-19.9 C
Ulaanbaatar
Лхагва, 12 сар 31, 2025

Улс төр

Өвөлжилтийн бэлтгэлийг хангуулахаар ажиллаж байна

Улсын онцгой комиссын ажлын хэсэг аймгуудын өвөлжилтийн бэлтгэлийг хангуулахаар ажиллаж байна. Улсын онцгой комиссын ажлын хэсэг энэ сарын 16-21-ний өдрүүдэд Архангай, Булган, Хөвсгөл, Орхон, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв аймгуудад өвөлжилтийн бэлтгэл хангуулах, үер усны хор уршгийг арилгах, авто зам, замын байгууламжид үүссэн эвдрэл гэмтлийг сэргээн засварлах, аймгуудын Онцгой комиссын үйл ажиллагаатай танилцах, үүрэг чиглэл, заавар зөвлөмж өгч нэгдсэн удирдлагаар хангахаар ажиллаж байна. Шадар сайд, Улсын онцгой комиссын...

ЗГХЭГ яамдад шалгалт хийж байна

Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай Засгийн газрын албан даалгаврын биелэлтийг шалгаж байна. Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатарын тушаалаар энэ сарын 14-ний өдрөөс эхлэн яамд, агентлаг, төрийн өмчит үйлдвэрийн газруудад ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэнгээр ахлуулсан шалгалтын ажлын хэсэг ажиллаж байна. Энэ нь Засгийн газрын 2017 оны 10 дугаар сард гаргасан албан даалгаврын биелэлтийг шалгах ээлжит шалгалтаас гадна төрийн албан хаагчид, тэр дундаа яамдын алба...

УИХ-ын гишүүн З.Нарантуяа Конрад-Аденауэр сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Улсын Их Хурлын гишүүн З.Нарантуяа Конрад-Аденауэр сангийн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд тус сангийн Европын холбоо болон олон улсын хамтын ажиллагааны ерөнхий газрын дарга ноён Др.Герхард Валерс, Монгол дахь Конрад-Аденауэр сангийн суурин төлөөлөгч Йоханн Фурманн, тус сангийн хөтөлбөрийн менежер С.Ганзаяа нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн З.Нарантуяа Конрад-Аденауэр сан Монгол Улсад албан ёсоор үйл ажиллагаа явуулж эхэлсний 25 жилийн ойн баярын мэндийг...

Япон улсад суух Элчин сайд Д.Батжаргалд Итгэмжлэх жуух бичиг гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсаас Япон улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Батжаргалд өнөөдөр Итгэмжлэх жуух бичиг гардуулаа. Монгол Улсаас Япон улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дамбадаржаагийн Батжаргал 1966 онд Улаанбаатар хотод төрсөн. 1989 онд МУИС-ийн Олон улсын харилцааны сургууль, 1995 онд Япон Улсын Токиогийн их сургууль, 2002 онд Япон Улсын Васедагийн их сургуулийг тус тус төгссөн, “Тэргүүн шадар”...

Ерөнхийлөгч Конрад Аденауэр сангийн төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа

ХБНГУ-ын Конрад Аденауэр сангийн Ерөнхий нарийн бичгийн орлогч бөгөөд Олон улсын хамтын ажиллагааны төв газрын дарга Др.Герхард Валерс Монгол Улсад ажлын айлчлал хийж байна. Конрад Аденауэр сан нь 1993 оноос эхлэн Монгол Улсад өөрийн суурин төлөөлөгчөө томилон ажиллуулж байгаа цорын ганц улс төрийн сан бөгөөд энэ жил хамтын ажиллагааны 25 жилийн ой тохиож байгаа юм. Энэ хүрээнд ноён Др.Герхард Валерс Монгол Улсад ажлын айлчлал...

Нөхөн болон дахин сонгуульд нийт 390 сая төгрөг зарцуулна

Сонгуулийн тухай хуулийн дагуу Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт явагдах Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгууль, аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн болон дахин сонгуулийг зохион байгуулахад шаардагдах төсвийг 390 633 135 /гурван зуун ерэн сая зургаан зуун гучин гурван мянга нэг зуун гучин тав/ төгрөг байхаар УИХ-аас баталж Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Засгийн газарт энэ оны зургадугаар...

ЗТХ-ийн дэд сайдаар Л.Халтарыг томилов

Засгийн газрын хуралдаанаар ЗТХ-ийн дэд сайдаар Л.Халтарыг томилж, үүрэгт ажилд нь оруулав. Ерөнхий сайд болон танхимын гишүүд салбарынхаа бүтээн байгуулалтын ажилд хариуцлагатай хандаж, хуулийн хүрээнд сахилга, дэг журмыг чанд сахиулж, төрийн албан хаагчдынхаа ёс зүйг дээшлүүлж, шуурхай ажиллахыг үүрэг болголоо. Лувсангийн Халтар нь 1965 онд Ховд аймгийн Дарви суманд төрсөн. ОХУ-ын Санкт-Петербургийн Зам харилцааны их сургуулийг Төмөр замын ашиглалтын инженер мэргэжлээр төгсч 1983 онд УБТЗ-д...

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрыг байгууллаа

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн санаачлагаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрыг байгуулах Засгийн газрын тогтоол гаргав. Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын хүний нөөцийг “Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төв”-өөс 35 ажилтныг төрийн захиргааны албанд шилжүүлж, ажлын чиг үүргийг өөрчлөх замаар бүрдүүлж мөн төсвийг шилжүүлэн зохицуулна. Аймаг, дүүрэгт тус агентлагийн чиг үүргийг аймаг, дүүргийн Хөдөлмөр...

ЗТХ-ийн дэд сайдаар Л.Халтарыг томилох саналыг дэмжжээ

МАН-ын удирдах зөвлөл хуралдаж ЗТХ-ийн дэд сайдыг томилох асуудлыг хэлэлцсэн байна. Уг хурлаас гаргасан шийдвэрийн талаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийлээ. Тэрбээр, “Өнөөдрийн хуралдаанаар ЗТХ-ийн дэд сайдыг томилох асуудал хэлэлцлээ. Хурлаар ЗТХ-ийн дэд сайдаар ажиллах боломжтой 7 хүний нэр яригдсан. Ингээд мэргэжлийн болон ажлын дадлага туршлага өндөртэй хэмээн үзэж “Улаанбаатар төмөр зам”-ын Тээвэрлэлт, хөдөлгөөн хариуцсан орлогч дарга Л.Халтарыг ЗТХ-ийн дэд сайдаар томилох...

Ерөнхий сайд БНСУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жон Жэ Намыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд “БНСУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсонд баяр хүргэж, амжилт хүсье. Монгол Улсад ажиллах хугацаанд Элчин сайд таны ажилд Монгол Улсын Засгийн газар болон Ерөнхий сайд миний зүгээс бүх талын дэмжлэг туслалцааг үзүүлж ажиллах болно” гэлээ. Мөн “Өмнөх Элчин...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
-19.9 ° C
-19.9 °
-19.9 °
77%
0kmh
1%
Пүр
-13 °
Баа
-11 °
Бям
-12 °
Ням
-14 °
Дав
-14 °
- Advertisement -

Шинэ мэдээ