Хөл хориог сунгахгүй бол хүүхдийн зуслан ажиллана гэв

Улсын онцгой комиссын шийдвэрээр хорио цээрийн дэглэмийг энэ  сарын 30-ны өдөр хүртэл сунгасан. Цаашид хорио цээрийн дэглэм цуцлагдвал  хүүхдийн зуслангууд хэвийн үйл ажиллагаа явуулах боломжтой талаар нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Н.Мандуул мэдээллээ.

Тэрбээр "Нийслэлийн ногоон бүсэд үйл ажиллагаа явуулдаг 20 зуслан хүүхдүүдээ авах бэлтгэлээ хангаж урсгал засвар, тохижилтын ажлаа хийсэн. Магадгүй УОК-ын шийдвэрээр хөл хорио сунгагдвал дээрх зуслангууд хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй гэх тайлбарыг удирдлагуудаас нь хэлж байгаа. Бид яагаад хүүхдийн зусланд илүүтэй анхаараад байна вэ гэхээр ногоон бүсэд үйл ажиллагаа явуулдаг 20 зуслангийн ард хувийн аж ахуйн нэгж компаниуд бий. Тиймээс ч хөл хорионы улмаас эдийн засгийн уналтад орсон хувийн хэвшлийнхний санал бодлыг сонсох нь зүй ёсны хэрэг" гэсэн юм.