Д.Эрдэнэбат: Тавантолгойг гадныханд худалдаж, хувьчлах шийдвэр гаргах гэж байгаа бол сая гаруй хувьцаа эзэмшигчдийн саналыг яаж авах юм
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Тавантолгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг хэлэлцэв. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат хувьцаа эзэмшигчдийн асуудлыг тодруулсан юм. Тэрбээр "Тавантолгой өнөөдөр ашигтай ажиллаж байгаа. Нүүрсний уурхайн технологийг монголчууд өөрсдөө ашиглаж, хэрэглэж чадаж байгаа. Тиймээс энэ компанийг гадныханд 30 хувь гээд хяналтын багцгүй IPO гаргаад, тэрийг нь худалдаж аваад илүү үр ашигтай ажиллана...
Ерөнхий сайд Дорноговь аймагт ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн орон нутагт ажиллах томилолт өнөөдөр эхэллээ. Тэрбээр танхимын гишүүн Зам Тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл болон бусад албаны хүмүүсийн хамтаар энэ сарын 20-с 23-нд Дорноговь аймгийн Сайншанд, Замын-Үүд, Алтанширээ сумдад ажиллана.
Монгол Улсын Ерөнхий сайдыг Дорноговь аймгийн Сайншанд сумын төв талбайд цэргийн хүрээний хүндэт харуул жагсан угтав.
Ерөнхий сайд Дорноговь аймгийн удирдлагууд, төрийн албан...
Чуулганаар 24 хууль, тогтоолын төсөл хэлэлцэнэ
УИХ-ын чуулганы ээлжит хуралдаан өнөөдөр 10.00 цагт хуралдаж, 24 хууль, тогтоолын төсөл хэлэлцэнэ.
Энэ долоо хоногийн чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтын эхэнд Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 09 дүгээр дүгнэлт, “Төрийн өмчөөс аймаг, нийслэлийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай” тогтоол, Улсын бүртгэлийн багц хуулийн төсөл багтжээ.
Мөн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны гүйцэтгэл, засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2017 оны төсвийн гүйцэтгэлийг батлах...
Нэг удаагийн хальсан уут хэрэглэхийг хориглох шийдвэр гарлаа
Өргөн хэрэглээний нэг удаагийн нийлэг уутыг 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс худалдаанд гаргах, хэрэглэхийг хориглолоо. Иргэд, импортлогчид эртнээс мэдээлэл авч, бэлтгэлээ хангах боломжийг бүрдүүлэх үүднээс жилийн өмнө дээрх шийдвэрийг гаргасан байна.
Дашрамд дурьдахад Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас “Цэвэрхэн наадацгаая” аян санаачилсан бөгөөд дээрх шийдвэр нь энэ хүрээнд хийх цогц ажлын нэг нь юм.
Нүүрсний тээвэрт үүссэн дарааллыг дахин бууруулна
Гашуунсухайт-Ганц модны хилийн боомтын нүүрсний тээвэрлэлтийг Тавантолгойн нүүрсний ордоос Гашуунсухайт боомт хүртэл, Тавантолгойн нүүрсний ордоос Цагаан хадны гаалийн хяналтын бүс хүртэл, Цагаан хадны гаалийн хяналтын бүсээс Гашуунсухайт боомт хүртэл гэсэн чиглэлээр явуулахаар өөрчлөв.
Цагаан хадны гаалийн хяналтын бүсийн талбайд нүүрс буулгах, ачих явцад байгаль орчинд учруулах сөрөг нөлөөг бага байхаар зохион байгуулалт хийж ажиллахыг холбогдох сайд нар, аймгийн Засаг даргад даалгав.
Засгийн газар өмнө нь шуурхай...
“Эрдэнэс Тавантолгой” компанийн 30 хүртэлх хувийг биржээр арилжаална
Тавантолгойн нүүрсний ордын эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, дэд бүтэц барьж байгуулах зорилгоор хэд хэдэн арга хэмжээ авахаар Засгийн газар төлөвлөж байна.
Энэ хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааны 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын Хөрөнгийн биржээр үе шаттай арилжиж шаардлагатай хөрөнгө оруулалт татах юм.
Мөн Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Оюутолгой-Ханги чиглэлийн тусгай зориулалтын автозам, Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төслийг шуурхай хэрэгжүүлж эхлэхээр боллоо.
Хөрш орнуудтай дамжин өнгөрөх тээвэр, угтуулан...
Д.Эрдэнэбат:Эрдэнэт үйлдвэрийн 49 хувь орж ирснээр Монголчууд юугаараа хохирсон юм бэ
35 дугаар телевизийн "Ам нээвэл" ярилцлагын нэвтрүүлэгт УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат оролцжээ.
https://www.youtube.com/watch?time_continue=1483&v=Z6xw8Gfv1lw
Л.Оюун-Эрдэнэ:Төрийн албанд мөнгө төлж орсон, хууль бусаар халагдсан бол 9310-6060 утас руу залгаарай
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг өнгөрсөн долоо хоногт түүнийг АТГ-аас дуудаж, Б.Хурцын асуудлаар нээлттэй сонсгол хийсэн талаар нь тайлбар авсан юм. Энэ үеэр тэрбээр АТГ-аас “60 тэрбум”-ын хэргийн талаар мэдээлэл авахыг хүссэн аж. Тэгвэл АТГ-аас түүнд “60 тэрбум”-ын хэргийн талаар хариу ирүүлсэн байна. Энэ талаар Төрийн ордонд тэрбээр мэдээлэл хийлээ.
Мэдээллийн эхэнд УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ "Би АТГ-т хандаж 60 тэрбумын хэргийн мөрдөн байцаалтын явцтай холбоотой тодруулга авахыг...
79 дүгээр сургуулийн захирал Ш.Болор-Эрдэнэд хуулийн арга хэмжээ авна
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 79 дүгээр сургуулийн хөлбөмбөгийн талбайн хаалга унаж 11 настай хүү амиа алдсан хэрэг энэ сарын 18-ны өдөр гарсан. Тэгвэл Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар уг асуудлын талаар хэлэлцэж 79 дүгээр сургуулийн захирал Ш.Болор-Эрдэнэд хуулийн арга хэмжээ авахаар болжээ. Түүнийг сургуулийн орчны аюулгүй байдлыг хангаагүй, хүүхдийг ялгаварласан ёс зүйгүй мэдэгдэл хийсэн гэж үзсэн байна. Засгийн газар амиа алдсан хүүгийн ар гэрээс уучлал хүсэж,...
Шадар сайд Хоргос чөлөөт бүсэд ажиллалаа
Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин тэргүүтэй ажлын хэсэг Бүгд Найрамдах Казахстан Улс, БНХАУ-ын хилийн хамтын ажиллагааны олон улсын Хоргос төвийн үйл ажиллагаатай өчигдөр танилцаж, дэлхийд анх түрүүн хоёр улсын санаачилгаар байгуулагдан амжилттай үйл ажиллагаа үйл явуулж буй тус чөлөөт бүсийн эрх зүйн орчин, үйл ажиллагааны зохицуулалт, тусгай дэглэм, төлөвлөлт, хөрөнгө оруулалт, хэтийн төлвийн талаар бүсийн захиргааны дэлгэрэнгүй мэдээлэл сонслоо.
2005 онд байгуулсан хоёр орны Засгийн...
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-19.9
°
C
-19.9
°
-19.9
°
77%
0kmh
1%
Пүр
-13
°
Баа
-11
°
Бям
-12
°
Ням
-14
°
Дав
-14
°
- Advertisement -








































