Нийт 14 аймгийн 69 суманд ой, хээрийн түймэр дэгджээ

Он гарсаар Улаанбаатар хот болон Архангай, Булган, Завхан, Дорнод, Сэлэнгэ, Сүхбаатар, Хэнтий, Хөвсгөл, Төв, Ховд, Баянхонгор, Өвөрхангай, Увс зэрэг 14 аймгийн 69 суманд нийт 119 удаагийн ой, хээрийн түймэр дэгджээ.

Дээрх түймэрт урьдчилсан байдлаар ойн 10.158 га газар, хээрийн 215.715 га талбай өртөж, 2 гэр, 4 айлын өвөлжөө, 1 автомашин шатаж нийт 1.6 тэрбум төгрөгийн хохирол учирчээ. Харин өнөөдөр буюу 7 дугаар сарын 28-ны байдлаар ой, хээрийн түймэргүй байна.

Аялал, амралт, зугаалыг улирал эхэлж, хөдөө орон нутгийг зорих иргэдийн хөдөлгөөн нэмэгдсэнтэй холбогдуулан ногоон бүсэд зорчихдоо автомашин техникийн бүрэн бүтэн байдлын ханган хянаж, ил задгай гал түлэхгүй байх, асаасан гал, түүдэг, тамхи, шүдэнзний галыг сайтар унтраахыг анхааруулан сэрэмжлүүлж байна. Мөн гал асаагуурыг хээр, хөдөө ил задгай хаяхгүй байх, насанд хүрээгүй хүүхдийг ой, хээрт чүдэнз, асаагууртай явуулахгүй байж ой, хээрийн гал түймэр гарах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг ОБЕГ анхааруулж байна.