Банкууд зээл олголтыг дэмжих шаардлагатай байна
Монголбанкнаас Зээлийн батлан даалтын санг идэвхжүүлэх замаар банкууд зээл олголт, экспортыг дэмжих шаардлагатай байна.
Энэ талаар УИХ-ын дарга Г.Занданшатар банкны салбарын төлөөллийг хүлээн авч уулзах үеэр онцолж, банкууд ашгийн хувиа багасгаж, зардлаа танах, зорилтот бүлгийн зээлийн хугацааг чөлөөлөх, хөнгөлөх үйл ажиллагааг хэрэгжүүлэх чиглэл өглөө.
Тэрээр, уулзалтын эхэнд шинэ коронавирусний нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөллийг судлах, авч хэрэгжүүлэх чиглэлээр дүгнэлт гаргах ажлын 4 хэсэг Эдийн засгийн, Төсвийн,...
Төрийн аудитын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барилаа
Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан, С.Бямбацогт, Д.Оюунхорол, Я.Санжмятав. Б.Чойжилсүрэн, Т.Аюурсайхан нар Төрийн аудитын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт (2020.03.27) өргөн барилаа.
Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн агуулга, үзэл санаанд холбогдох хууль тогтоомжийг нийцүүлж, эрх зүйн шинэтгэлийг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд төрийн санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх, татвар болон татварын бус орлого, байгалийн баялгийн ашиглалтаас бүрдсэн нийтийн өмчийг зохистойгоор...
У.Хүрэлсүх: Засгийн газраас 5 их наяд төгрөгийн долоон арга хэмжээ хэрэгжүүлнэ
Эдийн засгийг дэмжих чиглэлээр хариу арга хэмжээ авна
Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргав
Эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан авч хэрэгжүүлэх арга хэмжээ, Өндөржүүлсэн бэлэн байдлын үед боловсролын салбарт тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зарим арга хэмжээний тухай тогтоолын төслүүдийг хэлэлцэн шийдвэрлэж, 2019 оны байдлаар Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, Монгол Улсын эдийн...
Улсын Их Хурал хаврын чуулганаа цахимаар зохион байгуулна
Монгол Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулган хуулийн дагуу дөрөвдүгээр сарын 6-нд эхэлнэ. Корона вирусийн цар тахал дэлхий дахиныг түгшээж, Монгол Улсад өндөржүүлсэн бэлэн байдал тогтоосонтой холбоотойгоор хаврын чуулганыг цахим хэлбэрээр явуулахаар УИХ-ын дарга Г.Занданшатар шийдвэр гаргаад байна. Цахимаар хуралдах бэлтгэлийг хангах ажил Улсын Их Хурлын Тамгын газарт өрнөж эхэлжээ.
Одоогоор чуулганы нээлтийг 4-5 танхимд зэрэг явуулах, Нэгдсэн хуралдаан болон Байнгын хороо, Ажлын хэсгийн хуралдааныг...
Биокомбинат УТҮГ-ыг шинэчилнэ
Монгол Улсын Засгийн газраас “Биокомбинат” УТҮГ-ыг шинэчлэх нь зүйтэй хэмээн үзэж, Унгар улсын Засгийн газартай Санхүүгийн хамтын ажиллагааны ерөнхий хөтөлбөрийн тухай хэлэлцээрийг анх 2016 онд байгуулж, төслийн төсөвт өртгийг нийт 25 сая ам.доллараар тогтсон. Улмаар 2019 онд төслийн төсөвт өртгийг 57 сая ам.доллар болгон нэмэгдүүлж, зээлийн хэлэлцээрийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулсныг батламжилж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар болон Унгар Улсаас Монгол улсад суугаа элчин сайд Михай...
Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын сонгуулийг хойшлуулах нь зүйтэй гэж үзэв
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ард түмэндээ хандан уриалга гаргалаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр ард түмэндээ хандан зургаан зүйл бүхий уриалга гаргалаа.
УРИАЛГАД:
“Сүүлийн үед коронавирусний тахал, нефтийн үнийн уналт, дэлхийн санхүүгийн зах зээлийн уналтаас үүдэн эдийн засагт даяар хямрал нүүрлэн ирлээ гэж дэлхийн бараг бүх эдийн засагчид дүгнэж, Засгийн газрууд нүүрлэн буй хямралын цохилтыг зөөлрүүлэх, даван туулахад бүхий л хүч анхаарлаа тавьж эхлэв.
Бидний мэддэг, дасал болсон...
COVID-19 –аас урьдчилан сэргийлэх арга хэмжээнд ОУ-ын байгууллагуудаас санхүүгийн дэмжлэг авна
Манай улс “COVID-19- аас урьдчилан сэргийлэх , хариу арга хэмжээ авах бэлэн байдлыг хангах” төлөвлөгөөний хүрээнд Дэлхийн банк, Олон Улсын хөгжлийн ассоциаци, Олон Улсын сэргээн босголт, хөгжлийн банктай зээлийн хэлэлцээрүүд хийх нь зүйтэй гэж Засгийн газар үзэн УИХ-ын холбогдох байнгын хороодтой зөвшилцөхөөр тогтов.
Шинэ коронавируст /COVID-19/халдвартай тэмцэхэд зориулан Дэлхийн банкнаас шаардлагатай орнуудад 14.0 тэрбум ам.долларын санхүүжилт олгохоор шийдвэрлэжээ. Монгол Улс эрүүл мэндийн салбарт нэн шаардлагатай...
Газрын нэгдмэл сангийн цахим системийг орон даяар нэвтрүүллээ
Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системийг хэрэглээнд нэвтрүүлэх тухай Засгийн газрын тогтоолыг батлав. Үүнд газар зохион байгуулалтын төлөвлөгөөний цахим систем, үнэлгээ, татвар, төлбөрийн, газрын кадастрын мэдээллийн систем, газрын мониторингийн сүлжээ багтах юм.
Газрын нэгдмэл сангийн удирдлагын цахим системийг үндсэн 14 серверт өгөгдлийн сангийн зохион байгуулалтыг хийж, техникийн болон хөгжүүлэлт, туршилтын ажлыг хийсэн бөгөөд төрийн байгууллагууд эрх, үүргийн дагуу хэрэглээнд нэвтрүүлэхэд бэлэн болсон.
Энэхүү системийг төрийн...
Засгийн газрын ээлжит хуралдаанаар ажлын байрыг хадгалж үлдэх асуудлаар хэлэлцэнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 08.00 цагт эхэлж, 23 асуудал хэлэлцэж байна.
Хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтын эхэнд Барилга хүлээн авах, дуусаагүй барилга шилжүүлэх тухай, Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Санхүүгийн хамтын ажиллагааны ерөнхий хөтөлбөрийн тухай Монгол, Унгар Улсын Засгийн газрын хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэх “Биокомбинат” УТҮГ-ын шинэчлэлийн төслийн тусгайлсан зээлийн хэлэлцээрийн төсөл багтжээ.
Мөн хуралдаанаар COVID-19-аас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ...
АН-ын зөвлөлөөс УИХ-ын дарга, Ерөнхий сайдад шаардлага хүргүүллээ
УИХ дахь АН-ын зөвлөлөөс “COVID-19” халдварын улмаас айл өрх, улсын эдийн засагт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх шаардлагыг УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт хүргүүллээ.
Шаардлагад 2020 оны төсөвт тодотгол хийж, нэг их наяд төгрөгтэй Эрсдэлийн сан байгуулах, хувийн хэвшилд ажиллаж буй иргэдийн орлого, цалингийн хэмжээг бууруулахгүй байх, өргөн хэрэглээний импортын барааны татварыг чөлөөлөх асуудлыг тусгажээ.
Мөн үндэсний үйлдвэрлэгчдээ бага хүүтэй зээлээр дэмжих, томоохон компаниудын бага...
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-26.9
°
C
-26.9
°
-26.9
°
76%
1kmh
5%
Лха
-7
°
Пүр
-7
°
Баа
-19
°
Бям
-23
°
Ням
-15
°
- Advertisement -
































