Үндэсний Шилдэг бүтээлийн эздийг тодруулав
Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор Үндэсний өв соёл, түүх уламжлалыг илэрхийлсэн шилдэг бүтээлийн уралдааныг Сар шинийн баярын өдрүүдийг тохиолдуулан зарласан билээ.
Уралдааны дүн гарч, шилдгээр шалгарсан уран бүтээлчид, телевиз, радиогийн хамт олны шагналыг өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх гардуулав.
Үндэсний шилдэг хөтөлбөртэй телевизээр “UBS” телевиз шалгарч өргөмжлөл, цом, 100 сая төгрөгийн мөнгөн шагнал хүртлээ. Шилдэг хөтөлбөртэй радиогоор “Дэлхийн Монголчууд MGL RADIO 88,3” шалгарч, 20...
Хот, тосгоны зөвлөлийн сонгуульд улс төрийн нам оролцохыг хориглоно
Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг дагалдан 30 орчим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах учиртай. Тэдгээр хуулиудын төслийг боловсруулах, Улсын Их Хурлаар хэлэлцүүлэх бэлтгэлийг хангах үүрэг бүхий ажлын хэсгүүд Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганы завсарлагаар ажиллаж байна.
Улсын Их Хурлын даргын захирамжийн дагуу Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэнгээр ахлуулан байгуулсан төвлөрлийг сааруулах, орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх эрх зүйн орчныг судалж дүгнэлт...
Хандивын дансанд 227 сая төгрөг төвлөрчээ
Шинэ коронавирусын халдварт өвчний эрсдлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд урлаг спортын зүтгэлтнүүд, аж ахуй нэгжүүд болон иргэд сайн дурын үндсэн дээр Улсын Онцгой комиссын үйл ажиллагааг дэмжин бэлэн мөнгө, бараа материалын хандив өгч, дэмжлэг үзүүлсээр байна.
Өнөөдөр “Хурд” хамтлагийн гишүүд гурван сая төгрөгийн бэлэн мөнгөний хандив өргөж, 03 дугаар сарын 08-нд "Буцааж нэхэхгүй хайр" тоглолтоо хийж, “Монгол HD” телевизийн эфирээр шууд дамжуулахаас гадна цахим хэлбэрээр...
Экспортыг энэ сарын 15-нд эхлүүлэхээр болов
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын Олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг мэдээлэл өгөв.
Тэрбээр "УОК-ын энэ удаагийн хурлаас орон нутгийн замыг 2020 оны гуравдугаар сарын 3-ны мягмар гарагийн өглөөний 06.00 цагт нээхээр болсон. Харин замын хяналт шалгалтын үзлэг нэмэгдэж, өндөржүүлсэн хяналт хэвээр байх болно. Иймд иргэд онцын шаардлагагүй бол хот хооронд зорчихгүй байх хэрэгтэй. Албаны хүмүүсийн тавьсан шаардлагыг шууд хүлээн авч биелүүлэх...
Дипломат төлөөлөгчийн газрууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
Гадаад харилцааны яам дэлхийн 80 орчим улсад байгаа 190 гаруй мянган монгол иргэнээ бүртгэх, Шинэ коронавирусийн халдвараас сэргийлэх зөвлөмж өгөх, байгын холбоотой байхад онцгой анхаарч байна.
Ялангуяа БНХАУ, БНСУ, Япон, Итали, ОХУ болон Европын орнуудад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудыг өндөржүүлсэн бэлэн байдалд оруулж, заавар, чиглэл өгч байна. Европын орнуудад Монгол Улсын 50 мянга гаруй, БНСУ-д 48 мянга гаруй, Япон Улсад 14 мянга орчим иргэн амьдарч...
УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог хуралдуулах санал хүргүүлэв
УИХ дахь АН-ын зөвлөл өнөөдөр хуралдаж, эдийн засагт үүсэж болзошгүй эрсдэлийг хохирол багатай даван туулахад бэлэн байх үүднээс Эдийн засгийн байнгын хороог хуралдуулах саналыг УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлэхээр шийдвэрлэжээ.
Мөн Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд дараах саналыг хүлээн авч яаралтай ажил зохион байгуулж хариу ирүүлэхийг хүссэн байна.
"Эрсдэлээс хамгаалах зорилгоор Монгол Улсын нэгдсэн төсөвт тодотгол хийх шаардлага байгаа эсэх талаар УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд...
БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзав
Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин ноён БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсон ноён Чай Вэньруйг хүлээн авч уулзан баяр хүргэж, ажлын амжилт ерөөв.
Монгол улсыг мэддэг туршлагатай дипломатч хүн томилогдон ирсэнд баяртай байна гээд томилолтын хугацаанд нягт хамтран ажиллахаа илэрхийллээ. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа түүхэн дэх хамгийн сайн үедээ байна. Хоёр талын хооронд шийдвэрлэгдээгүй, маргаантай асуудал, зөрчил байхгүй. Дээд, өндөр...
Говь-Алтай аймгийн Засаг даргыг ажлаас нь чөлөөллөө
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр/2020.02.21/ Говь-Алтай аймгийн Засаг дарга Ванчигийн Рэнцэндоржид хариуцлага тооцож, үүрэгт ажлаас нь чөлөөллөө.
В.Рэнцэндорж нь сахилга хариуцлага дэг журмыг чангатгах Засгийн газрын албан даалгавар, төрийн албаны тухай хууль, төрийн албан хаагчийн ёсзүйн дүрмийг ноцтой зөрчиж ажлын байрандаа архи, согтууруулах ундаа хэрэглэсэн нь хуулийн байгууллагын шалгалтаар тогтоогдож, өөрийн биеэр хүлээн зөвшөөрсөн тул Ерөнхий сайд ажлаас нь чөлөөлөх захирамж гаргалаа.
Иймд Говь-Алтай аймгийн...
Ерөнхий сайд мэргэжлийн хяналтын байгууллагад ажиллалаа
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэргэжлийн хяналтын байгууллага дээр ажиллаж, 21 аймаг, 26 хилийн боомтод ажиллаж буй мэргэжлийн хяналтын байгууллагын 2200 орчим ажилтан албан хаагч, бие бүрэлдэхүүнтэй цахим видео хурал хийж, үүссэн нөхцөл байдал, цаг үеийн асуудлаар үүрэг чиглэл өглөө.
Тэрээр, шинэ коронавирүстэй холбоотой үүссэн энэ нөхцөл байдалд мэргэжлийн хяналтын байгууллага тэргүүн эгнээнд төрийн бусад мэргэжлийн байгууллагуудтай нягт хамтран ажилласны дүнд шинэ коронавирүс COVID-19 өнөөдрийг...
Улс, хот хоорондын авто болон төмөр замын хөдөлгөөнийг хоёрдугаар сарын 23-ны 08:00 цагаас 27-ны 08:00 хүртэл зогсоох шийдвэр гаргалаа
Улсын Онцгой комиссын 2020 оны тавдугаар хуралдаан боллоо. Хурлаар Шинэ коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах чиглэлээр Улсын Онцгой комиссоос авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл сонсч, зорчигч, иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлахтай холбогдуулан хийх зохион байгуулалт, Цагаан сарын баярын өдрүүдээр улс, хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөнийг хязгаарлах эсэх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэн шийдвэр гаргалаа.
Шинэ коронавирусын эрсдлээс урьдчилан сэргийлж, улс...
Цаг агаар
Ulaanbaatar
scattered clouds
-21.9
°
C
-21.9
°
-21.9
°
84%
1kmh
40%
Пүр
-6
°
Баа
-19
°
Бям
-22
°
Ням
-16
°
Дав
-13
°
- Advertisement -
































