Сар хүрэхгүй хугацааны дараа Үндэсний их баяр наадам болох гэж байна. Энэ үеэр наадмын талбайд худалдаа, нийтийн хоолны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлыг иргэд аж ахуй нэгжид олгодог. Энэ жилийн тухайд  400 гаруй худалдаа, нийтийн хоолны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлыг өгөхөөр болсон байна.
Нийтийн хоолны зөвшөөрлийг олгохдоо тусгай зөвшөөрөл бүхий ААН, байгууллагуудаас сонгон шалгаруулалт хийх юм байна. Худалдааны хувьд чанарын шаардлага хангахуйц стандартын тоглоом, малгай, нарны шил гэсэн тодорхой шалгуур тавьж байгаа аж.
Энэ сарын сүүлээр сонгон шалгаруулалтаа дуусгаж,  байршлуудыг нь тавих юм байна.