НӨАТ-ын буцаан олголтыг энэ долоо хоногт өгнө

2018 оны НӨАТ-ын буцаан олголтыг энэ долоо хоногт хийх талаар Сангийн яамнаас хэвлэл мэдээллийн ажилтан мэдэгдлээ.

Үүнтэй холбогдуулан болон бусад асуудлаар тус яамнаас удахгүй албан ёсоор мэдээлэл хийхээр болсон ч цаг нь эцсийн байдлаар тодорхой болоогүй байгаа гэнэ.

Сангийн яамнаас буцаан олголтыг Монголбанкаар дамжуулан татвар төлөгчийн харилцагч банк руу шилжүүлэх ажээ.