-14.9 C
Ulaanbaatar
Мягмар, 12 сар 16, 2025

Улс төр

Цагааннуур, Алтанбулаг боомтыг түр хугацаанд бүрэн хаана

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар, Цагааннуур, Алтанбулаг боомтоор ямар ч иргэн нэвтрүүлэхгүй, түр хаах шийдвэр гаргасныг Шадар сайд, УОК-ын дарга Ө.Энхтүвшин мэдээлэв. Хилийн чанадад байгаа монгол иргэдийг Цагааннуур болон Алтанбулаг боомтоор хүлээн авч байсан. Гэвч тус боомтоор орж ирсэн иргэдийг тусгаарлах байрны хүрэлцээ хангалтгүй байгаа тул дээрх хоёр боомтыг түр хаахаар шийдвэрлэжээ. Ингэхдээ, Цагааннуур боомтыг маргааш оройны 23 цагаас хаах юм байна. Харин Алтанбулаг боомтыг ирэх...

УИХ-ын дарга Г.Занданшатарын шинжилгээний хариу "сөрөг" гарчээ

УИХ-ын дарга Г.Занданшатар "COVID-19"-ийн шинжилгээг энэ сарын 10-нд өгсөн бөгөөд хариу нь "сөрөг" буюу халдваргүй хэмээн гарчээ. УИХ-ын дарга Г.Занданшатар энэ сарын 6-нд ДЭМБ-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгч, Монгол Улсад үйл ажиллагаа явуулахаар ирсэн ХБНГУ-ын “ASB” байгууллагын төлөөлөгчийг хүсэлтийнх нь дагуу хүлээн авч уулзсан. “ASB”-гийн төлөөлөгч энэ сарын 2-нд “Аэрофлот”-ын онгоцоор Монголд ирсэн бөгөөд хамт зорчсон франц иргэнээс "COVID-19" илэрсэн юм. Иймд УИХ-ын дарга...

Ф.Мэрлин: Франц улсын иргэн COVID-19 халдварын анхны тохиолдлыг авчирсанд маш их харамсаж байна

Монгол Улсын Шадар Сайд Ө.Энхтүвшин өнөөдөр Бүгд найрамдах Франц улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Филипп Мэрлинийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Элчин сайд Филипп Мэрлин “Юуны түрүүнд Монголд Улсад COVID-19 халдварын анхны тохиолдлыг авчирсан хүн нь Франц Улсын иргэн байгаад маш их харамсаж байна. Надаар дамжуулан Франц улсын Засгийн газар, Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комисс, Эрүүл мэндийн яаманд талархал илэрхийлснийг уламжилж байна....

Засгийн газар, Улсын Онцгой комиссоос өгсөн чиглэлийн дагуу мэдээллийг нэг урсгалаар өгнө

Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссын /2020.03.11/ хуралдаанаас өгсөн чиглэлийн дагуу Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооноос иргэдийг зөвхөн доор нэр дурдсан албаны эх сурвалжуудаас өгсөн үнэн бодит мэдээллээр хангаж ажиллахыг телевиз, радио, веб сайтын үйлчилгээ эрхлэгчдэд анхааруулж, анхааруулга хүргүүлжээ. Тодруулвал Монгол Улсад шинэ коронавирусын халдвар бүртгэгдсэнтэй холбоотойгоор худал, ташаа мэдээлэл олноор түгээгдэж иргэдийг бухимдуулж, төөрөгдүүлэх хандлага ажиглагдаж, түүнийг дагасан олон сөрөг асуудал үүсч...

Хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдээ тусгай хуваарийн дагуу татаж авна

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өгсөн чиглэл, Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу БНСУ, Япон, Европын болон бусад улсад байгаа, хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдээ ойрын хугацаанд Москва, Стамбул хотоор дамжуулан татаж авна. Эхний ээлжинд өндөр настан, жирэмсэн болон нялх хүүхэдтэй, хөгжлийн бэрхшээлтэй, мэс засалд орсон хүмүүсийг “МИАТ” компанийн онгоцоор авчрах юм. Зам, тээврийн хөгжлийн яамны мэдээллээс үзвэл нийт 1000 гаруй иргэнийг дөрвөн удаагийн нислэгээр авчрах төлөвтэй...

“Тэнгэрийн тойрог”, “Дүүжин тээвэр” төсөл хэрэгжүүлнэ

“Тэнгэрийн тойрог” төслийг “зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх” нөхцөлөөр хэрэгжүүлэх болов. Концесс олгох уралдаант шалгаруулалтыг холбогдох хууль, журмын дагуу явуулахыг Үндэсний хөгжлийн газарт даалгалаа. Газраас 6-12 метр өндөрт, 13 км урт, хоёр урсгал бүхий дөрвөн эгнээтэй замыг 100 айл-Сансарын аюулгүйн тойрог-Зүүн дөрвөн зам-Нарантуул-Дүнжингарав-Үндэсний цэцэрлэгт хүрээлэн-120 мянгат-Хан-Уул дүүрэг- Нарны гүүр-Баруун дөрвөн зам-Гэсэр сүм-100 айл чиглэлд, тойрог хэлбэрээр барихаар төлөвлөжээ. Мөн Их тойруугийн есөн уулзварт орох, гарах 27 цэг...

Жирэмсэн болон 12 хүртэлх насны хүүхэдтэй эмэгтэйд цалинтай чөлөө олгоно

Улсын онцгой комисс (УОК)-оос жирэмсэн болон 12 хүртэлх насны хүүхэдтэй эмэгтэйг гэрээсээ ажиллах нөхцөл боломжоор хангах, цалинтай чөлөө олгох зэрэг арга хэмжээ авахыг төрийн болон нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, хуулийн этгээдийн удирдлагад даалгав. "COVID-19" тархахаас сэргийлэх зорилгоор гаргасан энэхүү шийдвэрийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар хэрэгжүүлж, 12 хүртэлх насны хүүхэдтэй эмэгтэй болон 50-иас дээш настай ажилтнууддаа цалинтай чөлөө олгосон байна.

Засгийн газар ээлжит бусаар хуралдана

Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, европын орнуудаас ирэх, очих нислэгийг цуцлах эсэхийг хэлэлцэнэ. Энэ талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ц.Ганзориг, “Монгол Улсад ажилладаг 57 настай франц иргэнээс авсан эхний шинжилгээгээр “COVID-19” илэрлээ. Тухайн иргэн франц руу буцаад 14 хоноод ирсэн байна. Францад амьдардаг хотод нь “COVID-19”-ийн нэг тохиолдол бүртгэгдээд байсан юм билээ. Францаас ирсэн даруйд нь Монголын эрүүл мэндийн байгууллагаас...

Монгол Улсад “COVID-19” халдварын анхны тохиолдол бүртгэгдлээ

Монгол Улсад “COVID-19” халдварын анхны тохиолдол бүртгэгдсэн талаар Шадар сайд, УОК-ын дарга Ө.Энхтүвшин хэвлэлийн бага хурал хийхдээ онцлов. УОК өнөөдөр 6.00 цагт хуралдаж, дээрх асуудлыг хэлэлцсэн байна. Москва-Улаанбаатарын онгоцоор энэ сарын 2-нд Монгол Улсад ирсэн Францын иргэн энэ сарын 7-ноос халуурч эхэлжээ. Улмаар эхний шатны шинжилгээгээр "COVID-19" илэрсэн бөгөөд Дорноговь аймагт тусгаарласан байна. Удахгүй дахин шинжилгээ хийж баталгаажуулна гэдгийг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл мэдээллээ. Тэрбээр, “ХӨСҮТ-ийн...

БНСУ, Япон, Эрхүү, Улаан-Үдийн нислэгийг зогсоосон хугацааг сунгав

Улсын онцгой комисс /УОК/ /2020.3.8/ хуралдаж, тодорхой асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа. Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин: “Байдал амаргүй байна. Дэлхийн 99 оронд "COVID-19"-ийн халдвар дархаж, өвчилсөн хүмүүсийн тоо нэмэгдсээр байна. Тиймээс бид тайвширч болохгүй. Хийж буй ажлаа сайжруулж, сонор сэрэмжээ сайжруулах шаардлагатай байна. Тусгаарлах байр олныг гаргасан. Одоогоор 500 орчим хүн тусгаарлах байранд байна” гэлээ. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл: “УОК-ын ес дэх хурал боллоо. Шадар сайд...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
broken clouds
-14.9 ° C
-14.9 °
-14.9 °
66%
0kmh
75%
Лха
-8 °
Пүр
-7 °
Баа
-19 °
Бям
-21 °
Ням
-15 °
- Advertisement -

Шинэ мэдээ