Д.НЯМХҮҮ: НИЙТ 316 хүнд шинжилгээ хийснээс бүгд СӨРӨГ гарч, өнөөдөр хоёр хүн ЭДГЭРЛЭЭ

Өчигдөр 316 хүнд шинжилгээ хийхэд бүгдээс нь коронавирус илрээгүй. Өнөөдөр хоёр хүн эдгэрч ХӨСҮТ-ээс гарлаа.

Батлан хамгаалахын оюутан, 19 настай эрэгтэй  33 хоног эмчилгээний дараа, 15 настай сурагч 31 хоногийн дараа тус тус эдгэрлэ. Монгол улсын хэмжээнд халдвартай нь батлагдсан 197, эдгэрсэн 111 хүн байна. ХӨСҮТ-д  халдвартай 86 хүн эмчилгээнд байна. Биеийн байдлын хувьд 78 нь хөнгөн, 8 хүн хүндэвтэр байгааг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээллээ.