Зургаан найруулагчийн зургаан ишлэл буюу “БУМЕРАНГ”

Хүн төрөлхтөн үйлийн үрээс зугтах боломжгүй гэдэг. Таны бодож сэтгэж, ярьж хэлж, хийж байгаа үйлдэл бүхэн ямар нэгэн байдлаар хэлбэрээ өөрчлөн, эрт орой хэзээ нэгэн цагт эргэн ирдэг байна.

Амьдралын хууль гэгддэг үйлийн үр сэдвээр зургаан найруулагч тус бүр богино хэмжээний зургаан кино хийж, "Бумеранг" нэртэй нэгэн цогц бүтээл дор нэгджээ.

"Бумеранг" антологи кино нь энэ сарын 26-аас бүх кино театраар гарна.

Эдгээр найруулагчийг нэрэлбэл Ч.Батбаяр, Б.Ганболд, Ч.Ганзориг, Ш.Доржсүрэн, П.Дэлгэрбаяр, Б.Чингүүн нар юм. Тэд дараах сэдвийг сонгожээ.

  • ЭЦЭГ /Ч.Батбаяр-био/
  • ЭРХ ЧӨЛӨӨ /Б.Ганболд-эротик/
  • ҮР /Ч.Ганзориг-романс/
  • ӨВ ЗАЛГАМЖЛАГЧ /Ш.Доржсүрэн-комеди/
  • ХАР УЛААН ЦАГААН /П.Дэлгэрбаяр-драм/
  • КАРМА /Б.Чингүүн-триллер/ гэсэн богино хэмжээний зургаан киног туурвиж, "Бумеранг" антологи киног бүтээжээ.