“Модерн Экспо” агентлаг БСШУСЯ-тай хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “ШИНЭ ЭЛСЭЛТ-БОЛОВСРОЛ ЭКСПО 2018” үзэсгэлэн яармаг 2018 оны 7-р сарын 1-нээс 4 ний өдрүүдэд Соёлын Tөв Өргөөний уран зургийн галерейн үзэсгэлэнгийн танхимд болох гэж байна.

Үзэсгэлэн яармагт БСШУCЯ-ны аттестатчилалд тэнцсэн, Боловсролын Магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлөөc нэг буюу түүнээс дээш магадлан итгэмжлэгдсэн чанартай боловсрол олгож буй дотоодын их дээд сургууль, коллежууд, гадаадын их дээд сургуулиудын албан ёсны төлөөлөгчийн газрууд, хэлний сургалтууд, МСҮТөвүүд өөрсдийн үйл ажиллагааны бүх талын мэдээллийг шат дамжлагагүйгээр олгож, шинээр элсэгчдээ бүртгэх юм.