-18.9 C
Ulaanbaatar
Пүрэв, 1 сар 1, 2026

Улс төр

Ерөнхий сайд Үндсэн хуулийн цэцэд хандлаа

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргалаа. Хүсэлтэд УИХ-ын 2016 оны сонгуульд оролцох үед Монгол Ардын Намын зарим албан тушаалтан, түүний дотор одоогийн УИХ-ын дарга М.Энхболд нар үгсэн хуйвалдаж, төрийн албан тушаалыг наймаалцах хэрэгсэл болгож, үүнээс улбаалан 60 тэрбумын гэх тодотголтой хэрэг эдүгээг хүртэл ямар нэг байдлаар шийдэгдэхгүй байсаар байна. Төрийн албан тушаалтан, түүний дотор Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн бүрэлдэхүүнд...

Цасан шуурганд төөрсөн 9 иргэнийг эсэн мэнд олжээ

Улсын онцгой комиссын шуурхай албаны хуралдаан Төрийн ордонд боллоо. Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин баруун аймгуудад байгалийн гэнэтийн үзэгдлийн улмаас үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан шуурхай хуралдаан зарлан, мэдээлэл сонсч, авч хэрэгжүүлэх ар арга хэмжээний чиглэл, үүрэг даалгаврыг өгөв. Энэ сарын 24-25-ны өдрүүдэд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын зүүн хэсгээр тодруулвал Говь-Алтай, Увс, Баян-өлгий, Ховд аймагт байгалийн гэнэтийн гамшигт үзэгдэл болж урьдчилсан байдлаар багагүй хэмжээний...

Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

Монгол Улс Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах улсаа тунхагласны түүхт 94 жилийн ойг тохиолдуулан УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. Цэцэг өргөх, хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаанд Шадар сайд Ө.Энхтүвшин, Гадаад харилцааны сайд Д.Цогбаатар болон УИХ-ын гишүүд, МАН-ын гишүүд дэмжигчид, иргэдийн төлөөлөл оролцсон юм. ...

Мал эрүүлжүүлэх бэлдмэл болон Дата төвийн бүтээгдэхүүнд Үндэсний инновацийн шагнал олгов

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Шинжлэх Ухааны ажилтны өдрийг тохиолдуулан шинэ бүтээл, оновчтой санааг үйлдвэрлэлд нэвтрүүлсэн эрдэмтэн, баг хамт олонд “Үндэсний инновацийн шагнал” гардуулав. Энэхүү шагналыг “Гарааны ветбиотек” компанийн малын арьсаар хурдан тархаж хачиг, шимэгч хорхойг устган, цусыг цэвэршүүлж, эрүүлжүүлдэг “Делтамон Пу-Рон” бүтээл, “Ай Түүлс” компанийн мэдээллийн эх үүсвэрийн аюулгүй байдлыг найдвартай хамгаалах үүрэгтэй “Дата төвийн бүтээгдэхүүн, үйлчилгээ”-нд тус тус олгож, дурсгалын цом 60...

Чуулганаар төсөвт тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы энэ долоо хоногийн пүрэв, баасан гарагийн хуралдаанаар нийт 11 хууль, тогтоолын төсөл хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Тухайлбал, Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 14 дүгээр дүгнэлт, Монгол Улсын 2019 оны төсөвт тавьсан Ерөнхийлөгчийн хориг нь хэлэлцэх асуудлын жагсаалтын эхэнд багтжээ. Мөн Нотариатын тухай, Шуудангийн тухай, Хэмжил зүйн тухай, Эрүүл мэндийн тухай, Онцгой албан татвараас чөлөөлөх тухай болон Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх...

Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Б.Батзориг, Д.Лүндээжанцан, Д.Оюунхорол, Б.Саранчимэг, Д.Тогтохсүрэн, А.Ундраа, Ц.Цогзолмаа, Ж.Энхбаяр нар Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачилснаа Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн барилаа. Хуулийн төслийн танилцуулгад: УИХ-аас 2018.06.21-ний өдөр баталсан Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар сум, дүүргийн Засаг дарга тухайн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн удирдлагыг...

АН-ын Улстөрийн зөвлөлөөс Засгийн газрыг огцруулахыг дэмжив

Ардчилсан намын Улстөрийн зөвлөл өнөөдөр хуралдаж У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрыг огцруулахыг дэмжих нь зүйтэй гэж үзсэн байна. Тус зөвлөлөөс Засгийн газрыг огцруулах асуудлаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд нэгдмэл байр суурь баримталж ажиллахыг чиглэл болгожээ.

Баруун бүсийн хувийн хэвшлийг дэмжих стратегийг танилцуулав

“Баруун бүсийн Хувийн хэвшлийг дэмжих стратеги” хэлэлцүүлэг төрийн ордонд боллоо. Хэлэлцүүлэгт ЗГХЭГ-ын удирдлага, Баян-Өлгий, Говь-Алтай, Ховд, Увс, Завхан аймгийн засаг дарга, ИТХ-ын дарга нар, Худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга, дээрхи аймгуудын худалдаа аж үйлдвэрийн танхимын төлөөлөгчид Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч, салбар хариуцсан яамдын мэргэжилтнүүд оролцож, бүс нутгийн хэмжээнд хувийн хэвшлийг хэрхэн хөгжүүлэх тухай стратеги, зарим судалгааны тайлантай танилцлаа. Монгол Улсын ЗГХЭГ-ын захиалгаар...

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах бичгийг өргөн барилаа

Д.Хаянхярваа нарын нэр бүхий 27 гишүүн Засгийн газрыг огцруулах албан бичгийг УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барилаа. Тэрбээр, “Бид Монголын ард түмний өмнө төрийг тогтвортой байлгах, иргэдийн амжиргааг дээшлүүлэх үүрэг хүлээсэн төрийн түшээд. Гэхдээ өнөөдөр МАН-ын даргын толгойлж буй энэхүү Засгийн газрыг огцруулах бичиг өргөн барьж байгаадаа иргэдээсээ хүлцэж үзэж байна. Бидэнд Монгол Улсын гэх ганцхан том эрх ашиг байх ёстой. Тиймээс ч энэхүү Засгийн газрыг огцруулах...

Хотын дарга С.Батболдыг огцруулах саналыг 23-нд хэлэлцэхээр болжээ

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал /НИТХ/-ын Тэргүүлэгчид өнөөдөр /2018.11.17/ хуралдаж, нийслэлийн ИТХ-ын ээлжит бус V хуралдааныг энэ сарын 23-нд хуралдуулахаар товлов. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх арвандүгээр сарын 12-ны өдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдыг огцруулах саналаа нийслэлийн ИТХ-д хүргүүлсэн. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32.4 -т заасны дагуу нийслэлийн ИТХ уг асуудлыг 15 хоногийн дотор хэлэлцэж, хариу хүргүүлэх...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
-18.9 ° C
-18.9 °
-18.9 °
71%
0kmh
5%
Баа
-10 °
Бям
-12 °
Ням
-15 °
Дав
-14 °
Мяг
-18 °
- Advertisement -

Шинэ мэдээ