Сүхбаатарын талбайд “Номын баяр” болж байна

“Үндэсний номын баяр 2018” энэ жил 24 дэх удаагаа “Ном бол таны гарт барих мөрөөдөл юм. Мөрөөдлийнхөө төлөө...” уриан дор төв талбайд эхэллээ.

БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Монголын Зохиолчдын Эвлэл, “Номын соёлт ертөнц” ТББ хамтран зохион байгуулж буй энэ удаагийн номын баярыг улсын хэмжээнд зохиолч, яруу найрагчид, аймаг, нийслэл, орон нутгийн номын сангууд, хэвлэн нийтлэгчид, хэвлэлийн газар, ном, эрдмийг сурталчилж түгээн дэлгэрүүлдэг байгууллага, уншигчид тэмдэглэн өнгөрүүлж байна.