УИХ-ын дарга Г.Занданшатар: Эмэгтэйчүүдийн эдийн засгийн эрх чөлөө, тэгш эрхийг хангахад банк, санхүүгийн салбарын оролцоо, манлайлал чухал
“Санхүү, банкны эмэгтэйчүүд” төрийн бус байгууллага, Сангийн яам, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын банкны холбоо хамтран Улсын Их Хурлын даргын ивээл дор хоёр жил тутам зохион байгуулдаг чуулга уулзалт өнөөдөр (2023.09.18) Төрийн ордонд болж байна.
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийг хүчирхэгжүүлэх, тэдний нийгэм, эдийн засагт эзлэх байр суурь, шийдвэр гаргах түвшний оролцоо, манлайллыг төгөлдөржүүлэхэд туслах, харилцан мэдээлэл, туршлага солилцох, сайн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганд оролцоно
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2023 оны 09 дүгээр сарын 19-23-ны өдрүүдэд АНУ-ын Нью-Йорк хотноо ажиллаж, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцоно.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэл “Итгэлцлийг сэргээж, дэлхийн эв нэгдлийг дэвжээх нь: Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр болон Тогтвортой хөгжлийн зорилгуудын хэрэгжилтийг бүх нийтийн энх тайван, хөгжил цэцэглэлт, ахиц дэвшлийн...
Ерөнхий сайд Архангай аймгийн нэгдсэн эмнэлгийн барилгын явц, шинэ суурьшлын бүсийн төлөвлөлттэй танилцлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн орон нутаг дахь томилолт Архангай аймагт үргэлжилж байна. Энэ үеэрээ тус аймагт шинээр баригдаж буй 300 ортой нэгдсэн эмнэлгийн барилгын явцтай танилцлаа.
Амбулатори, хэвтэн эмчлүүлэгчдийн хэсэг, хүчилтөрөгчийн болон дизель станцын барилга зэрэг найман блокоос бүрдсэн орчин үеийн эмнэлгийн стандартын шаардлагад нийцсэн иж бүрэн барилгыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 25.2...
Хиймэл оюун ухаанд суурилсан эрт илрүүлэг, үзлэг оношилгооны “NURA-Монгол” төв нээлтээ хийлээ
Хиймэл оюун ухааны технологид суурилсан эрт илрүүлэг, үзлэг оношилгооны “NURA-Монгол” төв өнөөдөр нээлтээ хийлээ. Жилд 30 мянган хүнд үйлчлэх боломжтой “NURA Монгол” төвийг “Таван богд групп” нээж байна.
Нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, үг хэлэв. Тэрбээр Засгийн газраас хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд төр хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлж, аялал жуулчлал, авто зам, эрүүл мэнд,...
Г.Занданшатар: Номоос өнгөрснийг ч мэдэж чадна. Ирээдүйгээ ч зөгнөж харж чадна. Иймээс илүү их уншъя!
Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулагддаг “Илүү их уншъя” уриатай 34 дэх удаагийн номын баяр есдүгээр сарын 15-ны өдөр Жанжин Д.Сүхбаатарын талбайд эхэлсэн. Гурван өдөр болох Үндэсний номын баярын нээлтийн үйл ажиллагаа (2023.09.16) болж, Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар оролцлоо.
Тэрбээр хэлсэн үгэндээ энэ жилийн номын баяр хэд хэдэн онцлогтой болж буйг дурдав. Улсын дарга Г.Занданшатар хэлэхдээ, Монгол үндэсний номын баяр хүрээгээ...
Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс ирэх хоёр жилд экспортын таван гарцтай болно
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сэлэнгэ аймагт ажиллах үеэрээ Алтанбулаг боомтын өргөтгөл шинэчлэл, Алтанбулаг чөлөөт бүсийн үйл ажиллагаатай танилцлаа.
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн хүрээнд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр тус боомтыг өргөтгөж шинэчилж байна. Энэ хүрээнд зорчигч тээврийн 19, ачаа тээврийн 18, дэд бүтцийн таван барилга, иж бүрэн инженерийн шугам сүлжээ, 6.000 м2 ногоон байгууламж, тусгаарлах зурвас бүхий дөрвөн...
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Куба Улсын удирдагч асан Раул Кастро Рустай уулзлаа
Бүгд Найрамдах Куба Улсад Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийн дээд түвшний уулзалтад оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Кубын удирдагч асан Раул Кастро Рустай уулзав.
Монгол Улсын Ерөнхийлөгч түүний 1970 онд манай улсад айлчлах үеэр татуулсан гэрэл зургийг дурсгахад тэрбээр Монголд өнгөрүүлсэн мөчүүдээ дурсан элэгсэг дотно яриа өрнүүлэв.
Тэрбээр ирэх онд Бүгд Найрамдах Куба Улсын...
Парламент хоорондын хамтын ажиллагааг ахисан түвшинд хүргэхээр санал солилцов
УИХ-ын дарга Г.Занданшатар БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүн, Үндэсний Ассамблей дахь Ардчилсан Намын бүлгийн дарга Паг Гуан Унтэй уулзлаа.
УИХ-ын дарга Г.Занданшатар БНСУ-д ажиллах хугацаанд “Номхон далай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалтад оролцож, БНСУ-ын Үндэсний Ассамблейн хуралдааны дэг, мэтгэлцээний зарчим, парламентын хяналт шалгалтын явцыг судлаж байгаагаа уулзалтын үеэр дурдав.
Тэрбээр, УИХ-аас парламентын ардчиллыг бэхжүүлэх, төгөлдөржүүлэх хүрээнд эрх зүйн шинэчлэл хийж, Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан. Энэ хүрээнд УИХ-ын гишүүдийн...
Эстони улсын холбогдох байгууллагуудтай хамтран Монгол Улсын цахим шилжилтийг эрчимжүүлнэ
Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал тэргүүтэй төр, хувийн хэвшлийн төлөөлөл Бүгд Найрамдах Эстони улсын нийслэл Таллин хотноо 2023 оны есдүгээр сарын 5-7нд “Цахим Таллин Чуулган 2023”, наймдахь удаагийн “Нээлттэй Засаглалын Түншлэл” олон улсын чуулга уулзалтад оролцсон дүнгийн талаар Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.
Үүнтэй холбогдуулан Бүгд Найрамдах Эстони улсын холбогдох байгууллагуудтай хамтран Монгол Улсын цахим шилжилтийг эрчимжүүлэх, мэдээллийн технологийн...
Номхон далай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үндсэн илтгэгчээр оролцож байна
“Номхон далай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ – 2023: Эрчим хүчний аюулгүй байдал” олон улсын чуулга уулзалтын үндсэн арга хэмжээ өнөөдөр /2023.09.13/ БНСУ-ын Сөүл хотноо эхэллээ.
НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн чуулга уулзалтыг нээж хэлсэн үгэндээ, уур амьсгалын өөрчлөлтийн улмаас дэлхийн хүн ам, ан амьтны 70 хүртэлх хувь үгүй болох аюул нүүрлээд байна. Дэлхийн...
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
8.1
°
C
8.1
°
8.1
°
53%
1kmh
0%
Дав
10
°
Мяг
6
°
Лха
7
°
Пүр
10
°
Баа
10
°
- Advertisement -
