Ариутгал, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж байна

Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд шалган нэвтрүүлэх товчоодод хяналт шалгалт зохион байгуулж байгаа билээ. Түүнчлэн нийслэлийн хэмжээнд 7950 аж ахуй нэгжид ариутгал халдваргүйтгэлийг хийсэн байна.

Худалдаа үйлчилгээ, хоол үйлдвэрлэл, зах худалдааны төв гэхэд нийт 394 мянган метр квадрат талбайд ариутгалыг хийсэн аж. Ариутгалыг холбогдох журмын дагуу 37 тусгай зөвшөөрөл бүхий аж ахуй нэгжүүд хийж байгаа юм байна. Үүнээс гадна нийслэлийн хэмжээнд эрсдэл бүхий цэгүүдээс 58 мянган тонн хур хогийг төвлөрсөн хогийн цэг рүү зөөвөрлөжээ.