-27.9 C
Ulaanbaatar
Лхагва, 12 сар 31, 2025

Улс төр

Ардчилсан намын гишүүд нөхөн сонгуульд оролцохыг дэмжлээ

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны IV хуралдаан 58.3 хувийн ирцтэйгээр Төрийн ордонд үргэлжилж байна. ҮБХ-ны IV хурлыг нээж, УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ үг хэлсэн юм. Хуралдаанд ҮБХ-ны гишүүдээс гадна УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн З.Нарантуяа, НИТХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Ц.Баатархүү, Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан нар оролцож байна. Өнөөдрийн хуралдаанаар Ардчилсан намын Үзэл баримтлалын шинэчилсэн...

Ажиллах болон амрах визийн талаар Австрали Улстай Санамж бичиг байгуулна

“Ажиллах болон амрах визийн тохиролцооны тухай Монгол Улс, Австрали Улсын Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын Санамж бичиг”-ийн төслийг хэлэлцэн дэмжив. Санамж бичигт ажиллах, амрах виз олгох, нэвтрэх, оршин суух, хөдөлмөр эрхлэх нөхцөл, бичиг баримт шаардах, иргэдийг буцаан шилжүүлэх, түдгэлзүүлэх, маргаан шийдвэрлэх зэргийг тусгасан байна. Визийн ангилалд хамрагдах хүсэлтэй иргэн нь дээд боловсролтой, эсвэл дээд сургуульд хамгийн багадаа хоёр жил суралцсан, англи хэлний IELTS-ийн 4.5 оноотой, онгоцны...

Японы өндөр технологийг ашиглах талаар санал солилцлоо

Монгол, Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойд зориулсан “Шизүкэ” буюу “Жудаг” үзэсгэлэнд оролцохоор ирсэн Японы парламентын төлөөлөгчдийн танхимын гишүүн Ясүхиса Шиозаки, Японы Ёс зүйн нийгэмлэгийн тэргүүн Ито Наоко тэргүүтэй албаны хүмүүс өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа. Уулзалтын эхэнд Японы парламентын төлөөлөгчдийн танхимын гишүүн Ясүхиса Шиозаки Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад хандан цаг гарган хүлээн авч уулзаж байгаад талархлаа илэрхийлэв. Мөн Японы баруун...

Засгийн газрын хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 08.00 цагт эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар нийт 20 гаруй асуудал хэлэлцэхээр товлосон байна. Тухайлбал, Тавантолгой-Гашуунсухайт болон Шивээхүрэн-Сэхээ боомтын төмөр замын асуудлыг хэлэлцэх аж. Мөн хэлэлцэх асуудлын жагсаалтад Багануурын 700 мВт-ын цахилгаан станцын төсөл багтжээ.

Монгол Улсын эрүүл мэндийн салбар дэлхийд өрсөлдөхүйц хэмжээнд хөгжсөн гэв

УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг өнөөдөр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн орлогч захирал Др.Касай Такеши тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Япон Улсын Засгийн газраас Др.Касай Такешиг ирэх онд болох ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирлын сонгон шалгаруулалтад нэр дэвшүүлээд байгаа юм. Уулзалтын эхэнд НББСШУБХ-ны дарга Ё.Баатарбилэг төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай зочлохыг уриад ДЭМБ-ын “Бүх нийтээр...

Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-ын Гуравдагч хөршийн худалдааны хуулийг бүрэн дэмжинэ

АНУ-ын Конгрессын нэр бүхий гишүүд 2018 оны долоодугаар сарын 26-ны өдөр Гуравдагч хөршийн худалдааны хуулийг хэлэлцүүлэхээр Конгресст өргөн барьсан юм. Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар Монголын оёмол, сүлжмэл бүтээгдэхүүн АНУ-ын зах зээлд татваргүй экспортлогдох, Монгол Улс-АНУ-ын хоорондох худалдаа нэмэгдэхээс гадна оёмол, сүлжмэл бүтээгдэхүүний салбарт монгол эмэгтэйчүүдийн ажлын байр олноор нэмэгдэнэ гэж үзэж байгаа юм. Энэхүү Гуравдагч хөршийн худалдааны хуулийн төслийг өргөн барьсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн...

ОУВС-ийн үнэлгээний баг ажиллаж эхэллээ

Өнөөдөр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар тэргүүтэй албаныхан ОУВС-аас томилогдсон ажлын хэсгийнхэнтэй уулзлаа. ОУВС-аас манай улсад хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтын хөтөлбөр”- ийн тавдахь шатны үнэлгээг тус ажлын хэсгийнхэн хийх юм. Уулзалтаар Монгол Улсын өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдал, ойрын хугацааны төлөв байдал, тулгамдаж байгаа асуудлуудын талаар дэлгэрэнгүй ярилцсан байна. Дэлхий дахины болон манай улсын гол түнш орнуудын худалдаа, бизнес, эдийн засаг, улстөрийн нөхцөл байлын талаар ч хөндөн ярилцав.

Л.Оюун-Эрдэнэ болон нэр бүхий гишүүдийг хууль зөрчсөн үйлдэлд хариуцлага тооцуулахаар АТГ-аас УИХ-д хандлаа

УИХ-ын гишүүн болон нэр бүхий гишүүд 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр УИХ-ын дарга М.Энхболдод хандаж гаргасан шаардлагын агуулгатай холбогдуулан Авлигатай тэмцэх газраас УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд хандан гомдол хүргүүллээ. Авлигатай тэмцэх газар хэрэг гомдлыг дангаараа бие даан шийдвэрлэж байгаа, улс төрийн нөлөөгөөр эрүүгийн хэргийг замхруулдаг, дарагдуулдаг мэтээр гүтгэн олон нийтэд мэдээлэх, УИХ-аас томилогддог албан тушаалтныг огцруулах, түүнийг томилсон УИХ-ын шийдвэрийг хүчингүй болгуулах...

ЗГХЭГ-ын дарга "Нээлттэй засгийн түншлэлийн V дээд хэмжээний чуулга уулзалт"-д оролцлоо

Гүрж Улсын Тбилиси хотноо 2018 оны 7 дугаар сарын 17-19-ний өдрүүдэд “Нээлттэй засгийн түншлэлийн V дээд хэмжээний чуулга” уулзалт болж, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга, Монгол Улсын Нээлттэй засгийн түншлэлийн удирдах зөвлөлийн тэргүүн Г.Занданшатар оролцлоо. Чуулга уулзалтыг нээж Олон Улсын НЗТ-ийн гүйцэтгэх захирал ноён Санжай Прадхан үг хэлсэн юм. Тэрээр үгэндээ Монгол Улсын сайн туршлагыг онцолж “100 орон иргэдийн оролцоог дэмжиж байна. Тиймээс, иргэдийн дуу...

Дарханы замыг өргөтгөн, шинэчлэх ажилд 60 сая ам.доллар зарцуулна

Улаанбаатар-Дархан чиглэлийн замын өргөтгөл шинэчлэл, Дархан-Алтанбулаг чиглэлийн замыг засварлахад Азийн хөгжлийн банк 60 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгоно. Зээлийн хэлэлцээрт Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмен нар гарын үсэг зурлаа. Манай улсыг хоёр хөрш оронтой автозамаар холбох “Бүс нутгийн автозамыг хөгжүүлэх, зам засвар” төслийн хүрээнд одоогийн байгаа замыг нэг метрээр өргөтгөн, огцом эргэлт, өгсөлт, уруу ихтэй, үзэгдэх орчин...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
-27.9 ° C
-27.9 °
-27.9 °
69%
0kmh
0%
Пүр
-13 °
Баа
-10 °
Бям
-13 °
Ням
-17 °
Дав
-15 °
- Advertisement -

Шинэ мэдээ