Сангийн сайдын улстөржилт жирийн албан хаагчдыг онилж эхлэв үү

Сангийн сайд улстөржиж байна. Яагаад ингэж хэлэх болов гэж үү. Ч.Хүрэлбаатар сайд хэвлэлийн хурал хийж, сэтгүүлчдийг цуглуулан НӨАТ-ын буцаан олголтыг баяраас өмнө иргэддээ олгох буянтай ажлыг хийсэн Татварын ерөнхий газрын даргыг ажлаас нь чөлөөлнө гэж сүржигнэсэн. Тэгвэл энэ ажил нь иргэдэд ихээхэн нэмэр тустай болсныг сошиал орчинд төдийгүй сайтууд онцлон мэдээлсэн нь түүнийг хүчгүйдүүлсэн бололтой. Тэгээд ч иргэддээ үйлчилсэн төрийн албан хаагчийг яасан гэж буулгах вэ дээ. Үүнийг мэдсэн Сангийн сайд санасан зорилгодоо хүрэхийн тулд тус байгууллагын жирийн албан хаагчдыг нь барьцаалсан гэнэ шүү. Тодруулбал, Татварын ерөнхий газрын албан хаагчдын цалинг нь тавихгүй бойкотлож эхэлсэн гэх яриа сошиалаар цацагдаж эхэллээ.

Уг нь цагаан сар болох гээд хэн хүнгүй л бэлтгэлээ хангаж байгаа энэ үед цалингаа ч авч чадахгүй байгаа төрийн албан хаагчдыг барьцаалах эрх Сангийн сайдад баймааргүй юм. Түмэнд үйлчлэх төрийн алба түүний хувийн компани биш л байлтай. Тэгээд ч өс санасан нэгнийг намнах гэсэн атгаг санаагаа жирийн албан хаагчдыг барьцаалан хэрэгжүүлнэ гэдэг хүн чанаргүй нэгний л хийх хэрэг биз ээ. Түмэнд хүргэсэн үйлчилгээг буруушааж чаддаг төрийн нэр барьсан сайдад жирийн албан хаагчид гэм хийгээгүй л байлтай.

1 сэтгэгдэл

Хариу үлдээх

Please enter your comment!
Please enter your name here