Монголчууд Холливуудтай хамтран олон ангит кино бүтээнэ

Монголын уран бүтээлч залуус өөрсдийн санаачилгаар өнгөрсөн нийгмээс өдийг хүртэлх түүхийг харуулсан “Шуурган дундуур” олон ангит уран сайхны киног холливуудын “In the Wee hours” кино компанитай хамтран бүтээж байгаа ажээ. Одоогоор киноны зохиолыг бичиж байгаа бөгөөд ирэх хавраас зураг авалтаа эхлэх юм байна.

Харин киноны нээлтийг 2020 онд хийхээр төлөвлөжээ. “Шуурган дундуур” олон ангит киноны продюссерээр Пүрэвбаатарын Мөнхтулга ажиллаж байгаа юм байна. Тэрбээр дэлхийн хамгийн том олимпийн цагираг, “360” байт харвааны талбай гэх төслүүдийг хэрэгжүүлсэн ажээ.

Хариу үлдээх

Please enter your comment!
Please enter your name here