Маргаашаас явж эхлэх хүүхдийн автобусны маршрут гарчээ

Нийслэлийн Засаг даргын захирамжаар авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор “Сургуулийн автобус”-ыг туршилтаар явуулж эхлэхээр болсон.

Эхний ээлжинд 29 байршилаас Ерөнхий боловсролын 33 сургуулийн 3000 гаруй хоёроос тавдугаар ангийн сурагчдыг хоёр ээлжээр гэр, сургууль гэсэн маршрутаар зөөхөөр болсон.

Сургуулийн автобуснууд дээр чиглэлийн маршрут болон “Хүүхдийн автобус” гэсэн тусгай тэмдэглэгээг хийж байгаа бөгөөд байршил тогтоох чипийг мөн суурилуулжээ. Ингэснээр эцэг, эхчүүдийн гар утсанд автобусны маршрутын мэдээлэл очиж, хүүхдээ хаана явж байгааг мэдэх боломжтой аж.