хуралданы УИХ-ын чуулганы ээлжит бус чуулганаар Ерөнхийлөгчийн саналыг дэмжих эсэхийг хэлэлцсэн байна. Хоёр цаг орчим үргэлжилсэн уг хуралдаанд Ерөнхийлөгч Х.Баттулга оролцоогүй бол Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцжээ. Тэрбээр Ерөнхийлөгчийн саналыг дэмжсэн байр, суурийг илэрхийлсэн байна. Хуралдааны эхэнд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар ШХАБ болон түүнийг дагалдах баримт...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
-21.9 ° C
-21.9 °
-21.9 °
77%
3kmh
0%
Дав
-19 °
Мяг
-18 °
Лха
-17 °
Пүр
-15 °
Баа
-12 °
- Advertisement -

Шинэ мэдээ