Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг анхааруулав

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай, ихэнх нутгаар хуурайшилтын зэрэглэл өндөр байгаа тул ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.

Дөрөвдүгээр сарын 24, 25-нд ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байх төлөвтэй, мөн ихэнх нутгаар хуурайшилтын зэрэглэл өндөр байгаа юм байна. Тиймээс ОБЕГ-аас,

  • Түймэрт нэрвэгдэж болзошгүй нутаг дэвсгэрийг түймрээс хамгаалах зурвастай болгох,
  • Түймрийн хуурайшилт ихтэй үед ой, хээрт ил задгай гал түлэхгүй байх
  • Түймрийн аюултай үед айл өрх бүр халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийж байх,
  • Насанд хүрээгүй хүүхдийг түймрийн аюултай үед ой, хээрт шүдэнз, асаагууртай явуулахгүй байх
  • Айл өрхүүд хог, өвсийг ил задгай шатаахгүй байх,
  • Шашны зан үйл хийхдээ арц, хүж, зул, асааж орхихгүй байхыг анхааруулав. 

Улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн байдлаар Булган, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Архангай, Увс 10 аймгийн 23 суманд 44 удаагийн ой, хээрийн гал түймэр гарч, 435.658 га талбай түймэрт өржээ. Ой, хээрийн түймрийн дуудлага, мэдээллийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо 15,9 хувиар өссөн байна.

Хариу үлдээх

Please enter your comment!
Please enter your name here