-26.9 C
Ulaanbaatar
Лхагва, 12 сар 31, 2025

Улс төр

Засгийн газрын "Хүндэт өргөмжлөл"- ийн эзэд тодорлоо

Ажил үйлс, хөдөлмөрөөрөө бусдыгаа манлайлсан салбар, салбарын төлөөлөл албан хаагчдыг жил бүр Монгол Улсын Засгийн газраас онцолж Засгийн газрын Хүндэт өргөмжлөл, цом, мөнгөн шагналаар шагнаж урамшуулдаг билээ. Энэ дагуу нэр бүхий таван иргэнийг Засгийн газрын тогтоолоор шагнасныг Төрийн ёслол хүндэтгэлийн танхимд өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх гардуулж өглөө. Засгийн газрын Хүндэт өргөмжлөл, цом, мөнгөн шагналаар Чулууны Анхбаяр Ховд аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх,...

Өргөдлийн байнгын хороо 237 өргөдлийг эцэслэн шийдвэрлэжээ

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооноос өнөөдөр 2018 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд хийсэн үйл ажилллагааныхаа талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Хэвлэлийн бага хуралд Байнгын хорооны дарга М.Оюунчимэг, Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Д.Сарангэрэл болон холбогдох албаны хүмүүс оролцсон. Ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын дарга, гишүүд, Байнгын хороодод нийт 7231 иргэний 1233 өргөдөл ирүүлснээс 113 буюу 9,2 хувь нь нийтийн эрх ашгийг төлөөлсөн, 1120 буюу...

Л.Энх-Амгалан: Намрын чуулган шинэ дэгээр хуралдана

Улсын Их Хурлын 2018 оны хаврын ээлжит чуулганы үйл ажиллагааны тайланг танилцуулахаар Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон нар өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Хэвлэлийн хурлын эхэнд Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан сэтгүүлчдэд энэ удаагийн ээлжит чуулганаар хууль тогтоох бүрэн эрхийнхээ хүрээнд Улсын Их Хурлын баталсан хууль тогтоомжуудын талаар танилцуулав. Ээлжит чуулганы хугацаанд эдийн засгийн...

Шадар сайд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын төлөөлөгчтэй уулзлаа

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин өнөөдөр Азийн сайд нарын II бага хуралд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг төлөөлөн хүрэлцэн ирсэн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Гамшгийн эрсдэлийг бууруулах асуудлаарх Тусгай төлөөлөгч Мами Мизуторитой уулзлаа. Шадар сайд “Монгол Улс Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлыг эх орондоо зохион байгуулж байгаа нь нэр төрийн хэрэг” хэмээгээд, бүс нутгийн 50 гаруй орны 3000 шахам төлөөлөгч оролцож...

УИХ-ын 2018 оны Хаврын ээлжит чуулган өнөөдөр хаалтаа хийнэ

УИХ-ын 2018 оны Хаврын ээлжит чуулган өнөөдөр хаалтаа хийнэ. УИХ-ын тухай хуулийн 15.1-д УИХ-ын намрын ээлжит чуулган 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 10-ны хооронд, хаврын ээлжит чуулган 4 дүгээр сарын 5-ны өдрөөс мөн оны 07 дугаар сарын 01-ний хооронд тус тус хуралдахаар тусгасан. Хэрэв ээлжит чуулганыг нээх, хаах өдрүүд амралт, баяр ёслолын өдөртэй давхацвал ажлын өдөрт шилжүүлдэг. Энэ жил 07 дугаар...

УИХ-ын гишүүн З.Нарантуяа Австралийн Элчин сайд Жон Лангтриг хүлээн авч уулзлаа

Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны дарга З.Нарантуяа өчигдөр Австрали улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жон Лангтриг хүсэлтээр нь хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд ноён Элчин сайд Австралийн Засгийн газар Монгол улстай уул уурхайн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх сонирхолтой, ялангуяа Монгол улсад хөгжиж эхлээгүй уул уурхайн түүхий эдэд суурилсан эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрүүдийг байгуулж, хөгжүүлэх хамтын ажиллагааг...

У.Хүрэлсүх: Хааны эрэлд сургууль бүс нутгийн итгэлцэл, нөхөрлөл, хамтын ажиллагааг өргөжүүлж байна

“Хааны эрэлд 2018” Энхийг дэмжих ажиллагааны Олон Улсын цэргийн хамтарсан сургууль Таван толгой цэргийн сургуулилтын баазад 14 хоног болж, өнөөдөр хааж байна.  16 дахь удаагийн Олон Улсын хамтарсан хээрийн сургуульд 26 улсын цэргийн бие бүрэлдэхүүн оролцов. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх  “Хааны эрэлд – 2018” Энхийг дэмжих ажиллагааны Олон Улсын цэргийн хамтарсан сургуулийг хааж хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Эрхэм хүндэт зочид, эрхэмсэг хатагтай,...

Х.Баттулга: Хүүхэд хамгааллын чиглэлээр шаардлага хүргүүлж, хэрэгжилт бүртэй биечлэн танилцана

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр буюу 2018 оны зургадугаар сарын 28-ны өдрийн УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанд оролцож, үг хэллээ. Хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: “УИХ-ын дарга, Ерөнхий сайд, эрхэм гишүүд Та бүхэнд УИХ-ын чуулганы үйл ажиллагаатай холбоотой үг хэлье. Хүүхэд багачуудын эрүүл, амьд явах эрх ноцтой зөрчигдсөн хэргүүд дараалан гарч, нийгмийг бухимдуулж, цочроож байгаа энэ үест та бүхэнд хандаж...

"60 тэрбум"-ын асуудлаар Нээлттэй сонсгол хийх албан бичиг хүргүүлнэ

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ "Нийтийн сонсгол хийх тухай" албан бичгийг УИХ-ын дарга М.Энхболдод өгөх болсон тухайгаа өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр тэрбээр, "Нийгэмд дуулиан болсон хэргүүд шийдэгдэхгүй, замхардаг нь иргэдийн төрд итгэх итгэлийг сулруулж байна. "Эрдэнэт" үйлдвэрийн 51 хувийг барьцаалж, Стандарт банкнаас зээл авсан, 2016 оны сонгуулийн үеэр гарсан "60 тэрбум"-ын асуудал зэргийг нэрлэж болно. АТГ-аас "60 тэрбум"-тай холбоотой асуудлыг шалгасан гэдгийг УИХ-ын даргын зөвлөх Б.Гүнбилэг...

Нөхөн сонгуулийг долдугаар сарын 1-нээс товлон зарлалаа

УИХ-ын сонгуулийн Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт УИХ-ын гишүүний нөхөн сонгуулийг долдугаар сарын 1-нээс товлон зарлаж, санал авах өдрийг 10 дугаар сарын 7-ноор тогтоолоо. УИХ-д Хэнтий аймгийн 42 дугаар тойргоос сонгогдон ажиллаж байсан Д.Гантулга өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх болж, энэ сарын 14-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар чөлөөлсөн. Тиймээс УИХ-ын сонгуулийн Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль явуулах шаардлага гарч, Сонгуулийн ерөнхий хорооноос “УИХ-ын гишүүний нөхөн...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
-26.9 ° C
-26.9 °
-26.9 °
76%
1kmh
0%
Пүр
-13 °
Баа
-10 °
Бям
-13 °
Ням
-17 °
Дав
-15 °
- Advertisement -

Шинэ мэдээ