“Салбарын хөгжилд хамтдаа” төслийг Хэнтий аймагт хэрэгжүүллээ

Эрүүл мэндийн салбарын эмч ажилчид, эмнэлгүүдийг хөгжлийн төлөө хамтдаа зэрэгцэн урагшлахад уриалсан энэхүү төсөл үргэлжилсээр байна. Энэ удаад Хэнтий аймгийн ЗДТГ, эрүүл мэндийн газар, нэгдсэн эмнэлэгтэй хамтран ажиллав.

Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн захирал Т.Мөнхсайхан, Менежментийн зөвлөх С.Наранбаатар, Уушигны эмгэг судлалын тасгийн эрхлэгч Б.Одончимэг, Холбоо мэдээлэл технологийн албаны дарга П.Ганчимэг, Эрчимт эмчилгээний тасгийн их эмч Х.Чулуунчимэг, ГЭТ-ийн их эмч Б.Болормаа, Бөөрний төвийн их эмч Н.Сувд, Зүрхний эмгэг судлалын тасгийн их эмч Г.Ананд гэсэн бүрэлдэхүүнтэйгээр сургагч багш нарын баг Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлэгийн эмч мэргэжилтнүүдэд зориулж сургалт зохион байгууллаа.

Цаашид Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлгийн шинэ залуу эмч мэргэжилтнүүдийг УНТЭ-т дадлагажуулан сургах, зайнаас онлайн сургалт зөвлөгөөгөөр хангах, дэвшилтэт техник технологи, удирдлага зохион байгуулалтын шинэ шийдэл аргазүйн тусламж зөвлөгөөг өгч салбарынхаа хөгжлийн төлөө байнгын холбоотой нягт хамтран ажиллахаар боллоо.
Нэн тэргүүнд Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлэгт удаан хугацаанд ашиглагдахгүй байгаа уушгины дуранг ажиллуулж, эмч ажилтан, техникчийг сургаж дадлагажуулах, нэгдсэн эмнэлгийн цахим системийн сайжруулалт, онлайн үйлчилгээг нэвтрүүлэх ажлыг УНТЭ-ийн ХМТА-аас дэмжин ажиллахаар болсон юм.