12.1 C
Ulaanbaatar
Бямба, 5 сар 4, 2024

Улс төр

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпин-тэй уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Узбекистан Улсын Самарканд хотноо ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцох үеэрээ Бүгд Найрамдах Хятад Ард Улс (БНХАУ)-ын дарга Ши Жиньпин-тэй уулзав. Хоёр орны Төрийн тэргүүн нар Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагаанд үнэлэлт өгч, цаашдын төлөв болон олон улсын харилцааны зарим асуудлаар санал солилцлоо.

Монгол, Орос, Хятад гурван улсыг холбосон төмөр замын төв коридорыг шинэчлэх, ТЭЗҮ-ийг эхлүүлэхээр тохиролцов

Монгол, Орос, Хятадын Төрийн тэргүүн нар уулзав Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдааны хүрээнд Монгол, Орос, Хятадын Төрийн тэргүүн нарын ээлжит зургаадугаар уулзалт Бүгд Найрамдах Узбекистан Улсын Самарканд хотноо 09 дүгээр сарын 15-ны өдөр болов. Талууд Монгол, Орос, Хятадын Эдийн засгийн коридорын хэрэгжилтийг эрчимжүүлэх, гурван талын хамтын ажиллагааны тодорхой...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Жан Мин-тэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдааны хүрээнд ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Жан Мин-ийг хүлээн авч уулзав. Монгол Улсын Ерөнхийлөгч энэ оны эхээр Жан Мин ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдсонд баяр хүргэж, цаашид  ШХАБ-тай харилцан ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа нотлов. Хоёр талын уулзалтын үеэр Монгол...

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Армида Алисжабана-г хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Самарканд хотноо ШХАБ-ын Дээд түвшний уулзалтад оролцох үеэрээ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд Ази, Номхон далайн Эдийн засаг, нийгмийн комисс /АНДЭЗНК/-ын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Армида Алисжабана-г хүлээн авч уулзав. Монгол Улсын Ерөнхийлөгч НҮБ, түүний системийн байгууллагууд нь Монгол Улсын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулдаг чухал түнш гэдгийг онцлон тэмдэглээд, цаашид хамтын...

Л.Оюун-Эрдэнэ: Жендэрийн тэгш байдлыг дэмждэг шинэ хандлагыг нийгэмд бүрдүүлэх нь чухал

Жендэрийн эрх тэгш байдлыг хангах, хэрэгжүүлэх нэгдмэл орчинг бүрдүүлэх  зорилготой “Оролцъё, төлөөлье” сэдэвт хэлэлцүүлэгт өнөөдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгагдсан жендэрийн эрх тэгш байдлыг хэрхэн хангах талаарх бодлого болон эмэгтэйчүүдийн улс төрийн оролцооны өнөөгийн байдлыг танилцууллаа. Тэрбээр, “Шинэ сэргэлтийн бодлого” бол нийгэмд шинэ хандлага, шинэ соёлыг дэлгэрүүлэхэд давхар чиглэгдэж байгаа. Эрчим хүч,...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ИБУИНХУ-ын Цог Жавхлант Хатан Хаан II Элизабеттай салах ёс гүйцэтгэх Төрийн ёслолд оролцоно

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022 оны есдүгээр сарын 19-ний өдөр Лондон хотноо болох Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Цог Жавхлант Хатан Хаан Хоёрдугаар Элизабеттай салах ёс гүйцэтгэх Төрийн ёслолд оролцоно. Тэрбээр Цог Жавхлант Хаан Гуравдугаар Чарльзтай мэндчилж, Монгол Улсын нэрийн өмнөөс Хааны гэр бүл болон Британийн ард түмэнд эмгэнэл илэрхийлж, хүндэтгэл үзүүлнэ.   Цог Жавхлант Хатан Хаантай салах ёс гүйцэтгэх Төрийн...

АЙЛЧЛАЛ: Монгол Улсын Ерөнхийлөгч ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүнүүдтэй гурван талт уулзалт хийнэ

Узбекистаны Самарканд хотод ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлдөх хуралдаанд оролцох Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 9 дүгээр сарын 15-ны өдрийн үдээс хойш ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нартай гурван талт уулзалт хийнэ. Гурван талт уулзалтын үеэр Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр, манай улсын нутаг дэвсгэрээр дамжуулан ОХУ-аас БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх хоолойн төсөл, төв коридороо...

Л.Оюун-Эрдэнэ: Иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хороо анхаарах ёстой

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Олимп, нийтийн биеийн тамир, спортын  Үндэсний хорооны бүрэлдэхүүнийг баталсан. Тус хороо 14 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд анхдугаар хуралдаанаа хийлээ.  Хуралд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож үг хэлэн, дараах асуудлаар чиглэл өглөө. Нэгдүгээрт, 2024 оны Парисын олимп, 2026 оны Италийн өвлийн олимп дөхсөн энэ үед олимпод оролцох Монголын баг тамирчдын бэлтгэлд анхаарал хандуулах шаардлагатай. Олимпод  бэлтгэх...

Мэргэжлийн хяналт Засгийн газрын харьяа байгууллагуудад хөндлөнгийн хяналт тавих агентлаг болно

Мэргэжлийн хяналтын байгууллагын чиг үүрэгт оруулахаар төлөвлөж буй өөрчлөлтийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр олон нийтэд танилцууллаа. МХЕГ 26 хяналт, 1 шалгалт, 1 лабораторийн үйл ажиллагааг хариуцдаг байна. Эдгээрээс 40 орчим хувийг мэргэжлийн холбоод, ТББ-уудаар гүйцэтгүүлэх боломжтой судалгаа гарсан байна. Харин хүнс, эрүүл мэнд зэрэг иргэний амь нас, эрүүл мэндтэй холбоотой салбарын хяналт шалтгалтыг 9-11 яаманд шилжүүлэх боломжтой гэдгийг ЗГХЭГ-ын...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Ш.Мирзиёев-тэй уулзав

Бүгд Найрамдах Узбекистан Улсад ажиллаж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх тус улсын Ерөнхийлөгч Шавкат Мирoмонович Мирзиёев-тэй албан ёсны уулзалт хийв. Албан ёсны уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч эртний түүхт Самарканд хотод зочилж, Узбекистан Улсын Ерөнхийлөгч Ш.Мирзиёев-тэй уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлж, ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын ээлжит зөвлөгөөнийг амжилттай зохион байгуулж байгаад баяр хүргэж, өндөр амжилт хүсэв.
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
12.1 ° C
12.1 °
12.1 °
30%
2kmh
0%
Ням
13 °
Дав
19 °
Мяг
23 °
Лха
11 °
Пүр
12 °
- Advertisement -

Шинэ мэдээ