Монголын банкны холбоог Ө.Ганзориг удирдана

Монголын банкны холбооны ерөнхийлөгчөөр "Голомт" банкны гүйцэтгэх захирал Ө.Ганзоригийг сонгожээ.

Тус албыг Худалдаа, хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О Орхон хашиж байсан бөгөөд түүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулсан байна.

Олонхийн саналаар сонгогдсон Ө. Ганзориг МБХ-ны ерөнхийлөгчөөр 2 жил ажиллах аж. Монголын банкны холбооны дүрмийн дагуу хоёр жилийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болвол дахин 1 жилийн хугацаагаар сонгож болдог байна.

1 сэтгэгдэл

  1. Ө.Ганзориг энэ албыг сайн хийж чадна. Өндөр боловсролтой сайн залуу. Ганаа амьжилт

Comments are closed.