Зөв монгол хүн болж төлөвшихөд суурь боловсрол хамгийн чухал. Ерөнхий боловсролын хувийн хэвшлийн шилдэг боловсон хүчинтэй "Сакура" олон улсын сургууль Монгол Улсын боловсролын салбарт, тэр дундаа бага, дунд боловсрол олгодог хувийн сургуулийн дунд нийгмийн үнэлэмж өндөр, чанартай боловсрол олгосоор багагүй хугацааг үдсэн билээ. Тус сургууль нь англи, япон хэл, математикийн гүнзгийрүүлсэн сургалттай бөгөөд мэргэжлийн багш нар удирдан явуулдаг. Мөн сурагчид Япон улсын сурагч солилцооны хөтөлбөрт хамрагддагаараа давуу талтай.
"Сакура" олон улсын сургууль 20 жилийн ойн босгон дээрээ их бүтээн байгуулалтын аян өрнүүлж, нийслэлийн Хан-Уул дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт шинэ сургуулийн барилгаа ашиглалтад орууллаа. Шинэ байрны нээлт аравдугаар сарын 20-нд болж, будаг нь ханхалсан шинэ өргөөндөө сурагчдаа хүлээн авсан юм.
"Сакура" олон улсын сургууль нь суралцагчдадаа бүрэн дэмжлэг үзүүлэхүйц сургалтын орчин бүрдүүлж, улсдаа болон дэлхийд тэргүүлэхүйц сургалтын хөтөлбөрүүдийг, мэргэжлийн боловсон хүчин үе шаттайгаар нэвтрүүлэн ажиллах замаар дэлхийд өрсөлдөх чадвар өндөр монгол хүнийг бэлтгэхийг зорин ажилладаг.
Нээлтийн ёслолд "Сакура" олон улсын сургуулийн шинэ байрны нээлтэд УИХ-ын гишүүн Я.Санжмятав, Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж нарын хүндэт зочид хүрэлцэн ирж оролцов.
Боловсролын салбарт шинэ өнгө, жишиг тогтоосон хичээлийн байрны нээлтийн ёслолын үеэр "Сакура" олон улсын сургуулийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Т.Баясгалан болон тус сургуулийг үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн гишүүн, Кёкүшюзан Д.Батбаяр нартай уулзаж, сэтгэгдлийг нь хуваалцлаа.
Т.Баясгалан: Хэрвээ хоёр ээлжээр хичээллэвэл 2300 хүүхэд хичээллэх боломжтой
-“Сакура” олон улсын сургуулийн 20 жилийн ойд зориулсан их бүтээн байгуулалт, сургуулийн нээлтэд цаг зав гарган хүрэлцэн ирсэн та бүхэнд талархаж байгаагаа илэрхийлж байна. Манай сургууль 1999 онд анх байгуулагдсанаасаа хойш дөрвөн удаа бууриа сэлгэсэн түүхтэй. Шинэ байртай болохоосоо өмнө “River garden”-ы “Time square” хотхонд дөрвөн давхар байшинд үйл ажиллагаагаа явуулж байлаа. Хүүхдүүд маань олон болж, өргөжихийн хэрээр шинэ байр бидэнд зайлшгүй хэрэг болсон. Өнөөдөр ингээд шинэ, сайхан сургуультай болж байгаад баяртай байна. Улсын сургуулийн стандартаар тооцож, хоёр ээлжээр хичээллэвэл 2300 хүүхэд энд хичээллэх хүчин чадалтай. Бид сургуульдаа мэргэжлийн хичээлээс гадуур үйл ажиллагаа явуулах боломжтой бүх сүүлийн үеийн дэвшилтэт технологи, лаборатори, дугуйлан нээсэн байгаа. Үүнээс гадна урлаг, спортын заал, шатар, балет гэх мэтчилэн бүх ангиуд өөр өөрийн гэсэн онцлогтой. Манай хамт олон бүгдээрээ сэтгэл, хүчээ нэгтгэж, сургуулийнхаа барилгыг богино хугацаанд амжилттай барьж дуусгасандаа баяртай байна.
Кёкүшүзан Д.Батбаяр: Бодож явсан зүйлс минь бүтсэнд бахархалтай байна
-Манай "Кёкүшю" групп өнөөдрийг хүртэлх хугацаанд олон салбарт хөрөнгө оруулалт хийлээ. Би сүмогийн сургуульд суралцаж байхдаа япон хүүхдүүдийн соёл, ухамсар, хүмүүжлийг монгол хүүхдүүддээ яаж нэвтрүүлэх вэ гэдэг талаар их боддог байлаа. Сүмогоос зодог тайлж, монголдоо ирснийхээ дараа ч энэ тухай бодож, сургууль байгуулах боломж гарах байх гэж итгэдэг байлаа. Энэ мөрөөдөл, зорилгоо биелүүлж, “Сакура” сургууль маань байгуулагдсан. Өнөөдөр 20 жилийн ойтойгоо золгож буй сургуулийнхаа хөрөнгө оруулалтыг шийдэж, сурагчдаа шинэ байртай болгосондоо тун их баяртай байна. Хотын утаа болон түгжрэлээс хол Яармагийн дэнжийг сонгон, бид нүүж ирлээ. 2500 гаруй хүүхэд хичээллэх хүчин чадалтай, япон стандарттай энэхүү сургуулийг ашиглалтад оруулж, хүлээлгэн өгч байгаа маань их сайхан санагдаж байна. Хамгийн гол нь бодож явсан зүйлс минь бүтсэнд миний хувьд маш их бахархалтай байна.
Хүүхдийн зөв хүмүүжил, эрдэм мэдлэг, шинжлэх ухаанаас гадна спорт, урлаг чухал нөлөө үзүүлдэг. Суралцагч нартаа зориулж, сүүлийн үеийн стандарт шаардлагыг хангасан спорт заал, урлагийн танхим болон, бүжиг, шатрын танхим гэх мэт бүх чиглэлийн хүүхдийн оюун ухааныг тэлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх сургалт, дугуйлан хичээллэх боломжтой анги танхимаар бүрэн хангаж өгчээ.
Эх сурвалж: Zindaa.mn сайт
… [Trackback]
[…] Find More on to that Topic: newscafe.mn/?p=17543 […]
… [Trackback]
[…] Find More to that Topic: newscafe.mn/?p=17543 […]
… [Trackback]
[…] Here you will find 42145 additional Info on that Topic: newscafe.mn/?p=17543 […]
… [Trackback]
[…] Read More Info here to that Topic: newscafe.mn/?p=17543 […]
… [Trackback]
[…] Find More here to that Topic: newscafe.mn/?p=17543 […]
… [Trackback]
[…] Read More Info here on that Topic: newscafe.mn/?p=17543 […]
… [Trackback]
[…] Read More here to that Topic: newscafe.mn/?p=17543 […]
… [Trackback]
[…] Find More here to that Topic: newscafe.mn/?p=17543 […]
… [Trackback]
[…] Read More on that Topic: newscafe.mn/?p=17543 […]
… [Trackback]
[…] Read More to that Topic: newscafe.mn/?p=17543 […]
… [Trackback]
[…] There you will find 70527 additional Info to that Topic: newscafe.mn/?p=17543 […]
… [Trackback]
[…] Find More Info here to that Topic: newscafe.mn/?p=17543 […]
… [Trackback]
[…] Find More Info here to that Topic: newscafe.mn/?p=17543 […]
… [Trackback]
[…] Find More on on that Topic: newscafe.mn/?p=17543 […]
… [Trackback]
[…] Find More on that Topic: newscafe.mn/?p=17543 […]
… [Trackback]
[…] Information on that Topic: newscafe.mn/?p=17543 […]