Жүжигчин Т.Бархүүгийн хувьд “Яг түүн шиг” шоу нэвтрүүлэгт оролцсоноор дуулах авьяасаа монголын ард түмэнд таниулсан нэгэн билээ. Тэгвэл тэрбээр анхны дуугаа олны хүртээл болгосон байна.
Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Балхжавын аялгуу, “Болор цом”-ын эзэн, яруу найрагч, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын шүлэг “Чамдаа уусна” дуу олны хүртээл боллоо. Уг уран бүтээлийг амилуулсан дуучид нь МУГЖ, дуучин Т.Ариунаа болон МУСТА, жүжигчин Т.Бархүү нар юм. Хөгжмийн зохиолч Л.Балхжав, яруу найрагч Ж.Мөнхбат болон дуучин Т.Ариунаа нар өмнө нь хэд хэдэн уран бүтээл дээр хамтран ажиллаж байсан туршлагатай уран бүтээлчид юм.
Жүжигчин Т.Бархүүгийн анхны уран бүтээлийг та бүхэнд хүргэе: